Агуулга руу шилжих
ЭНХ-УЛИРАЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ

Мөлжүүртэй Буланд тавтай морил.

Сайн байна уу!
Энх-Улирал байна

Гурван охины аав. Нөхөр. Хөрөнгө оруулагч.

2016 онд аав болохоо мэдээд хөрөнгө оруулж эхэлсэн юм. Гэр бүлийнхээ ирээдүйн төлөө хийсэн тэр алхам өнөөдөр миний амьдралын салшгүй хэсэг болжээ.

Энд би судалж буй компаниуд, арилжааны санаа, олж авсан мэдлэг, алдаа онооноосоо сурсан зүйлсээ монголчуудтайгаа хуваалцдаг.

Энх-Улирал эхнэр, гурван охиныхоо хамт
Миний хамгийн эрхэм хүмүүс.
Бид тав.

Итгэл. Гэр бүл. Тасралтгүй суралцах хүсэл.

Хувьцаа / Опцион / Фьючерс / Крипто

01 / Миний тухай

Хөрөнгө оруулж
эхэлсэн минь.

Монголоос ирсэн надад АНУ-д компанид ажилд орох амаргүй байлаа. Би олон жил Uber-ийн жолоочоор ажилласан. Том охиноо төрөхийг хүлээж байхдаа гэр бүлийнхээ ирээдүйн төлөө хөрөнгө оруулж эхэлсэн юм.

Хөрөнгө оруулалт надад эрх чөлөө, сэтгэл ханамж, хамгийн гол нь шинэ зүйл сурч, учрыг нь ойлгохын баяр баяслыг өгсөн. Надтай адил анхны алхмаа хийж буй монголчуудад мэдлэг, туршлага маань хэрэг болоосой гэж хүсдэг.

Хөрөнгө оруулалт бол миний хувьд насан туршдаа суралцах зам.

Энх-Улирал · @enkhmanal

Энх-Улирал эхнэр, гурван охиныхоо хамт зоогийн газарт
Гэр бүлээрээ өнгөрүүлсэн мөчүүд.
Энх-Улирал эхнэртэйгээ модтой замд хөтлөлцөн зогсож буй нь
Тэр үеэс өнөөдрийг хүртэл хамтдаа.

Бид хоёр 16 настайдаа үерхэж эхэлсэн.
Гэрлээд арав гаруй жил болж, гурван охинтой болсон.

  1. 2016

    Аав болохоо мэдсэн нь

    Том охиноо төрөхийг хүлээж байхдаа анх хөрөнгө оруулж эхэлсэн.

  2. КРИПТОГИЙН ҮЕ

    Crypto Puujin

    Найзуудтайгаа крипто стартап байгуулж, Crypto Puujin YouTube сувгаа хөтөлж байлаа. Өсөлт, уналтын аль алийг туулсан.

  3. 2023

    Дахин эхлэх зориг

    Стартап бүтэлгүйтэж, хөрөнгө оруулалтад томоохон алдагдал хүлээсний дараа Мөлжүүртэй Буланг эхлүүлсэн.

  4. ӨНӨӨДӨР

    Судалгаа үргэлжилсээр

    Substack дээр 400 гаруй нийтлэл бичсэн ажлаа одоо өөрийн сайтад үргэлжлүүлж байна.

02 / Мөлжүүртэй Буланд

Хамтдаа судлах
өөрийн гэсэн орон зай.

Миний нийтлэл, чатыг уншиж, өөрийн багцаа ч хөтөлж болно. Сайтын боломжуудтай танилцаарай.

МӨЛЖҮҮРТЭЙ / 01

Судалгааны дараа ч яриа үргэлжилнэ.

Зах зээлийн талаарх бодол, багцдаа хийсэн өөрчлөлт, арилжааны санаа, дохиогоо чатаар хуваалцдаг. Уншигчдын асуултаас дараагийн судалгааны санаа ч төрдөг.

  1. Шинэ ажиглалт, санааг унших
  2. Үндэслэл, эрсдэлийг нь ойлгох
  3. Асуулт асууж, өөрийн шийдвэрээ гаргах

Үнэгүй унших болон Pro гишүүдэд зориулсан чат бий.

Чатын булан

Нээлттэй чатууд.

Зах зээлийн талаарх бодол, ажиглалт, арилжааны санаагаа энд хуваалцдаг. Эдгээр чатыг бүртгүүлэхгүйгээр үнэгүй уншаарай.

Бүх чатыг үзэх

Сүүлийн чатуудыг ачаалж байна…

Мөлжүүртэй AI

Зах зээлийг
олон өнцгөөс.

Өдрийн арилжаа, макро эдийн засаг, улирлын хандлагыг судалдаг AI агентуудын мэдээлэл, ажиглалтыг нэг дороос уншаарай.

  • 01

    Өдрийн арилжаа

    Чухал түвшин, ажиглах хувилбарууд

  • 02

    Макро

    FED, эдийн засаг, зах зээлийн нөхцөл

  • 03

    Улирлын хандлага

    Давтагдах хандлага, мөчлөг

AI мэдээллийг үзэх
МӨЛЖҮҮРТЭЙ / AIСУДАЛГААНЫ ЧИГЛЭЛҮҮД
Мөлжүүртэй AI
Өдрийн арилжаа
Макро
Улирлын хандлага
Олон өнцөг. Нэг төв.

03 / Миний сонирхдог сэдвүүд

Миний судалдаг чиглэлүүд.

Технологийг гүнзгий судлах тусам шинэ компани, хөрөнгө оруулалтын боломж олж хардаг. Сонирхсон сэдвээ сонгоод судалгаануудыг уншаарай.

AI-ийн хэрэглээ өсөхөд юу дутагдах вэ?

Санах ой, оптик холболт, цахилгаан хангамжтай дата төвийн талбай. Тооцооллын эрэлт өсөхөд аль нийлүүлэгчид шинэ боломж үүсэхийг судалдаг.

Судалгаануудыг ачаалж байна…

Энд миний судалж, нийтлэл бичсэн компаниудыг харуулсан. Эдгээр нь миний одоо эзэмшиж буй хувьцааны жагсаалт биш.

Миний арга барил

Эхлээд ойлгоно.
Дараа нь дүгнэнэ.

Аливаа зүйл хэрхэн ажилладгийг ойлгох надад сонирхолтой. Камер харанхуйд яаж хардаг, роботын гар яаж мэдэрдэг, AI яагаад илүү их санах ой шаарддаг вэ?

Тэр ойлголтдоо тулгуурлан компанийн давуу тал, өсөлтөө хурдасгах боломжийг судалдаг. Дүгнэлтээ ямар баримтад үндэслэсэн, ямар нөхцөлд буруу болж болохыг ч тайлбарладаг.

Миний тухай дэлгэрэнгүй

БИ ХЭРХЭН СУДАЛДАГ ВЭ?

  1. 01

    Асуудлыг ойлгох

    Технологи, хэрэглээ, нийлүүлэлтэд юу өөрчлөгдөж байна вэ? Тэр өөрчлөлт хаана шинэ эрэлт үүсгэх вэ?

  2. 02

    Компанийн давуу талыг олох

    Энэ асуудлыг хэн шийдэж чадах вэ? Компанийн технологи, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн давуу тал юу вэ?

  3. 03

    Өсөх боломжийг үнэлэх

    Өсөн нэмэгдэж буй эрэлт компанийн захиалга, үйлдвэрлэл, орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Өсөлт эрчимжиж байгааг ямар үзүүлэлтээр мэдэх вэ?

  4. 04

    Таамгаа эргэж шалгах

    Бүтээгдэхүүний хэрэглээ удаан өсөх, өрсөлдөөн ширүүсэх, санхүүжилт дутагдах үед миний таамаг хэвээр байх уу?

Судалгааны сан руу

Шинээр нийтэлсэн

Сүүлийн үеийн судалгаанууд.

Бүх судалгаа
Судалгаануудыг ачаалж байна

Мөлжүүртэй Булан / YouTube

Сүүлд оруулсан видеонууд.

Зах зээл, хөрөнгө оруулалт, технологийн тухай ярьсан сүүлийн видеонуудыг эндээс үзээрэй.

YouTube суваг

Сүүлийн видеонуудыг ачаалж байна…

Дэлгэцийн цаана

Миний амьдралын
түшиг тулгуур.

Би Есүс Христэд итгэдэг. Итгэл үнэмшил, гэр бүл хоёр миний амьдралд хамгийн чухал. Бид сүмдээ тогтмол явдаг. Би Библи судалж, Розарийн залбирал унших дуртай.

Эхнэртэйгээ пиклбол тоглож, охидтойгоо цагийг өнгөрүүлэх дуртай. Зав гарвал солонгос дуу сонсонгоо компани, технологи, хөрөнгө оруулалтын шинэ санаа судалж суудаг.

Бурхан зөвшөөрвөл Эзэн Есүс Христтэйгээ уулзах хүртлээ энэ ажлаа хийж, улам сайн хөрөнгө оруулагч болохыг хүсдэг. Энэ булан бол тэр амьдралын минь нэг хэсэг.

Энх-Улирал

Нөхөр · Аав · Хөрөнгө оруулагч

Гишүүнчлэл

Өөрт тохирох эрхээ сонгоод
хамтдаа суралцъя.

Нээлттэй нийтлэл, чатыг бүртгэлгүйгээр үнэгүй уншиж болно. Бүртгүүлбэл өөрийн багцаа хөтөлж, Pro эрх авбал төлбөртэй судалгаа, нийтлэл, чатыг унших боломжтой.

Үнэгүй

$0/ төлбөргүй

Нээлттэй нийтлэл уншиж, өөрийн багцаа хөтлөөрэй.

  • Нээлттэй судалгаа, зах зээлийн тэмдэглэл
  • Өөрийн хөрөнгө оруулалтын багц хөтлөх
  • Опцион, фьючерсийн арилжааны тэмдэглэл

Мөлжүүртэй Pro

$40/ сар

Жилээр төлбөл $400. Төлбөрийг ам.доллароор тооцно.

  • Үнэгүй эрхийн бүх боломж
  • Гишүүдэд зориулсан судалгаа, нийтлэл
  • Миний нийтэлсэн арилжаа, багцын мэдээлэл
  • Pro сэдэвчилсэн багцууд, мэдээллээ татах, нөөцлөх боломж

Хөрөнгө оруулалт эрсдэлтэй. Нийтлэл, судалгаа нь мэдээлэл, боловсролын зорилготой бөгөөд өгөөжийн баталгаа биш.