Х, Worldcoin, мөн 3 хувьцаа 1 зоос санал болгож байна
Хамгийн сонирхолтой мэдээнээс эхлэе. Twitter одооноос Х болов.
Хамгийн тэнэг нь жиргээг одооноос Х гэнэ. Нөгөө Х-ээ постлоорой гэж хэлж байна гээд төсөөлдөө!
Х нь бүгдийг хийдэг АПП болох юм гэнэ. Дараах phrase санаанд бууж байна:
if you try to be everything, you'll end up being nothing
https://;.com/clips/theoffice-jLXlqfEPUs20HIPQN5
Ямартай ч энэхүү апп нь ямар нэг байдлаар $DOGE-той холбогдох магадлалтай:
Энэ жилийн хамгийн ёроолын ханш болох 6 цент байхад нь $DOGE авахыг санал болгож байсныг харж болно.
Дараагийн мэдээ нь chatGPT-ийн захирал Sam Altman-ы гаргасан шинэ зоосны fully diluted marketcap нь гармагцаа 23 тэрбум долларт хүрэв. Эргэлдэж буй хэмжээ нь бага боловч судалгаа хийхдээ үргэлж fully diluted marketcap-ийг харах нь чухал байдгийг санаарай.
Энэхүү төслийн зорилго нь нийтийн мэдэлд байдаг хамгийн том санхүүгийн нетворкыг Хиймэл Оюун Ухаан газар авч буй ирээдүйд зориулж бий болгох гэнэ шүү.
Нүдний скан хийлгээд токен авна гэгчлэн олон шүүмжлэлд өртөж байгаа энэхүү төсөл Ethereum болон Optimism-ийг хэрэглэх юм байна.
Технологийн компаниудын үнэлгээ 2021 оны оргил руугаа дөхөж байна.
Зээлийн хүүнд хамгийн мэдрэг байх ёстой үл хөдлөх хөрөнгийн салбар хүчтэй байсаар л байна. Үл хөдлөх хөрөнгийн ханш сүүлийн 3-н сар өсөлттэй гаржээ.
Дампуурлын давалгаа эхэлж байх магадлалтай байна:
Инфляцын хүлээлт унасан байна:
Газрын тосны ханш өнгөрсөн жилээс унасныг Хятадын эдийн засгийн сааралт, Америк дахь борлуулалт өссөнтэй холбож тайлбарласан байна.
Хүлээгдэж буй савалгаа маш бага байна:
Nasdaq correction дөхснийг сүүлд хийсэн олон gap-наас харж болно гэсэн байна.
Тайваны хагас дамжуулагчийн борлуулалт уналттай гарсан байна
Сүүлийн 20 жил юу хамгийн үнэтэй болсон бэ?
За энэ хүрээд арилжааны idea-руугаа ороё:
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.