Хэний ч анзаараагүй хувьцаа, "Trimble"!
AI үйлчилгээ үзүүлдэг Trimble компанийг ямар ч хөрөнгө оруулагч анзаараагүй байгаа энэ үед CryptoPuujin баг таны хөрөнгө оруулалтын шийдвэрт санал болгож байна. /Мөлжүүртэй арилжааны санал №11/
Сайн байна уу?
Манай мөлжүүртэй newsletter-ийн дараагийн арилжааны санал танд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаараар бид Trimble (TRMB)-г онцолж байна.
Юун түрүүнд хиймэл оюун ухаан моод болон дэлгэрч буй энэ үед Cryptopuujin багийн зүгээс танд хөрөнгө оруулагчдын төдийлөн анзаараагүй AI үйлчилгээ үзүүлдэг Trimble-ийг танилцуулж байгаадаа баяртай байна.
• Trimble (TRMB)
Сүүлийн дугааруудаар бид технологийн салбарын өсөлтийг барьж хэд хэдэн технологийн хувьцааг уншигч танд санал болгож амжилттай арилжаа хийсэн билээ. Өнөөдрийн онцлох Trimble ч мөн технологийн компани юм.
Trimble нь 1978 онд байгуулагдсан бөгөөд төв нь California мужийн Sunnyvale хотод байрладаг. Тус компани нь барилга, хөдөө аж ахуй, зам тээвэр болон бусад салбарт технологийн үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал эрчим хүч, газар тариалан, тээвэр, цэрэг арми зэрэг олон салбарын олон үйлчлүүлэгчийг программ хангамж, техник хангамж, үйлчилгээгээр хангадаг.
Trimble нь дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг ба асар том дэд бүтцийг бий болгож чадсан юм.
Түүний хувьцааны хөдөлгөөний хувьд гурван сарын турш 46-52 долларын хооронд арилжаалагдаж байгаа ба одоогийн үнэ нь 52 доллар орчим байна. Энэ 52 долларын хүчтэй эсэргүүцлийн цэгийг сэтэлсэн тохиолдолд 58 доллар хүртэл өсөх боломжтой байна.
Хэрвээ та Trimble-ийн сүүлийн үеийн мэдээлэл болон үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй судлах гэж байгаа бол харамсалтай нь таны анхаарлыг татах мэдээ, update төдийлөн байхгүй болов уу... CryptoPuujin багийн судалгааны цар хүрээ дан ганц суурь шинжилгээ болон техник шинжилгээгээр хязгаарлагддаггүй ба бид асар их хэмжээний дата дээр суурилан тодорхой дүгнэлт гаргадгийг уншигч танд дуулгахад таатай байна. Бидний хүргэдэг арилжааны саналууд ч мөн хөрөнгө оруулалтын зөвлөхүүдийн зөвлөдөг санхүүгийн бүтээгдэхүүнүүдээс ондоо болохыг та анзаарсан байх.
Ингээд олон үггүйгээр бид Trimble (TRMB) дээр дараах арилжааны саналыг хүргэж байна.
· Trimble (TRMB)-ийн хувьцааг 52 доллар хүртэл үнэ дээр худалдаж авах
· Trimble (TRMB)-ийн 2023 оны 11-р сарын 17-нд дуусах хугацаатай “call option” худалдаж авах
Баярлалаа
баярлалаа залуусаа