Мөлжүүртэй булангийн анхны долоо хоногт нэг гарах репортыг хүргэж байна. Крипто сонирхогчид давамгай байгаа гэж үзэж байгаа учраас Криптогоор эхлэе гэж бодлоо.
🪙 Crypto Alpha 🪙
XRP not a security - Ripple явж явж хувьцаа биш болж таарч байна. 2020 оноос хойш шуугиан дэгдээгээд байсан энэхүү хэрэг Ripple-ийн талд шийдэгдсэнээр хуулийн тодорхойгүй нөхцөлд гэрэл гийлгээд зогсохгүй, цаашид ижил төстэй кэйсүүд дээр хэрэглэгдэх чухал алхам боллоо.
Ханш нь яасан бол гэж бодож байгаа хүмүүс байвал бичих байх хооронд нэг иймэрдүү:
Би ямартай ч дөнгөж өсч эхэлж байхад нь бичсэн. Хараад авч амжсан хүмүүс байгаа л юм байна лээ.
Бинанс 1,000 ажилчдаа халав:
Дараагийн том мэдээ нь Бинанс 1,000 ажилчнаа халсан явдал байсан бөгөөд дараагийн том уналтыг авчрах шалтгаан миний бодлоор Бинанс, Tether гэж хардаад байгаа.
Adam Cochran Бинанстай холбоотой асуудлууд дээр сүүлийн үед дахин дахин thread бичиж оруулаад байгаа. Маркет дэндүү богино ой санамжтай учраас хэдэн дажгүй мэдээ гармагч эдгээр асуудлуудыг мартаад байх шиг.
Илт outperform хийсэн төслийн зоос $SOL байлаа.
Solana дээрх хамгийн popular perpetual exchange Drift боломжийг алдалгүй олон хэрэглэгчдийг өөртөө татаад байна:
Drift-ийн тухайд одоохондоо токен гаргаж амжаагүй сайн төслүүдийн нэг учраас миний хувьд хүн бүр хэрэглэхийг зөвлөж байгаа. Нэг airdrop-оос $10,000 авах бол харьцангуй хэвийнд тооцогддог гээд боддоо 🤯
Энэ линкээр орж намайг дэмжингээ энэхүү гайхалтай төслийг хэрэглэж үзээрэй. Leverage-тэй арилжааг хэзээ ч битгий хамгийн гол арилжааны стратеги болгоорой гэж анхааруулах байна.
Пуужин багийн 20, 21 онд битүү ярьж дэмждэг байсан Луна-тай хамт дампуурсан том төслүүдийн нэг болох Celsius-ийн үүсгэн байгуулагч луйврын хэргээр баривчлагдав.
Надаас илүү Ahluwalia нөхцөл байдлын талаар ойлголттой учраас түүний жиргээг орууллаа. Feel free to research more on your own.
Arkham token:
ArkhamIntelligence крипто on-chain судалгааны төсөл токен гаргаж байгаа мэдээ гарсан. Airdrop өгч магадгүй цуурхалууд бас байгаа учраас хэрэглэж үзээрэй.
Миний хувьд 10 хүн урих эрхтэй байгаа дараах линкээр ороорой.
Бусад Крипто мэдээлэл
Энэ миний маш буллиш байгаа төслүүдийн нэг
Will Tokenizing RWAs Finally Click This Time?
RWA-тай холбоотойгоор бид нар $CFG-г санал болгож байсныг community call-д орж ирсэн хүмүүс санаж байгаа байх
АКТ дээр тестнет амжилттай үргэлжилж байна. Хамгийн анхны хиймэл оюун ухааны моделууд сургах боломжтой mainnet болно гэсэн хүлээлттэй байна.
FIL distribution and lockup:
Энэ одоо анхаарал хандуулахгүй байхын аргагүй төсөл болж хувираад байгаа шүү.
Eigen Layer - restaking platform:
Luna-аас сурсан нэг юм нь хэтэрхий их composable rehypothecation хийх сайнаар төгсдөггүй түүхтэй. Энийг монголоор товч юу гэж бичихээ үнэндээ мэдсэнгүй.
Near дээр нэг сонирхолтой факт нь founder-уудынх нь нэг нь Google Research-д хиймэл оюун ухаантай холбоотой ажил хийж байсан. Энэ үүднээсээ энэ залуучууд хиймэл оюун ухаантай холбоотой гоё ажлууд хийвэл гайхах зүйлгүй гэж бодож байна.
🌍 Macro 🌍
source: Real Investment Advice
Эдийн засгийн хумилт 50-аас доош үзүүлэлт гарахаар болдог гэж үздэг. Энэхүү үзүүлэлтийг 50-аас дээш байхад хямрал болсон тохиолдол байхгүй.
Хөрөнгө оруулалтын сургалт боловсруулах гээд макро шинжээч, day trader гээд төрөл бүрийн хөрөнгө оруулагч шиг сэтгэх гэж оролдоод жил болж байна. Ойлгосон юм нь макро дээр үндэслээд арилжахад маш хэцүү. Эдийн засгийн хямрал болно гэж 2 жил тасралтгүй таамаг явсан ч эдийн засаг хүчтэй байгаад байгаа нь олон шинжээчийн толгойг эргүүлж байгаа.
Макро харалгүй цэвэр үнэлгээ, бизнес fundamental дээрээ үндэслэж хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс энэ жил амжилттай байна.
Хятад болон Европын орнуудын эдийн засаг хямарч байгаа учраас Америкын эдийн засаг хямрана гэсэн өнцөг бас их яригдав. Үнэндээ бол түүхэнд бусад орноос болж Америк эдийн засгийн хямралд орж байсан удаа байхгүй, энэ удаа ч тэгэх албагүй. Америкын эдийн засгийн 70% нь хэрэглээн дээр тулгуурласан байдаг. Экпортлогч орнууд хямравал бараагаа хямдруулна. Энэ нь эсрэгээрээ Америкт эерэг нөлөөтэй.
Үүгээрээ би хямрал болохгүй гэж хэлж байгаан биш хүмүүсийн ярьж байгаа шиг энэ жил болно, болохгүй гэж таамаглах бэрх гэдэг санааг хүргэлээ.
Дээрх зурагнаас харвал компаниудын ашиг орлого тийм ч сайн биш харин зардлаа бууруулах стратеги баримталж, хувьцаа эргүүлэн худалдан авах зэрэг аргуудыг хэрэглэн ханшаа барьж байна гэсэн хардалтыг төрүүлж байгаа юм.
Хөрөнгө оруулагч аль салбарт хамгийн их мөнгөө байрлуулсан байна вэ?
Технологи болон өргөн хэрэглээний бараа зардаг бизнесүүд, холбоо харилцааны бизнесүүд дээр илүү хөрөнгөө байрлуулсан байна.
Төв банк:
📅 Дараагийн уулзалт: 7 сарын 25-26:
Зах зээлийн хүлээлт:
Инфляци санаснаас доогуур гарснаас үл хамааран дараагийн уулзалтаар 0.25%-аар нэмнэ гэсэн хүлээлттэй байна.
Компаниудын хувьцаагаа эргүүлэн худалдан авах нь мөн сүүлийн үед бууралттай байгааг дараах үзүүлэлтээс харж болно
Thread гэж апп Meta хуучнаар нүүр ном гаргасан:
4хөн өдрийн дотор 100 сая app татсан үзүүлэлт гаргасан. Инээдтэй meme олсноо энд хуваалцая:
Үүнтэй Twitter-ийн хэрэглэгчдийн тоог харьцуулбал ийм байна.
Threads нь Мастодоны хэрэглэдэг ActivityPub хэмээх технологийг хэрэглэх төлөвлөгөөтэй байгаад ингэснээр decentralized social media буюу төвлөрсөн бус дизайнтай болох юм. Цаашдаа энд ямар инновациуд орж ирэхийг анхааралтай ажиглаж л байя.
Fear of El Nino - Эл Ниногоос айж байна
Энгийндээ далайн усны гадаргууны температур илүү дулаан болдог циклийг хэлдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор цаг агаар илүү халуун болох, ган болох эрсдлийг өсгөнө гэсэн хүлээлт байгаатай холбоотой газар тариалангийн бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч магадгүй гэдэг хүлээлт байна.
Ямар хувьцаа авахаа мэдэхгүй байгаа бол subscribe хийгээрэй удахгүй гоё idea-нүүд хүргэх болно.
Discord-д байдаг хүмүүст бол иймэрдүү мэдээллийг хүргээд явдаг байгаа шүү.
📈 Charts
TAO 0.00%↑ breakout:
SNX:
DYDX дахиад $3.6 хүрэх боломжтой гэж хараад байгаа:
QQQ дээрх чухал level-үүд, option market дээрх position-ийг volume profile-тай цуг харуулав:
SPY мөн адил:
🛢️🔌 Energy Market::
Газрын тосны эрэлт:
Байгалын хийг үлдсэн жилийн хагасд өсөх төлөвтэй гэж үзсэн байна:
🤖 Хиймэл оюун ухаан:
Claude 2 - ангид шинээр хүүхэд ирэв
Context нь 100к бөгөөд энэ нь chatGPT4-ийн 32к-аас ч өндөр байгаа нь үнэхээр гайхалтай байна. Энгийнээр тайлбарлавал 100 мянган үгтэй ном, репорт өгөөд тэр номтойгоо харилцан яриа өрнүүлж болно гэсэн үг. Олон ном бичсэн өөд болсон зохиолчтой жишээ нь мэтгэлцэж болно. Олон номны жишээн дээр бол context-ээс илүүтэй ямар дата хэрэглэж хөгжүүлэлт хийсэн бэ гэдэг нь чухал.
xAI by Elon:
Elon орж ирж үзэлцэнэ л гэнэ дээ. Хиймэл оюун ухаантай холбоотойгоор software space дээр өрсөлдөөн нэлээн ширүүсэхээр харагдаж байна. Харин дэд бүтэц талдаа дуурайхад хэцүү зах зээл дээр байр сууриа эзэлсэн компаниудад хөрөнгө оруулалт хийх нь илүү эрсдэл багатай хувилбар гэж харагдаж байна.
Хиймэл оюун ухаантай холбоотой resource-ийн жагсаалт:
📅 Upcoming:
Michigan Consumer Sentiment (July 14)
Дараагийн төв банкны уулзалт 7 сарын 25-нд болно.
Initial Jobless Claims (July 15)
7 сарын 22-нд Option-ийн сургалт эхэлнэ. Сургалтанд суусан хүмүүс үнэгүй Техник шинжилгээний хичээлд хамрагдаж болно.
Options Course бүртгэлийн форм
Сургалтын талаар асуулт байвал Social хаягуудаар эсвэл zolboo@cryptopuujin.mn холбогдоорой.
▶️ Санал болгох бичлэгүүд:
Жилийн үлдсэн хагасын өнгө:
El Nino: Энэ их ойлгомжтой тайлбарласан байна лээ:
Намайг сайн мэддэг хүмүүс JP-ийн фан гэдгийг минь мэдэх байх маш таалагдсан видео энэ байсан:
баярлалаа