Дайн үнэхээр хямрал эхлүүлнэ гэж үү? Биткойн яагаад өснө вэ? SPY VIX бид нарт юу хэлээд байна?
Маркет айдсаар дүүрэн энэ цагт дагагчиддаа маркеттай холбоотой бодлоо хуваалцья.
SPY-ийг ямар цагийн хуваарь (timeframe) дээр харж байгаагаас хамаараад зарим үзүүлэлт bullish, харин ихэнх нь bearish харагдаж байна.
1 цагийн чарт
1 өдрийн
Техник анализын хувьд 50 өдрийн хөдөлгөөнт дунджийн (50 SMA) доор байгаа учраас хүмүүс яагаад bearish байгааг ойлгож болно. Гэхдээ нөгөө талдаа зах зээл дээр хүн бүр bearish байх үед маркет шууд унах нь бас хэцүү байдаг. Жишээ нь Citrini-ийн энэ санал асуулгыг хараарай:
Ихэнх хүмүүс bearish байгааг харж болно. Харин Bitcoin-ийн чарт 50 SMA-ийн дээр гарч, 70k дэх resistance-ийг давсан нь хонгилын үзүүр дэх гэрэл болж байна.
Өчигдөр SPY-ийн call wall $670 дээр байсан бол, өнөөдөр маркет энэ ханшаас дээш гарснаар уг хана $680 руу дээшилсэн байна. Энэ нь мөн сайн үзүүлэлт юм.
Баавгайнуудын (bears) буруу гэдгийг маркет бүрэн батлахын тулд gamma flip болох $682.79, цаашлаад 50 SMA буюу $685.88-ийг давах учиртай. Энэ удаагийн удаанаар цус алдаж буй мэт уналтын онцлох шинж тэмдгүүдийн нэг нь тасралтгүй үргэлжилсэн option bearish flow байлаа. Том уналт хүлээсэн put худалдан авалтууд үргэлжилсээр байна. Маргааш Powell-ийн ярианд хүмүүс ихээхэн анхаарал хандуулах болно.
Зах зээл газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор инфляци дахин өсөх эрсдэлийг анхаарч байгаа бол, миний хувьд үүссэн санхүүгийн тогтворгүй байдал нь Төв банкийг бодлогын хүүгээ нэмэх биш, харин ч эсрэгээрээ бууруулахад хүргэх магадлалтай гэж харж байна. Үүнийг магадгүй Crypto Bro нар бусдаас түрүүлж үнэрлээд байх шиг…
DXY:
Долларын индекс энэхүү resistance-ийг давахгүйгээр доошилж унавал сайн.
Oil:
Газрын тосны үнийн өсөлт Орос-Украины дайны үеийн түвшинд хүрээгүй байна. АНУ-д ээлтэй удирдагчтай болтол нь шинээр гарч ирсэн нөхдүүдийг Израил, АНУ хоёр хөнөөх нь ойлгомжтой боллоо 💀.
Тэд нийт пуужин, дроныхоо 90 гаруй хувийг үр дүнтэй ашиглаж чадалгүй устгуулаад зогсохгүй, шинээр үйлдвэрлэх чадваргүй болсон.
Газрын тосны ханш 60% өссөнөөс болж Америкийн эдийн засаг сүйрнэ гэж яриад байгаа хүмүүс зүгээр л АНУ-д дургүйдээ тэгж байж магадгүй. Хүмүүс нэг зүйлийг санах хэрэгтэй: Америк бол газрын тос экспортлогч орон. Сүүлд Венесуэлд явагдсан цэргийн ажиллагаа нь АНУ-ыг газрын тосны нийлүүлэлт, хэрэглээний хувьд бүр ч илүү бат бэх болгосныг судлаачид онцолж байна.
Vix:
25 дээр байсан call wall доошилж 23 болсон байна. Харин 20 дээр put wall хэвээр байгаа. Үргэлжлүүлэн эдгээр түвшнүүдийн доогуур орж унавал энэ нь bullish дохио юм.
2 сараас хойш CRCL 177% хувиар өссөн байна. Би HYPE болон SOL-ийг одоогийн түвшнээс дажгүй хөрөнгө оруулалт болно гэж бодож байна. Хүмүүсийн ярьж байгаа шиг дэлхий сүйрч, Америкийн эдийн засаг Иранаас болоод сөгдчихгүй л бол шүү дээ (lol).
Tom Lee:
Tom Lee энэ жил маркет 7700 хүрэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд одоо зах зээл дээр яригдаж буй асуудлуудыг дандаа хэтрүүлэгтэй байна гэж дүгнэжээ. Би яг Том шиг гүнзгий мэдлэгтэй биш тул энэ тал дээр түүнд шууд итгэхийг сонгож байна.
Энэ удаагийн уналт үнэхээр 'цус алдалт' уу, эсвэл дараагийн өсөлтийн өмнөх амралт уу? Таны бодлоор маркет цаашдаа яах вэ? Доор коммент үлдээгээрэй! 👇












