SPY-ийн эгзэгтэй бүс ба Software салбарын 'Double Bottom' боломж
SPY, PLTR, MSFT, NVDA, INTU, ADBE, NOW
SPY put wall $685 дээр байсан бол одоо $675 буурсан. Gamma flip $692.96 дээр байгаа бөгөөд $693-ийн дээр маркет буцаад буллиш гэж харж болно.
Миний хувьд маркет $685-ийг давбал их сайн. Сүүлд 685-ийн доор хаагдсанаар маркет $675 цаашлаад $666 хүртэл бололжтойг санууллаа.
Software хувьцаанууд нэмж унах байсан ч жаахан амьсгаа авч байгаад унах магадлал өндөр. Өнгөрсөн оны 4 сард хийсэн боттом дээр ирснээр double bottom хийх магадлалтай.
SVIX-ийн хувьд уналтын channel-ийнхаа доор ирсэн бөгөөд эндээс дээд талын channel-аа шалгавал маркет дагаад өсөх боломжтой.
IGV 0.00%↑ ETF-ийн топ 10 позиц:
Эхэнд байгаа нэр MSFT 0.00%↑. $400 дээр put wall байгаа тэгэхээр нэмж унасан ч $385 доош орохгүйгээр түрхэндээ ядаж амьсгаа авна гэж би бодож байна.
PLTR 0.00%↑ бас $130 put wall-тойгоо ханш ойрхон ирсэн байна. 125 дээр өмнөх топ байгаа учраас энд support байгаа гэж бодож байна. Үгүй бол $100 хүртэл унах боломжтой.
$INTU-л гэхэд weekly RSI нь түүхэнд байгаагүй доод хэмжээндээ байна.
Үнэлгээ л гэхэд INTU, ADBE, NOW сүүлийн 5 жилийн дунджаасаа 50%-60% discount-тай байна.
Ингээд харвал зөв нэрээ сонгож чадвал software нэрүүдэд боломжийн арилжаа илхэн байна.
Spotgamma сүүлд оруулсан постдоо 6800-г маркет алдвал 6600 хүртэл унах боломжтой гэж бичсэн байна.
Техникал талаасаа сул байгаагаас үл хамааран option flow дээр NVDA 0.00%↑ болон Software ETF IGV дээр буллиш flow орж ирснийг бас сүүлд оруулсан постдоо онцолсон байна.
Санаа нь миний дурдсанчлан маркет унах боломжтой гэхдээ software уналт ханацан санагдаж байна гэдэгтэй агаар нэг аж.
25-нд Nvidia earning, 18-нд VIX expiration, 20-нд Opex байгаа. Nvidia earning угтаад маркет Nvidia дээр буллиш байх болов уу гэж бодож байна.














