Santa Rally, Crypto Mini Bull, Nvidia $200, DJI хар жагсаалт, Agentic AI ба PayPal
Бинзений ханш Трампыг ерөнхийлөгч болсноос хойш тасралтгүй уналттай байна.
Байшингийн ханш 2023 оноос хойш downtrend-тэй байна. Сүртэй унаагүй ч гэсэн.
Ажилгүйдлийн түвшин огцом өсөөгүй ч бага багаар нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
Эдгээр датануудыг нэгтгэж харвал, цаашдаа инфляци огцом өсөх магадлал багатай. Унахгүй байлаа ч хүчтэй өсөх суурь харагдахгүй байна. Шинэ FED Chairman томилогдож, Төрийн Сан болон Төв банкны удирдлагууд Трампын багт орсноор түүний ерөнхийлөгчийн хугацаанд зах зээл төрийн бодлогын зүгээс дэмжлэгтэй байх магадлал өндөр.
Гэхдээ төрийн дэмжлэг байгаа гээд зах зээл заавал өсдөггүйг Биткойн хангалттай харуулсан.
Santa Rally буюу жилийн төгсгөлд маркет өсөх хандлагатай гэсэн онол бий. Тэгвэл алт өсөх хамгийн өндөр магадлалтай, дундаж өсөлт хамгийн ихтэй нь Биткойн байдаг юм байна.
Тэгэхээр оны төгсгөл хүртэл крипто дээр мини булл хөдөлгөөн харах магадлалтай.
Хэрэв маркет $678-ийг тогтвортой хамгаалж чадвал дараагийн target — $700.
Дандаа өндөр эрсдэлтэй арилжаа хайхаас илүү чанартай компаниуд дээр гоё setup үүсэхийг хүлээж арилжих нь илүү оновчтой. Энэ утгаараа Nvidia-ийн дараагийн target — $200.
Хамгаалах ёстой чухал түвшин: $170
The National Defense Authorization Act
2025 оны 12 сарын 18-нд батлагдсан батлан хамгаалахтай холбоотой хуулийн дагуу, 2025 оны 12 сарын 23-наас эхлэн нэг жилийн дотор хэрэглээний дроны зах зээлийн 90 хүртэлх хувийг эзэлдэг Хятадын DJI компанид аудит хийх ёстой байсан.
Гэтэл энэхүү нэг жилийн хугацаа дуусахад ямар ч агентлаг аудит хийгээгүй тул DJI автоматаар FCC Covered List буюу хар жагсаалтад орох нөхцөл бүрдэж байна. Үүний хүрээнд зөвхөн DJI бус, холбогдох охин компаниуд болон оффшор бүтцүүдэд хүртэл хориг тавигдах магадлалтай.
Энэ асуудлаар дэлгэрэнгүй уншмаар байвал:
Дээрх хуультай уялдуулан санал болгож буй арилжааны хувилбар:
Мөлжүүртэй булан дээр өмнө ярьж судалж байсан Дрон багц бүтнээрээ:
Paypal:
PayPal AI эринд AI-тай чаталж байгаад худалдан авалт хийхэд ашиглагддаг төлбөрийн механизм болох том амбицтай байгааг доорх бичлэг тод харуулж байна.
Би саяхан машиныхаа шил арчигчийг солих хэрэгтэй болоод яг ямар хэмжээтэйг авах ёстойгоо мэдэхгүй тул ChatGPT-ээс асуусан. Тэгэхэд нэг зүйлийг ойлгосон: ганц надаар тогтохгүй, маш олон хүн худалдан авалтын өмнө заавал судалгаа хийх шаардлагатай байдаг.
Хэрэв хэрэглэгч AI-гаас асуугаад, өөр олон апп дунд төөрөхгүйгээр шаардлагад нь нийцсэн бүтээгдэхүүнийг шууд төлөөд авах боломжтой болвол User Experience талаасаа маш хүчтэй шийдэл болно.
PYPL 0.00%↑ ADBE 0.00%↑ DUOL 0.00%↑ QCOM 0.00%↑ гээд хөрөнгө оруулагчдын урмыг хугалж дуусдаггүй хэдэн хувьцаанууд байдаг.
Би дотроо юу гэж горьдоод байгаа вэ гэхээр магадгүй, just магадгүй хиймэл оюун ухаанаас болоод хөрөнгө оруулагчид PYPL-ийг харах өнцөг 2026 онд өөрчлөгдөж болох юм.
Ялангуяа Agentic AI payment гэдэг дээр том боломж олж хараад байна.
Үүн дээр нэмээд сонирхолтой мэдээ гарсан нь: PayPal банкны лиценз авах төлөвлөгөөтэй байгаа явдал.
Энэ шийдвэрийн давуу, сул талыг дэлгэрэнгүй задлаад та нарыг уйдаахыг хүсэхгүй. Миний хувьд хамгийн чухал нь — PayPal инновациа зогсоогоогүй, startup mentality-гаа хадгалж байгаа явдал юм.


















