Мөлжүүртэй Булан

Мөлжүүртэй Булан

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
Миний буллиш байгаа зооснууд 🔥, Дрон хийдэг компаниудын багц ✈️ , RFK-г арилжих шинэ 2 хувьцаа, Big ideas 2025

Миний буллиш байгаа зооснууд 🔥, Дрон хийдэг компаниудын багц ✈️ , RFK-г арилжих шинэ 2 хувьцаа, Big ideas 2025

Enkhmanal's avatar
Enkhmanal
Feb 16, 2025
∙ Paid
9

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
Миний буллиш байгаа зооснууд 🔥, Дрон хийдэг компаниудын багц ✈️ , RFK-г арилжих шинэ 2 хувьцаа, Big ideas 2025
Share

Тулси Габбард Үндэсний тагнуулын газрын захирлаар томилогдлоо

RFK Jr АНУ-ын Эрүүл мэнд, хүний ​​үйлчилгээний тэргүүнээр тангараг өргөлөө

2 сарын 13-нд Трамп маш чухал Press conference хийлээ. Чухал сэдвүүдийн нэг нь Тайванд алдсан хагас дамжуулагчийн бизнесээ эргүүлэн авна гэж хэлсэн нь INTC 0.00%↑ дээр цаашдаа том боломж байгааг санууллаа.

DOGE-ийн ачаар урт хугацааны зээлийн хүү буурах талаар Elon хүртэл бичлээ

Батлан хамгаалахын сайд Pete Hegseth Европын холбооны орнуудыг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5 хувийг батлан хамгаалахдаа зарцуулахыг шаардлаа

“Ерөнхийлөгчийн ‘Засгийн газрын үр ашигтай байдал’ хэлтсийн ажиллах хүчний оновчлолын санаачилгыг хэрэгжүүлэх тухай” ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ гарлаа

Шинээр 1 хүн ажилд авахын тулд заавал 4 хүн ажлаас халах хэрэгтэй, Doge-оос зөвшөөрөл авах ёстой, 30 хоногийн дотор шаарлагагүй ажиллах хүчин, агент байгаа талаар мэдүүлэх ёстой зэрэг тушаалууд гаржээ.

Энэ залуу яагаад AMD-ээ зарахаар болсноо тайлбарлаж байна. Технологи талаас нь гоё тайлбарласан учраас орууллаа.

Мөлжүүртэй булан дээрх бичлэгийн дүгнэлттэй санал зөрж байгаа бөгөөд эндээс AMD худалдаж авахад тохиромжтой ханш гэж бодож байгаа билээ.

Weekly chart: Сүүлд 22 онд 200 week-ийн доор орсон бөгөөд жил хагасын дотор 3х хийж байсан юм байна.

Big Ideas 2025:

2025 оны томоохон санаанууд гэсэн нэртэй энэхүү репортын товч танилцуулгыг Cathie Wood өөрөө ярьсан бичлэг энд байна.

Миний хийсэн товч тэмдэглэл:

  • AI agent: autonomous coders, drug discovery, autonomous driving, robotics

  • Convergence: battery technology - AI - robotics → humanoid robots

  • Reusable rockets

  • Stable coins: 15 trillion dollar volume

  • Multiomics: AI, sequencing technology, CRISPR convergence → sickle cell disease etc

  • Global GDP growth will accelerate to 7+% vs consensus 3%

Репорт-д 5 инновацийг онцолсон байна.

Хиймэл оюун ухаан бусад технологийн хөгжлийг хурдасгаж байна:
Эдийн засгийн өсөлт технологиос болоод улам хурдасна

Биткойныг 2030 он гэхэд дунджаар $710,000 буллиш case нь 1,5 сая долларын ханштай болно гэсэн таамаг гаргаад байгаа юм байна.

Stable coin гүйлгээ Visa, Mastercard-аас ч өндөр болжээ.

Жолоочгүй машин 2018 онд Waymo гаргасан бол 25 онд Тесла нэмэгднэ

Жолоочгүй такси нь тээврийн зардлыг огцом бууруулна

Дундаж жолооч 700 мянган мил яваад осол хийдэг бол энэ үзүүлэлтийг давах амбиц Теслад байна. Алсаас удирддаг машин эхлээд гаргах магадлал байгааг репортод дурджээ.

Зардал багатай хиймэл оюун ухаантай нисэх онгоц болон дрон бид нарт хэрэгтэй

Генийн дараалал тодорхойлох технологи илүү хурдтай, илүү хямд болсоор байна:

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинээр эм бүтээх процесс 40% хурдан, 4 дахин хямд болно

Сүүлд Pershing Square-ийн гаргасан репорт дээр Google-ийн талаар:

Image

BYD Company Limited:

Хятад цахилгаан машины экспортоороо 4хөн жилийн дотор тэргүүлэгч болсон билээ.

Image

BYD Company Limited (BYD) нь 1995 онд байгуулагдсан Хятад компань бөгөөд анх батерей үйлдвэрлэдэг байсан бол 2003 онд автомашины салбарт өргөжин ороод өдгөө дэлхийн тэргүүлэгч цахилгаан машин үйлдвэрлэгч болсон байна. Дараах шинжээч BYD-г Tesla-гийн давамгай байдалд заналхийлэх компань гэж дүгнэсэн screenshot-ийг орууллаа. Трампын сүүлд авта машин дээр тавих татвар, Elon-ийн төрд эзлэх байр суурь зэрэг нь надад доорх шинжээчтэй санал зөрөхөд хүргэж байна.

Америкт Хятад машинууд байдаггүй учраас өнөөдрийг болтол энэ компанийн талаар сайн мэддэггүй байжээ. Warren Buffet 250 сая доллар хөрөнгө оруулалт хийж байснаас эхсүүлээд Европын маркет руу тэлэх, Мексикт үйлдвэр барих сонирхолтой талаар дараах бичлэг тайлбарласан байна.

Digging to China channel дээр Хятадын аюултай эдийн засгийн бодлогын талаар анхааруулсан бөгөөд BYD-г дампуурсан үл хөдлөх хөрөнгийн аврага Evergrande-тай адилтгаж ярьсан байна

Чанаргүй машины зээлийн хэмжээ 14 жил байсан хамгийн өндөр үзүүлэлт дээр ирсэн байна:

Америкын дундаж өрхийн амьдрал хэцүү болж байгааг харуулж байх талтай

Image

Чанаргүй ипотекийн зээл бол өсөөгүй байна

Doge төрийн албан хаагчдаас ажлаас халахыг нь халаад, луйвар завхарлаас нь ил болгож эхэлснээс хойш DC-ийн дундаж байрны ханш 139 мянган доллароор унасан байна. Энэ асуудлаар бүр бичээд л байвал зөндөө зүйл байна гэхдээ энэ newsletter уншиж барахгүй урт болохоос сэргийлээд энийг л орууллаа.

Дрон: Ирээдүйн дайны зэвсэг

Дээрх Big Ideas presentation дээр дурдсан хэсгээс иш татвал:

Бид нар $50,000-ийн дроныг $3,000,000-ийн зардалтай пуужингаар буудаад байвал зардал талаасаа утгагүй.

Доорх ярилцлага дээр Элон ирээдүйд дайнд хэрэглэгдэх чухал зэвсэг дрон болж байгаа талаар ярьжээ. Тийм учраас энэ мөлжүүртэй булангаар Дроны багцыг арилжаа хэсэгт хүргэж байна.

Keep reading with a 7-day free trial

Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.

Already a paid subscriber? Sign in
© 2025 CryptoPuujin LLC
Market data by Intrinio
Privacy ∙ Terms ∙ Collection notice
Start writingGet the app
Substack is the home for great culture

Share