Powell халагдвал яах вэ? LLM-ууд бизнес хийж чадах уу? Эрүүл мэндийн салбар хамгийн хямд салбар. Дараагийн арилжааны хувилбарууд
Shadow FED
Энэ долоо хоног маркетын анхаарлын төвд байсан том драма нь Powell-ийг халах магадлалтай байна гэсэн мэдээлэл байлаа. Урт хугацаандаа муу жишиг бий болгож байна гэж шинжээчид шүүмжилж байгаа ч гэсэн миний бодлоор risk asset буюу эрсдэлтэй ассетуудад буллиш мэдээлэл гэж харж байна. Powell-ийг халахгүйгээр дараагийн chairman-ийг зарлаад бодлогын хүү бууруулах болохоо зарлах нь ирээдүйн хүлээлтэд эерэгээр нөлөөлөх бөгөөд бондын хүүг бууруулах нөлөөтэй байж болох юм.
LLM бизнес хийж чадах уу?
LLM-үүдээр Vending Machine ажлуулдаг бизнес хийлгэж үзсэн байна. Ийм хиймэл бизнесийн орчин үүсгээд захиалга өгөх, барааны өрөлт хийх, төлбөр тооцоогоо төлөх авах гээд бизнесийн бүх үйлдлийг LLM-ээр хийлгэж үзсэн байна. Судалгааны туршид юуг олж мэдсэн бэ гэхээр LLM-үүд богино хугацаанд шийдвэр гаргах чадамж сайн бол утга учиртай, үр дүнтэй шийдвэр гаргах чадамжаа дангаараа бусдын оролцоогүйгээр урт хугацаанд хадгалах чадамжгүйг харуулсан байна.
Нэг сонирхолтой зүйл туршилтын явцад тохиолдсон нь захиалсан бараагаа ирээгүй байхад ирсэн гэж бодоод өрөлт хийх гэж оролдоод энэ нь бүтэлгүйтмэгц бизнесээ хаахаар шийдсэн байна. Харамсалтай нь өдөр болгон төлөх ёстой төлбөр болох $2 данснаас нь гарсаар байсан бөгөөд асуудлыг FBI-д хүртэл мэдэгдэх гэж оролдсон байна.
Дээрхтэй төстэйгээр нягтлан бодох ажлыг урт хугацаанд хиймэл оюун ухаан хийж чадах эсэхийг шалгасан бөгөөд урт хугацаандаа хиймэл оюун ухааны гаргах алдаа нь огцом өсдөг байна.
Нягтлан бодох хийлгэх туршилтын дүгнэлт нь хиймэл оюун ухаан богино хугацаанд хүнээс илүү байж болох ч урт хугацаанд бол үгүй гэдгийг харуулсан байна.
Инфляци санаснаас жаахан өндөр гэхдээ core инфляци санаснаас доогуур гарсан байна.
Тайлангийн улирал хүчээ авч байна. Ирэх долоо хоногийн хуваарь
Чанаргүй зээлийн кардын хэмжээ буурсан байна
Liquidity эндээс 8 сар хүртэл буурдаг байна
Vix curve нормал хэлбэртэй байна
Realized Vol-тай implied Vol-ийг харьцуулвал put option-ууд үнэтэй байна
Хамгийн oversold буюу хямдхан сектор Эрүүл мэндийн сектор байна. Дараа нь energy, bond, communication секторууд байна.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.