Шинэ Ковид? Nvidia earning, Grok 3
26-нд гарах Nvidia тайлан дээр маркет нарийн анхаарал хандуулна.
Grok 3:
Elon Musk-ийн xAI хамгийн ухаалаг хиймэл оюун ухааныг гаргалаа. Бусад LLM шиг од хүмүүсийн зураг гаргахгүй нтр гэж солиорохгүй хүссэн бүхнээ хийж болдог нь бас ялгаруулж байна. ChatGPT шиг гар утасны апп гаргаснаар хэрэглэхэд бас маш хялбар болжээ.
Тоглоом, 3D art гээд гоё гоё юмнууд хөгжүүлэгчид хийгээд эхэлсэн байна
Дуунаас хурдан нисдэг онгоц ирээдүйн тээвэрт нэвтрэх юм байна.
New York-оос London хүртэлх аялал хэрхэн өөрчлөгдөхийг дараах хүснэгтээс харж болно.
Дээрх зурган дээр байгаа онгоц нь Boom-ийн Overture юм байна. 2029 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй ба 130 урьдчилсан захиалга нислэгийн компаниудаас орж ирсэн байна. Энэхүү онгоцны хөдөлгүүрийг хийж байгаа компань нь Мөлжүүртэй булангийн Дрон багц дээр санал болгосон Kratos юм байна.
Таамаглаж байгаа шигээ 1 триллион доллар хэмнэхэд бэрх гэхдээ бонд маркет дээр яагаад дараагийн 2, 3 сар буллиш байгаагаа тайлбарласан байна.
Шинэ төрлийн коронавирүс гарлаа гэдэг мэдээ шуугиулж эхлээд байна. Энэ маркетад богино хугацаанд нөлөөлөх боломжтой
Хувьцаагаа барьцаалж авсан зээл буюу хөшүүргийн хэмжээ 21 онд хүрсэн өндөр төвшин дээр байна
Сүүлийн нэг сарын дотор л гэхэд 4 удаа уналт анхааруулдаг индикатор ассан билээ.
Vix curve дээш шилжсэн ч гэсэн үргэлжлүүлэн contango-той байна
Edge Network
Edge Network яадаг төсөл вэ?
AWS, Amazon Cloud, Cloud Flare шиг cloud үйлчилгээ үзүүлэх зорилготой крипто төсөл. Одоогоор байгаа хамгийн чухал бүтээгдэхүүн нь CDN юм.
CDN гэж юу вэ?
CDN (Content Delivery Network) нь өгөгдөл, агуулгыг хэрэглэгчдэд хамгийн ойр байрлах серверүүдээр дамжуулан хурдан, найдвартай хүргэхийг зорилго болгосон тархмал серверийн сүлжээ юм. Энэ нь вэбсайтын ачаалал, саатлыг бууруулж, гүйцэтгэлийг сайжруулдаг. CDN нь ихэвчлэн зураг, видео, CSS, JavaScript зэрэг статик болон динамик контентыг түгээхэд ашиглагддаг.
CDN маркет үргэлжлүүлэн хүчтэй өсөлттэй байгаа бөгөөд 29 онд гэхэд 50 тэрбум доллар болох төлөвтэй байна.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.