$NVDA $TSLA $MSTR авах цаг мөн үү? Алт яагаад өсөөд байна. Маркет ёроолоо хийсэн үү?
🚨 Шинээр Мөлжүүртэй Буланд жилээр нэгдсэн уншигчдад дараагийн 🤑 10x хийх боломжтой ЗООС $100-тэй тэнцэх хэмжээг бэлэглэж байна. Та макро эдийн засаг, крипто хөрөнгө оруулалт, опционы аналитик зэрэг мэдээллийг жилийн турш хүлээн авч, 5 сард эхлэх сургалтаас өмнө бүртгүүлснээр 🎁 урамшууллаа аваад 💸 10%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой!
Сургалтад бүртгүүлээд 10х хийх боломжтой зоос бэлгэнд аваарай!
🚨 Шинээр Мөлжүүртэй Буланд жилээр нэгдсэн уншигчдад дараагийн 🤑 10x хийх боломжтой ЗООС $100-тэй тэнцэх хэмжээг бэлэглэж байна. Та макро эдийн засаг, крипто хөрөнгө оруулалт, опционы аналитик зэрэг…
Маркет сүүлийн үед макро мэдээнээс илүү Трампын татварт илүү анхаарал хандуулж байгаа билээ.
Трампын тарифтай холбоотой, дэлхий дээр болж байгаа асуудлуудын талаар ярилцсан энэ долоо хоног сонссон хамгийн гоё подкаст
Эдийн засаг аль хэдийн хямарсан 2025 онд маркет хэцүү Трампын бодлогын ашигтай нөлөөг 26 оноос эхэлж мэдрэнэ гэж Jim үзэж байгаа юм байна.
Товч:
Jim Rickards-ийн 2024 оны зун өгсөн ярилцлагад үндэслэсэн энэхүү товч тайланд тэрбээр АНУ аль хэдийн рецессид орсон гэж үзэж буйгаа илэрхийлж, Атлантагийн Фед-ийн GDPNow-ийн уналт, ажил эрхлэлт зогсонги байдал болон урвуу өгөөжийн муруй зэрэг эдийн засгийн олон үзүүлэлтүүдийг үндэслэл болгон дурдсан. Тэрбээр Трампын тарифын бодлогыг хүчтэй дэмжиж, АНУ-д ажлын байр бий болгодог, үнийн өсөлтөд нөлөөлдөггүй гэж үздэг. Геополитикийн талаар тэрээр Украйн дахь дайн АНУ-ын өдөөлтөөр эхэлсэн, НАТО хүчгүйдсэн, АНУ дэлхийн цагдаа байхаа больсон гэж шүүмжилсэн. Иран, Хятад, Тайванийн асуудлаар тэр илүү бодлоготой, дипломат харилцааг чухалчилсан байр суурьтай байна. Тэр мөн Трампын 2026 оны “333 төлөвлөгөө” буюу төсвийн алдагдлыг ДНБ-ий 3%-д багтаах, эдийн засгийн өсөлтийг 3% хүргэх, газрын тосны үйлдвэрлэлийг өдөрт 3 сая баррелиар нэмэгдүүлэх зорилтыг онцлон дэмжсэн. Эцэст нь, дэлхийн сөргөлдөөн, зөрчлийг ойлгоход шашны нөлөө чухал боловч үүнийг гүнзгий авч үздэггүйд харамсаж буйгаа илэрхийлсэн.
Трамп Powell-ийг бодлогын хүүг бууруулахгүй байна хэмээн хүчтэй шүүмжлэв
Төв банкны дарга Powell, Трамп 2-ын хоорон дахь маргаан маркетад сөрөг нөлөөтэй байх магадлалтай.
Tom Lee яагаад маркет уналтаа дуусгасан эндээс $NVDA, $TSLA, MSTR 0.00%↑ хямд байгаа талаар ярьсан байна.
Эдийн засаг, геополитикийн эрсдлийг алтны ханшаар хэмжиж болно. Алт бол шинэ савалгааны индекс гэсэн утгатай дүгнэлтийг Саманта хийсэн байна.
Алтны ханшид төсвийн алдагдал, инфляци, Орос Украйны мөргөлдөөн хамгийн гол нь Хятад Америкын хоорон дахь худалдааны дайн, Хятад Тайваныг бүслэх магадлал шингэсэн байгаа.
Хятад, Америкын хооронд шинэ худалдааны хэлэлцээр хийгдэх нь тодорхой болвол Алт унана гэж таамаглаж байна. Би Трампыг Америкт ашигтай хэлэлцээр хийнэ гэсэн таамагтай байгаа бөгөөд Хятадын зүгээс аль болох сунжруулах бодлоготой байгаа талаар дараах бичлэг дээр ярьсан билээ. Трампын ойрын өдрүүдэд хэлэлцээрт хүрэх магадлал өндөр гэсэн билээ.
Хэлэлцээрийг саатуулах магадлалтай үйлдлүүдийн дунд Хятад улс Houthis бүлэглэлд АНУ-ын хөлөг онгоцуудад халдах ажиллагаанд нь дэмжлэг үзүүлсэн гэх мэдээлэл хөндөгдөж байна.
Covid.gov орвол Ковид яг хаанаас гаралтай болохыг үнэн бодитоор нь Lab-aaс гаралтайг мэдээлдэг болсон байна.
Газрын тосны ханш уналттай байхад Инфляци өсөх эрсдэлтэй байна гэж Powell ярьсан нь түүнийг улс төржөөд байгааг харуулж байна. Европын холбооны төв банк дифляцийн эрсдэл байгааг дурдсанаар асуудлыг илүү бодьтой харлаа.
Сүүлд VIX 30-ын доор орсноор маркет өсөлтөө үргэлжлүүлэх магадлалтай байгааг харууллаа.
Крипто ханшийн хувьд тогтвортой байгаа нь хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зугтахгүй байгааг санууллаа.
Sentiment бүр өмнө болж байсан том хямралууд шиг сөрөг байгаа тул эсрэгээрээ бид нар эерэг байх ёстой
Маркет аль хэдийн ёроолоо хийсэн байж болохыг харуулж байгаа олон индикаторууд байна
Дүгнэлт:
Маркет тогтворгүй, эргэлзээ төрөхүйц үед өөдрөг байх чухал. Миний хувьд эрүүл мэндийн салбар, байгалийн хий салбар дээр үргэлжлүүлэн буллиш байна. Трамп ямар ч хэлэлцээр Хятадтай хийсэн бай Хятадад ашиггүй хэлэлцээр хийн гэсэн хүлээлттэй байгаа тул үргэлжүүлэн Хятад дээр bearish байна. Крипто дээр бол урьдын адил зөв төслөө олж чадвал 10х 100х боломжууд байгаа гэдэгт итгэлтэй байна.