Мөлжүүртэй Булан

Мөлжүүртэй Булан

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
Дараагийн NFT bull market. Санал болгох зоос болон хувьцаанууд

Дараагийн NFT bull market. Санал болгох зоос болон хувьцаанууд

Enkhmanal's avatar
Enkhmanal
Dec 08, 2024
∙ Paid
8

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
Дараагийн NFT bull market. Санал болгох зоос болон хувьцаанууд
Share

Дараагийн Хятадад суух Элчин сайд:

Ерөнхийлөгч Трампын намайг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух дараагийн Элчин сайдаар нэр дэвшүүлсэнд үнэхээр их хүндэтгэлтэй хандаж байна. Би хоёр удаа Ази тивд амьдарч байсан бөгөөд энэ хариуцлагатай үүргийн ач холбогдлыг ойлгож байна. Ерөнхийлөгч Трампын дэлхийг дахин аюулгүй болгох стратегийг хэрэгжүүлэх, мөн Хятад дахь АНУ-ын ашиг сонирхлыг төлөөлөхөөр урагш тэмүүлэхэд баяртай байна.

Czech Republic-д Биткойн татваргүй болж байгаа юм байна. Энэ нь Трамп зах зээлд цаашлаад гадаад орнуудын крипто бодлогод ямар хүчтэй нөлөөлж байгааг харуулж байна:

Paypal-ийн анхны COO байсан venture capitalist David Sacks-ийг крипто, хиймэл оюун ухааны бодлого хариуцсан албан тушаалд томилж байгаа юм байна.

David Sacks нь DYDX-ийн хөрөнгө оруулагч юм байна. Энэ мэдээгээр DYDX хүчтэй өссөн байна:

Солана ETF-ийн ETF-ийг ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө татгалзаж байгаан гэнээ 😅

Макро шинжээчид дагадаг болсноос хойш хүндлэх болсон шинжээчдийн нэг Rosenberg-ийн яагаад сүүлийн 2 жил буруу байсан одоогийн маркет дээрх бодлоо хуваалцсан блогийг санал болгож байна.

Англиар нь уншмааргүй байвал Монгол товчлол:

Товч хураангуй: Баавгайн гашуудал

Сүүлийн хоёр жилийн хугацаанд S&P 500 индекс гайхалтай хурдтай өсөж, уламжлалт баавгайн байр суурийг няцаасан. Өмнө нь энэ өсөлтийг “хөөс” гэж үзэж байсан ч зах зээлийг шинээр дүгнэж, технологийн дэвшил, тухайлбал, хиймэл оюун ухаан (AI)-аас үүдэлтэй “загварын шилжилт” болж байгааг хүлээн зөвшөөрч байна.

Гол санаанууд:

1. Зах зээлийн талаарх хандлагын өөрчлөлт:

• Уламжлалт үнэлгээний хэмжүүрүүд (жишээ нь, нэг жилийн P/E харьцаа) технологийн хувьсгалын үед тохирохгүй байж магадгүй.

• AI-аас үүдэлтэй урт хугацааны бүтээмж, ашгийн өсөлтийг зах зээл урьдчилан тооцож, хөрөнгө оруулалтын хугацааг сунгаж байна.

2. AI бол тоглоом өөрчлөгч:

• AI нь салбаруудыг өөрчилж, их хэмжээний судалгаа, хөгжүүлэлтийн зардлыг өдөөж, бүтээмжийг ховорхон нэмэгдүүлж байна.

• Хөрөнгө оруулагчид AI-аас үүдэлтэй ашгийн өсөлтөд найдаж байгаа нь 1990-ээд оны интернетийн өсөлттэй төстэй.

3. Болзошгүй эрсдэлүүд:

• AI нэвтрэлтийн саатал эсвэл нийт зах зээлийн хэт өндөр хүлээлт нь энэ хандлагыг зогсоож болзошгүй.

• Мөн инфляцын дахин сэргэлт, Холбооны нөөцийн банк (ФРБ)-ны хэт хатуу бодлого, эсвэл геополитикийн тодорхойгүй байдал зэрэг эрсдэлүүд бий.

4. Бондын зах зээлийн хандлага:

• Бүтээмж нэмэгдэх нь бодит хүүг өсгөх ч инфляцын хүлээлтийг бууруулах тул бондын хувьд холимог нөлөөтэй байна.

5. Эдийн засгийн ерөнхий нөхцөл:

• Эдийн засгийн үзүүлэлтүүд хөдөлмөрийн зах зээлийн зөөлрөлтийг харуулж, ФРБ цаашид хүү бууруулах төлөвтэй.

• Трампын бизнесийг дэмжих бодлого, зохицуулалтыг багасгах, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг нь корпорацийн ашгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

6. Булл зах зээлийн төлөв:

• Зах зээлийн огцом өсөлт нь богино хугацааны засвар хийх магадлалыг бий болгож байгаа ч урт хугацааны хандлага эерэг хэвээр байна.

• Гол сөрөг нөлөө (жишээ нь, уналт, AI-ийн бууралтын хандлага) гараагүй тохиолдолд булл зах зээл үргэлжлэх магадлалтай.

Дүгнэлт:

Зохиогч уламжлалт баавгайн байр сууринаас татгалзаж, технологийн хувьсгал (AI зэрэг) булл зах зээлийг уламжлалт хүлээлтээс даван хэтрүүлж болохыг хүлээн зөвшөөрсөн. Засварууд хүлээгдэж байгаа ч эдгээр уналтуудыг урт хугацааны булл зах зээлийн хүрээнд худалдан авах боломж гэж үзэж байна.

Дараагийн чухал төвшин 6040

NFT bull market эхэлж байж магадгүй:

Энэ бичлэг дээр 3 юм онцолж ярьсан байна:

  1. Flow blockchain

  2. Pudgy Penguin

  3. Claynosaurz NFT

Claynosaurz $PENGU airdrop авч магад юм байна. Ханш ч гэсэн сайн өссөн байна:

Pudgy Penguin PENGU зоосоо Solana блокчейн дээр гаргах юм байна.

Flow гэж юу вэ?

Алдард CryptoKitties-ийн founder-уудын NFT space-д зориулж бий болгосон layer 1 юм.

Сүүлд гарсан Crescendo upgrade-ийн дараа EVM capability нэмэгдсэнээр ганцхан өөрсдийнх нь хөгжүүлсэн Cadence биш давхар Solidity хэрэглэх боломжтой болж байгаа юм байна.

Flow Reaches Consumers with a World Tour, Rewards, and Crescendo

Flow-ийн бас бусдаасаа ялгарах онцлог нь хүн бүрийн мэддэг том брэндүүдтэй хамтарсан нь юм. Жишээлбэл:

NBA, NFL, UFC, Samsung, Ubisoft, Warner Music Group, OpenSea, Rarible, Animoca Brands, CryptoKitties

Сүртэй хэрэглэж үзэхээр гоё DApp гэхдээ үнэндээ байдаггүй юм байна. Ганц байгаа PERP exchange нь болхи л юм.

NFT төслүүд NBA topshot-той төстэй төслүүд л байгаа болохоос олонд танигдсан PFP NFT одоо болтол гараагүй юм байна.

Ханшийн хувьд бол сүүлд маркетыг дагаж өссөн болохоос биш том өмнөх ATH-тайгаа харьцуулвал хямд байгаа юм байна.

NFT маркетын сэргэлт, EVM compatibility 2 шинэ боломжийг энэ төсөлд бий болгож байна.

MagicEden token:

NFT зах зээл дээр тэргүүлэх marketplace MagicEden зоосоо эцсийн эцэст гаргаж байна.

Хэрэглэж байсан хүмүүс хэдэн зоос авахаа шалгаж болдог болсон байна.

NFT дээр тоглолт хийж болох гоё төслүүдийн нэгийг

Keep reading with a 7-day free trial

Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.

Already a paid subscriber? Sign in
© 2025 CryptoPuujin LLC
Privacy ∙ Terms ∙ Collection notice
Start writingGet the app
Substack is the home for great culture

Share