Үүсэл гарал (Story of Origin)
Nebius Group нь “Google of Russia” хэмээн нэрлэгддэг байсан Yandex компанийн огцом бүтцийн өөрчлөлтөөс үүдэн байгуулагдсан. Yandex нь оргил үедээ $30 тэрбумын үнэлгээтэй технологийн аварга компани байсан бөгөөд хайлт (search), такси дуудлага (ride-hailing), цахим худалдаа (e-commerce), газрын зураг (maps), автономит жолоодлого (autonomous driving), үүлэн тооцоолол (cloud computing) зэрэг олон төрлийн үйлчилгээ эрхэлдэг байв.
Гэвч 2022 онд Russia нь Ukraine руу халдсанаар олон улсын хориг, ёс суртахууны сорилт тулгарч, Yandex-ийн олон зуун инженер, бүтээгдэхүүний ахлагчид, үүсгэн байгуулагч гишүүдийн хамт ~2000 орчим ажилтан Орос дахь бизнесээс гарах шийдвэр гаргасан. Тэдний хувьд энэ нь зөвхөн карьераа орхих биш, гэр бүл, амьдралаа орхихтой адил зориг шаардсан алхам байсан юм.
Ингэснээр Yandex нь хоёр жилийн хугацаанд бүх Оросын хөрөнгөө салгаж, олон улсын хуулийн дагуу шинэ бүтэцтэй болох үйл явцыг эхлүүлсэн бөгөөд 2024 оны дунд гэхэд тусгаар тогтносон, бүрэн шинэ компани — Nebius Group — бүрэлдэн тогтсон юм.
Өнөөдөр Nebius Group нь Yandex-ийн инженерчлэлийн суурийг өвлөн авч, AI cloud, Avride (autonomous mobility), Toloka (AI data), TripleTen (edtech), мөн ClickHouse компанийн 28%-ийн эзэмшлээс бүрдсэн олон улсын технологийн нэгдэл болж хөгжжээ.
Тус компани нь Нидерланд улсад төвтэй бөгөөд удирдлага нь Dutch болон Israeli иргэншилтэй — энэ нь тус компанийг хууль эрх зүйн хувьд ч, ёс суртахууны хувьд ч өмнөх Yandex-тай ямар ч холбоогүй гэдгийг харуулж байна.
Хуучин ЗХУ-ын үед мэндэлж, дижитал эринд технологийн аварга Yandex-ийг удирдаж байсан Arkady Volozh нь одоо Nebius-ийн гүйцэтгэх захирал бөгөөд өөрийн багийг дахин нэгтгэж, дэлхийд өрсөлдөхүйц AI дэд бүтцийг бүтээх зорилготойгоор энэхүү шинэ компанийг удирдаж байна.
Үүсгэн байгуулагч:
Nebius компанийг Yandex-ийн үүсгэн байгуулагч Arkady Volozh удирдаж байна. Тэрээр Yandex-ийг хайлт, e-commerce, autonomous тээвэр, үүлэн тооцоолол, AI зэрэг олон чиглэлд өргөжүүлж, $30 тэрбумын үнэлгээтэй технологийн аварга болгон босгосон туршлагатай. Ukraine руу хийсэн довтолгоог олон нийтэд ил тод эсэргүүцэж, Yandex-ийн Орос дахь бүх үйл ажиллагаанаас салгах бүтэцлэлийн процессыг удирдсан тэрээр үндсэн инженерүүдийн багийг цуглуулж Nebius-ийг байгуулсан.
🧩 Үндсэн бизнес: Hyperscaler түвшний AI дэд бүтэц
Nebius бол AI ачаалалд зориулагдан анхнаасаа бүтээсэн, босоо интеграцитай (vertically integrated) дэд бүтцийн компани юм. Ерөнхий зориулалттай cloud провайдеруудтай харьцуулахад, Nebius нь AI-д зориулагдсан шинэ төрлийн неоcloud бөгөөд инженерчлэлийн бүх давхаргыг өөрсдөө хянадаг.
Гол үзүүлэлтүүд:
30,000+ GPU (H100, H200) идэвхтэй, 22,000 Blackwell GPU захиалагдсан.
Finland, France, Iceland, New Jersey дахь hyperscale дата төвүүд.
AI Studio платформ нь ChatGPT, DeepSeek, LLaMA, Gemini зэрэг нээлттэй эхийн AI загваруудыг Inference-as-a-Service байдлаар санал болгодог.
Хамгийн гол давуу тал: Nebius нь rack болон server-үүдээ in-house хийдэг цөөн компаниудын нэг бөгөөд энэ нь зах зээлд революц хийж буй шийдэл юм.
🚀 Инноваци ба зардал бууруулах хүч
Rack болон server-ийн design-ийг өөрсдөө хийдэг нь Nebius-ийн хамгийн том ялгарал.
Энэ нь GPU бүрт ногдох хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, шинэ үеийн GPU-д (жишээ нь Blackwell, Rubin) шууд нийцэх дэд бүтцийг бий болгодог.
Ихэнх өрсөлдөгчид Dell, Supermicro гэх мэт OEM-уудаас хамааралтай байдаг бол Nebius нь ODM (Original Design Manufacturer)-уудтай шууд ажилладаг — Taiwan ODM-уудаас custom rack, server-үүдээ захиалдаг.
Энэ бүхнийг өөрсдөө зохион бүтээдэг тул:
Thermal management сайжирч, хэт халалт багасдаг
Liquid cooling болон energy-efficient architecture-уудыг rack-level дээр шууд тусгадаг
Deployment хурд нэмэгдэж, шинэ GPU-уудыг маш богино хугацаанд нэвтрүүлж чаддаг
Cost-per-token ба cost-per-GPU салбарын хамгийн хямд түвшинд хүрдэг
💡 Жишээ нь: Nebius-ийн H200 rental үнэ $2.30/hour байгаа нь industry-н хамгийн доод түвшний үнэлгээ юм.
🧠 Охин компаниуд: GPU-аас хэтрэх стратегийн давуу талууд
Avride (Autonomous тээвэр)
Uber, Grubhub, Rakuten-тэй хамтран autonomous delivery хийдэг.
22M км жолоодсон, 200K+ хүргэлт хийсэн, капитал хэмнэлттэй.
Toloka (AI training data)
Microsoft, ServiceNow зэрэг үйлчлүүлэгчтэй.
Jeff Bezos-ийн сангаас $72M хөрөнгө босгосон, өсөлт 140% YoY.
TripleTen (EdTech)
AI болон data science чиглэлийн bootcamp.
87% job placement rate, enrollments doubled in 2024.
ClickHouse stake – 28%
Realtime columnar DBMS.
Meta, Spotify, IBM хэрэглэгчидтэй.
$6B үнэлгээтэй шинэ funding round → NBIS-ийн stake ~ $1.68B.
💰 Эрүүл санхүүгийн бүтэц: Өргүй, $2.5 тэрбумын бэлэн мөнгөтэй
📊 Үнэлгээний загвар: Sum-of-the-Parts (SOTP) аргачлал
Энд нэг шинжээчийн үнэлгээг хүргэж байна. Дараах үнэлгээний дагуу бол 2х бүрэн боломжтой.
Харьцуулж болох neocloud бизнес болох Coreweave-ийн хувьцаа гүйцэтгэл сайн байгаа нь миний буллиш онолыг улам бататгаж байна.
Техникал талаас NBIS 0.00%↑ 200 өдрийн хөдөлгөөнт дунджийн дээр гараад ирсэн гоё харагдаад байгаа бас
thanks