Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол айсуй. Трамп meme гаргасан гэнэтийн явдал болов. Эндээс ямар арилжаанууд хийж болох вэ?
Хүсэн хүлээсэн Inauguration day маргааш болох гэж байна:
Inauguration болохоос өмнө Трамп өөрийн meme зоосоо гаргав:
2-хон хоногийн дотор үнэлгээгээрээ $DOGE-ийг давч хамгийн үнэ цэнэтэй meme зоос боллоо:
Нэг зоос амжилттай байх хангалтгүй ээ. Melania зоос дөнгөж сая гарснаар Solana блокчейн дээр алаан болж байна. /юун Melania худалдаж авах, жирийн гүйлгээ ч хийх аргагүй гацаж байна/
Трамп Truth social дээр дараахыг бичсэний дараа TikTok буцаад нээгдэв:
Энэ сэдвээр David Woo:
TikTok-ийн асуудал хэрхэн шийдэгдэх нь цаашдаа Америк, Хятадын харилцаа ямар байхыг харуулах чухал хэлэлцээр болохыг дурдсан байна. Элон бас ТикТокыг худалдан авах хэрэгтэй гэжээ.
Quantum Computing:
ChatGPT-ийн Квант тооцоолол юу болохыг тайлбарласан тайлбар:
Квант тооцоолол гэдэг нь мэдээллийг боловсруулахад квант механикийн зарчмуудыг ашигладаг тооцооллын төрөл юм. Энгийн компьютер нь өгөгдлийг 0 эсвэл 1 гэсэн битээр илэрхийлдэг бол квант компьютер нь кубит буюу квант битийг ашигладаг. Кубит нь суперпозици хэмээх шинж чанараараа 0, 1, эсвэл хоёуланг нь нэгэн зэрэг илэрхийлэх боломжтой.
Квант тооцооллын гол ойлголтууд:
1. Суперпозици:
• Кубит нэгэн зэрэг олон төлөвт орших боломжтой бөгөөд энэ нь квант компьютерийг олон хувилбарыг нэгэн зэрэг боловсруулах чадвартай болгодог.
2. Ээдрээ (Энтанглмент):
• Кубитүүд хоорондоо ээдэрсэн байдалд орж, нэг кубитийн төлөв нь нөгөө кубитийн төлөвтэй холбогддог. Энэ нь хамааралтай тооцооллыг хол зайд ч үр дүнтэй хийх боломж олгоно.
3. Интерференц:
• Квант алгоритмууд зөв шийдлүүдийг хүчтэй болгож, буруу шийдлүүдийг саармагжуулахад интерференцийг ашигладаг.
4. Квант хаалга:
• Квант компьютер нь кубитийг боловсруулахдаа квант хаалга ашигладаг. Эдгээр хаалга нь суперпозици, ээдрээ зэрэг квантын шинж чанаруудыг ашигладаг.
Давуу талууд:
• Хурд: Том тоонуудыг задалж тооцоолох зэрэг тодорхой асуудлуудад энгийн компьютерээс хэд дахин хурдан.
• Параллелизм: Олон шийдлийг нэгэн зэрэг турших чадвартай.
• Оновчлол: Хэцүү оновчлолын асуудлуудыг шийдвэрлэхэд тустай.
Хязгаарлалтууд:
• Эмзэг байдал: Кубит нь орчны өөрчлөлтөд маш мэдрэмтгий байдаг тул дуу чимээ эсвэл декохеренцээс алдаа гардаг.
• Хэмжээг нэмэгдүүлэх бэрхшээл: Найдвартай олон кубиттэй том хэмжээний квант компьютер бүтээх нь маш их сорилттой.
• Тусгайлсан хэрэглээ: Квант компьютер бүх асуудалд хурдан биш бөгөөд тодорхой төрлийн асуудлуудад илүү үр дүнтэй.
Квант тооцоололтой холбоотой хувьцаануудын жагсаалтыг энд оруулсан байна:
IONQ-ийн квант тооцооллын машин яаж ажилладаг талаарх зурагтай тайлбарыг эндээс уншаарай:
Ханшны хувьд маш савалгаатай хувьцаа:
Сүүлд бий болсон hype-ийг намжсаны дараа сонирхож болох юм.
Трамп ерөнхийлөгч болсноор инфляци эргэж ирнэ гэж хүмүүсийн яриад байгаа нь хэр ортой вэ?
Европ, Хятадын инфляцийг харвал нөхцөл байдал хүмүүсийн ярьж байгаа шиг биш болохыг харж болно.
Инфляцид том нөлөөтэй түрээсийн зардал бууралттай байна:
Өрхийн орлого инфляцийг гүйцэхгүй байна. Энэ нь мөн адил цаашдаа инфляци буураад зогсохгүй эдийн засагт нөлөөлөх боломжтой сөрөг үзүүлэлт юм.
Өнөөгийн зах зээл дээр эрүүл мэндийн салбар эрсдэл бага, өгөөж өндөртэй сектор байх болно гэж итгэж байна
Эрүүл мэндийн салбар сүүлд 2008 онд л хүрч байсан доогуур үнэлгээтэй байна
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.