Бодлогын хүүг энэ жил дахиад нэмж магадгүй. Дараагийн арилжааны idea-г zoom meeting-ээр хүргэнэ
Зиа Powell-ыг ярихаар сүүлдээ дотны хүнээ харж байгаа юм шиг санагдаад байдаг болчоод байгаа ш дээ.
Өнөөдөр юу болсон талаарх товч:
Бодлогын хүүг хэвэнд нь байлгахаар болов
Энэ хүлээлт бол маркет дээр бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Гол сонирхолтой юм нь Jerome Powell-ийн сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсан төв банк цаашдаа бодлогын хүүг хаа хүртэл явах вэ гэдэг дээр өгсөн сигналууд их сонирхолтой байлаа.
Төв банкны жилд 4 удаа гаргадаг хөрөнгө оруулагчид товчлоод “dot plot” гэдэг эдийн засагтай холбоотой чухал үзүүлэлтүүдийн таамгийг харвал:
Инфляцийг 2026 оноос зорьсон хэмжээнд ирнэ гэж үзэж байгаа бол бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дараа жилээс саарна гэж үзэж байна.
Бодлогын хүүг цаашдаа хаана байх вэ гэдэг дээр энэ жил дахиад 0.25% нэмэх магадлалыг харуулсан нь хамгийн bearish мэдээ байлаа:
Ажилгүйдлийн хэмжээн дээрх таамаг:
Тасарсан зураас нь 6 сарын таамаг.
Ажилгүйдэл бага, цалин өсөлттэй байгаа нь эдийн засаг хүчтэй байгаагийн шалтгаан гэж олон шинжээчид тайлбарлаад байгаа. Ажилгүйдэл цаашдаа ч бага байх төлөвтэй байна. Саяхан л гэхэд Амазон дахиад 250 мянган ажилтан авахаа зарласан.
PCE inflation:
Jerome Powell on soft landing:
1:58 дээрээс нь үзээрэй. Soft landing болох уу? гэсэн асуултад бүр 2 удаа NO NO үгүй гэж хариулж байгааг харж болно. Энэ миний бодлоор хамгийн Hawkish коммент байлаа.
Маркет хэрхэн реакт хийсэн бэ?
Маркет уналттай, VIX өсөлттэй:
Төв банкны мэдэгдэл гартал маркет sideways байж байгаад унасан:
Өнөөдрийн option flow бас сөрөг байсан.
Доллар өссөн:
Бондын хүү өсөв:
Алт унав:
Хамгийн уналттай сектор Технологи байлаа:
Маркет өнөөдөр чухал support болох 440-ийг алдсанаар нэлээн bearish өдөр байлаа.
Би доллар чангарч, бонд хувьцааны зах зээл дээр уналт орж ирэх магадлал өндөр боллоо гэж харж байна.
Биткойн дээр бас эндээс bearish байна. Биткойны seasonality буюу аль сард ямар гүйцэтгэлтэй байдгийг харвал 9 сар бас хамгийн их уналттай сар байдгийг харж болно.
Биткойн энэ уналтын range-нээсээ гарч чадахгүй бол $25000 руу унана гэж би үзэж байна.
За дараагийн арилжааны idea-г бичихгүйгээр зүүмээр ярингаа төлбөртэй уншигчдынхаа зарим нэг асуултад хариулахаар шийдлээ.
9 сарын 21-ны Чикаго цагаар өглөө 9, монголоор оройн 11-ээс уулзья доороос линк аваарай:
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.