IBM-ийн түүхэн уналтаас харах макро чиг хандлага
Claude-ийн шинээр гаргасан COBOL хөгжүүлэлтийн хэрэгслээс болж IBM компанийн хувьцаа сүүлийн 25 жилд үзэгдээгүй өндөр дүнгээр гоожлоо.
IBM компани COBOL-той холбоотой бизнесээ Claude-д алдах эсэхээс илүүтэйгээр, хөгжүүлэгчид ажлаа хиймэл оюун ухаанд алдах нь тодорхой болж буй энэ үед үүний хоёрдогч болон гуравдагч нөлөөлөл юу байх вэ гэдэг нь илүү анхаарал татсан асуудал болоод байна.
Миний хувьдаа хийж байгаа хамгийн энгийн гаргалгаа бол:
Програм хангамжын компаниуд төвлөрсөн мужуудад хүндээр тусах бол, харин цахилгаан, эрчим хүч хямд хиймэл оюун ухааны дэд бүтэц болон хөгжиж байгаа мужуудад илүү ээлтэй өөрчлөлт болж байна.
Хамгийн өндөр цалинтай хөгжүүлэгчид дараах мужуудад байдаг байна.
Үүнийг цахилгаан эрчим хүчний зардлаар нь мужуудаар харьцуулан харвал:
Дээрх үзүүлэлтүүдээс үзэхэд California, Massachusetts, New York, Maryland зэрэг мужууд эдийн засгийн хувьд хүндхэн сорилттой нүүр тулахаар байна. Харин Texas мужийн хувьд олон хөгжүүлэгчтэй хэдий ч дундаж цалин болон амьжиргааны өртөг нь California-г бодвол хавьгүй бага төдийгүй, хамгийн чухал нь цахилгааны зардал харьцангуй хямд байгаа нь онцгой давуу тал болж байна.
Одоогоор дата төвүүдийнхээ тоогоор Virginia муж тэргүүлж байгаа ч, Texas муж маш хурдацтайгаар хөгжиж байгаа бөгөөд 2030 он гэхэд тэргүүлэгч болох төлөвтэй байна. Үүнээс гадна Ohio, Wisconsin, Illinois, Pennsylvania, Washington зэрэг мужуудад дата төвийн шинэ төслүүд олноор хэрэгжиж байгаа гэнэ.
Хөрөнгө оруулалтын хувилбарууд:
Эрчим хүч, үйлчилгээ:
FE 0.00%↑ IDA 0.00%↑ PNW 0.00%↑ MDU 0.00%↑
Барилга, дэд бүтэц:
STRL 0.00%↑ FIX 0.00%↑ PWR 0.00%↑ TPL 0.00%↑
Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан (REIT):








