Мөлжүүртэй Булан

Мөлжүүртэй Булан

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
🇨🇳 🇺🇸 Хятадыг шахах бодлого! 🧨🔥 Маркет эндээс хаачих вэ? 🎯 Анхаарал татсан шинэ крипто төсөл 🧮 High VIX-ийн дараа маркет ямар хөдөлгөөн хийх вэ?

🇨🇳 🇺🇸 Хятадыг шахах бодлого! 🧨🔥 Маркет эндээс хаачих вэ? 🎯 Анхаарал татсан шинэ крипто төсөл 🧮 High VIX-ийн дараа маркет ямар хөдөлгөөн хийх вэ?

Мөлжүүртэй репорт

Enkhmanal's avatar
Enkhmanal
Apr 06, 2025
∙ Paid
7

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
🇨🇳 🇺🇸 Хятадыг шахах бодлого! 🧨🔥 Маркет эндээс хаачих вэ? 🎯 Анхаарал татсан шинэ крипто төсөл 🧮 High VIX-ийн дараа маркет ямар хөдөлгөөн хийх вэ?
Share

Trump-ийг Ерөнхийлөгч болсноос хойш маркет ямар байгааг бусад ерөнхийлөгчидтэй харьцуулвал:

Маркет сүүлийн үед макро дата гэхээсээ Тарифтай холбоотой асуудалд хамгийн их анхаарал хандуулаад байгааг бид нар мэднэ. Сүүлд гарсан тарифын мэдээ маркетын санаснаас илүү хурцадсан бөгөөд 5 дахид маркет хүчтэй унав.

Мөлжүүртэй булан дээр бид нар уналтаас өөрсдийгөө хамгаалахын тулд BABA 0.00%↑ WMT 0.00%↑ COST 0.00%↑ HYG 0.00%↑ DOCS 0.00%↑ SBUX 0.00%↑ HD 0.00%↑ гээд олон short-ууд нээсэн билээ. Заримыг нь тэвчээргүй эрт хаасныг үл тооцвол арилжаа маш амжилттай явлаа.

Хятадаас бусад орнууд Америктай хэлэлцээр хийх гэж оролдоно Хятад харин найрсаг бус байх болов уу гэдэг таамаг бас зөв байлаа. Хятад Америкын шинэ гаалийн татварын хариу үйлдэл болгож нэмж мөн адил 34%-ийн татвар нэмэх болсноо зарлав.

Powell илтгэл тавив. Маркет мэдээж Powell-ийн зүгээс сайн мэдээ хүлээсэн нь ойлгомжтой. Харамсалтай нь Powell hawkish яриа өгсөн бөгөөд тарифаас болж эдийн засгийн хямрал болох магадлал бус Инфляци өсөх эрсдэлд илүү анхаарал хандуулж байгаагаа илэрхийлэв.

Үнэндээ бол Инфляцийн хүлээлт уналттай байгаа бөгөөд эдийн засаг саарч байгааг тэрээр мэдэж байгаа билээ.

Share Мөлжүүртэй Булан

Atlanta-ийн төв банк GDP өсөлтийг сөрөг болно гэж таамаглаж байна. GDP-г тооцолоход Import хасагдаж тооцдог учраас гаалийн татвар өсөхөөс өмнө их хэмжээний импорт хийгдсэн байх бас талтай.

Powell Трампын суу гэсэн газар сууж бос гэсэн газар босдог бацаан биш болохоо харуулах гээд зөрүүдлээд байж ч болох юм.

Image

Трамп Powell-д хандаж бодлогын хүүгээ бууруулахыг ятгаж ийнхүү бичлээ.

Трамп бүр энэхүү TikTok видеог Truth social дээрээ хуваалцав

Хятад, Америкын харилцааны талаар бичдэг China Hawk гэгдэх Gordon Chang-ийг бас Трамп иш татсан байна.

Twitter profile-ийг нь шалгахад л Хятадын талаар ямар бодолтой байдгийг нь зухас харах боломжтой

Tiktok deal бүтээгүй нь Хятад Америкын харилцаа тавгүй байгааг бас харууллаа.

User's avatar
Join Enkhmanal’s subscriber chat
Available in the Substack app and on web

Америк Хятадыг холбоотон биш дайсан гэж хардаг учраас Хятадтай хэлэлцээр хийхээс илүүтэйгээр Хятадаас хамаарлаа багасгах Хятадын дэлхийн худалдааны талбар дээр шахах бодлоготой байгаа гэж би үзэж байна. Ковидын дараа Хятадаас хамаарлаа бууруулах, чухал стратегийн салбаруудаа эх орондоо хадгалах чухал болохыг бид нар ойлгосон болохыг дараах ярилцлагад Bessent ярьсан билээ.

Интернет троллууд Трампыг болон энэ засгийн газрын удирдах албан тушаалтай хүмүүсийг тэнэг мангараар нь дуудаж их доромжлох болсон. Маркетыг үнэндээ бол ойлгоод барахгүй маш туршлагатай хүмүүс Трампын эргэн тойронд байгааг энэ ярилцлага хүмүүст харуулсан гэж би бодож байна.

Трампыг Рональд Рейгантай харьцуулж ярьсан бөгөөд эхэндээ маркет унах боловч урт хугацаантай Америкт өгөөжтэй ажил хийж байгааг хүмүүст сануулж хэлсэн юм.

Рональд Рейган Ерөнхийлөгч байхад 1981 онд эдийн засгийн хямрал болсон ба ажилгүйдэл 11% хүрч байсан байна.

Эхэндээ Ажилгүйдэл, Инфляци өндөр байсан бөгөөд үзүүлэлтүүд аяндаа сайжирч 1982 оноос 1987 оны хооронд хүчтэй булл маркет тохиожээ.

Өнөөгийн Трампын бодлогоос ялгаатай нь Рональд Рейган төсвийн алдагдлыг их болгож, батлан хамгаалахын зардлыг нэмж байсан түүхтэй.

Reciprocal гаалийн татварын доод хэмжээ болох 10% нь шууд хүчин төгөлдөр болох бөгөөд өндөр хэмжээ нь 4 сарын 9-нд батлагдах юм байна. Шууд хүчин төгөлдөр болгохгүйгээр 4 сарын 9 хүртэл хүлээж байгаа нь Трампыг ядаж холбоотон орнуудтай хэлэлцээр хийх хүсэлтэй байгааг харуулж байна гэж Tom таамаглаж байна. Bill ackman ижил таамаг гаргасан байна.

Европын холбоотой татваргүй чөлөөт арилжааны бүс бий болголыг уриалав

SpotGamma founder ингэж бичсэн байна.

Товчхондоо бол Vol эндээс өндөр учраас hedge шинээр нээхэд тохиромжгүй байна.

Дараагийн том suppport 5000 дээр байгаа

Хэрвээ маркет даваа гарагт 5000-ийн доор ортлоо унаж нээгдвэл худалдаж авахад гайхалтай төвшин гэж би хувьдаа бодож байна.

Уналт дуусаагүй байж болно ядаж 5400 хүртэл өсөөд дээд талын gap-ийг хаах боломжтой.

1990 оноос хойш VIX долоо хоногийн төгсгөлд өндөр хаалт хийхэд маркет дараагийн 5 жил дандаа өсөлттэй байсан байна.

Image

Citrini хүртэл даваа гарагт хувьцаа авах ямар ч шалтгаан байхгүй байгаа нь өөрөө худалдан авах шалтгаан байх талтайг дурджээ

Улс төр ихэвчлэн ярьдаг Ben Shapiro хүртэл bearish байхад бид нар массыг дагалгүй энд буллиш байх ёстойг сануулж байна.

Keep reading with a 7-day free trial

Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.

Already a paid subscriber? Sign in
© 2025 CryptoPuujin LLC
Market data by Intrinio
Privacy ∙ Terms ∙ Collection notice
Start writingGet the app
Substack is the home for great culture

Share