Амжилттай гэхээргүй Microstrategy нэртэй software company 2020 онд анх компанийнхаа баланс дээр Биткойн авах болсноо зарласан билээ.
Энэ стратеги маш амжилттай байгаад зогсохгүй крипто ертөнцөд Michael Saylor-ийг танихгүй хүн гэж байхгүй болсон билээ.
Microstrategy одоогоор 528,185 Биткойнтой бөгөөд энэ нь Биткойны 21 сая нийлүүлэлтийн 2.515% юм.
Ашиггүй ажиллагаатай энэ компань 44,7 тэрбум долларын биткойнтой байгаад зогсохгүй зах зээлийн үнэлгээ нь даруй 80 тэрбум доллар юм.
2020 оны 8 сараас хойш MSTR авсан хүн Биткойнтой байснаас илүү ашигтай байсан ба хувьцааны ханш ерөнхийдөө Биткойнтой адилхан хөдөлдөг гэхдээ илүү савалгаатай болохыг чартнаас харж болно.
Microstrategy ямар стратеги хэрэглэдэг вэ?
Анх 20 оны 8 сард 21,454 биткойныг байсан бэлэн мөнгө болох 250 сая доллароор авч байсан бол дараагийн худалдан авалтуудаа өвөрмөц санхүүгийн схем хэрэглэн хийж эхэлсэн байна.
Microstrategy бага хүүтэй, хувьцаа болгон хөрвүүлэх боломжтой, гэхдээ хөрвүүлэх ханш нь тухайн үеийн хувьцааны ханшнаас өндөр бонд гаргаж худалдан авалтууд хийж эхэлсэн бөгөөд энэхүү стратеги нь Microstrategy-г нэмж Биткойн худалдан авах бэлэн мөнгөтэй болгосон бөгөөд нөгөө талдаа хөрөнгө оруулагчдад эрсдэл багатайгаар Биткойны өсөлтөөс ашиг хийх боломж өгсөн байна.
Энэхүү стратегиа Michael Saylor “Microstrategy Биткойны савалгааг санхүүгийн бүтээгдэхүүн болгон зардаг“ хэмээн тайлбарладаг.
Стратеги хэрхэн ажилладгийг харья:
20 оны 12 сард 650 сая доллар босгосон байна. Анзаарах зүйлс:
Зээлийн хүү маш бага ердөө 0.75%.
Conversion price буюу MSTR болгож хувиргаж болох ханш $397
Бонд гаргасан үеийн хувьцааны ханш $397-оос 37%-аар бага буюу $289 байсан байна.
Хувьцааны ханш 37%-аас илүү өсөх юм бол бонд худалдан авсан хүмүүс бондоо хувьцаа болгож хувиргаад шууд ашиг хийх боломжтой гэсэн үг. Хувьцаа болоод хувиргачихвал MSTR бас энэхүү өрийг төлөх шаардлагагүй бөгөөд баланс дээрээ хямд авсан Биткойнтой болох бөгөөд unrealized capital gain нь бизнесийн ашиг гэж үзэж болно.
Ипотекийн зээлээс ч бага хүүтэй мөнгө MSTR-д зээлдэх сонирхолтой хөрөнгө оруулагчид байгаа нь энэхүү хувьцаа болгож хувиргах боломжтойд байгаа юм.
Энэхүү бонд нь дотроо хувьцааны call option-той бонд гээд бас төсөөлж болно. Дээрх хэрэглэсэн жишээний option delta-г тооцьё:
5 жилийн дотор convert хийх боломж өгч байгаа учраас Делта маш өндөр бөгөөд 0.79 байна. Энэ нь бонд худалдан авсан хүмүүст ямар ашигтай deal байсныг харуулсан гэж найдаж байна. 20 оноос хойш MSTR 20х хийсэн билээ.
Сүүлийн үед бол senior note гаргахаас гадна STRK, STRF зэрэг preferred stock option гаргах замаар худалдан авалтаа санхүүжүүлж байна.
MSTR-ийн амжилтыг давтах гэсэн оролдлогууд гарч эхэлсэн билээ. Нэг сонирхолтой хувилбар нь $SOL худалдаж авдаг Канад компань Sol Strategies юм.
Гэхдээ өнөөдрийн репорт GME 0.00%↑-ийн тухай гэдгийг мартаж болохгүй.
2021 онд Gamestop зах зээлийг шуугиулж байсан билээ
Өмнө Roaring Kitty-ийн ачаар шуугиулж байсан бол энэ удаа харин MicroStrategy-ийн тактикыг хэрэгжүүлж дахин зах зээлийг өдөөх оролдлого хийж байна.
Амжилттай зорьж байсан 1.3 тэрбум дээрээ нэмээд Greenshoe option гэж нэрлэгддэг эрэлт их байвал нэмж зарж болох 200 сая доллар нь бас бүтэн борлуулагдсанаар 1,5 тэрбум доллар босгосон байна.
Gamestop нь алдагдалтай ажилладаг ч ямар ч өргүй харин их хэмжээний бэлэн мөнгөтэй компань юм. Gamestop-ийн одоогийн ерөнхий захирал Ryan Cohen бөгөөд тэрээр Chewy-ийн founder бөгөөд net worth нь 4.4 тэрбум доллар юм.
Бондын нөхцөл:
Би яагаад дээр жишээгээр делта тооцож гаргасан бэ гэхээр эдгээр бондын худалдан авагчид нь call option буюу хөшүүрэгтэй хувьцаа худалдаж авч байгаатай тэнцүү гэдгийг ойлгуулахыг хүссэн юм. Тэгэхээр зарим нэг хувьцааны exposure-ээ энэ хөрөнгө оруулагчид тухайн хувьцааг энэ тохиолдолд $GME-г short хийж cover хийдэг бөгөөд энэ нь хувьцаа хүчтэй squeeze хийж өсөх боломжийг бий болгодог талаар Han Akamatsu бичсэн байна.
За дээрх сонирхолтой шалтгаануудын улмаас GME 0.00%↑-г Мөлжүүртэй булан санал болгож байна. Зах зээл савалгаа ихтэй, Биткойн 200 SMA-ийн доор байгааг уншигчид бас ойлгох хэрэгтэй. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хувилбар юм шүү!
Удахгүй сургалт эхлэх тул жилийн эрх $800 аваад www.enkhmanal.com дээрх сургалтын эрх бас аваарай. Сургалтын эрх авсан хүмүүс 5 сарын 9-нд эхлэх хичээлд суух боломжтой.