Frequency Electronics-ийн квант технологид суурилсан ирээдүй
Frequency electronics, INC company юу хийдгийг ойлгохын тулд Атомын цаг гэж юу болохыг ойлгох нь чухал. Жирийн цаг нь сар болгон 10-15 секунд алдах нь энгийн байдаг бол Атомик цаг 100 сая жилд нэг секунд алддаг байна.
Одон орон болон батлан хамгаалыхын салбарт нарийвчлалтай цаг маш чухал үүрэгтэй байдаг байна. Атомик цаг хэрхэн ажилладаг болохыг энгийнээр тайлбарласан видео энэ байна.
Бид нарын GPS гэх байршил тогтоох систем Атомик цаг дээр үндэслэдэг бөгөөд дэлхий дээрх гэлтгүй сансрын хөлөг, хиймэл дагуулын байршил тогтоох цаашлаад цэрэг байлдааны систем, төхөөрөмжүүд хоорондоо аюулгүй нууцлалтай холбоо тогтооход мөн хэрэглэдэг байна.
Frequency electronics-ийн орлого батлан хамгаалах болон хиймэл дагуул хоёроос голдуу ирдэг байна.
Атомик цагны зах зээл дээр Frequency electronics тэргүүлэгч бөгөөд олон алдартай сансрын аялалд хэрэглэгдэж байсан түүхтэй.
1983 онд Star Wars гэх хочтой Strategic Defense Initiative-ийг АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган зарлаж байсан түүхтэй. Тэгвэл Рональд Рейганийн мөрөөдлийг мөхүүлэхгүйгээр буухайг Ерөнхийлөгч Трамп үргэлжлүүлж байна. Golden Dome гэх энэхүү ажил 175 тэрбум долларын өртөгтэй болох төлөвтэй байгаа бөгөөд энэ ажлын улмаас FEIM-ийн бүтээгдэхүүний борлуулалт өснө гэдэг төлөвтэй байна.
Орлого, ашиг Ковидоос хойш тогтвортой өсөлттэй байна.
Атомын цагнаас гадна Quant (квант) салбарт сонирхолтой ажлууд хийгдэж байгаа бөгөөд GPS ажиллагаа байхгүй (GPS jamming, spoofing) дайны талбарт эсхүл аливаа нөхцөлд хэрэглэж болох өөр төрлийн байрлалын технологь дээр Leidos ажиллаж байгаа бөгөөд дизайн гаргаж байгаа компань нь Frequency electronics юм байна.
Сүүлийн жилүүдэд судалгаа хөгжүүлэлтэд зарцуулах зардлаа өсгөсөн бөгөөд сонирхолтой шинэ боломжууд ирээдүйд байна.
Анхаарал тавьсан баярлалаа. Дэмжээд хүмүүстэй хуваалцаарай.