Зэсийн хомсдол дээр үндэслээд дараагийн арилжаа
Зэсийн хомсдол зах зээлд байна гэсэн мэдээллүүд ихээр гарах болов:
Удахгүй зэсний хомсдол нүүрлэх гэж байна:
2040 он гэхэд дэлхийн эдийн засаг 10 сая тонн зэсний дутагдалд орох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь одоогийн дэлхийн нийт хэрэгцээний ~33%-тай тэнцэх үзүүлэлт юм.
Дэлхийн зэсний эрэлт 2025 онд 28 сая тонн байгаа бол 2040 он гэхэд 42 сая тонн болж өсөхөөр байна.
Энэхүү эрэлтийн өсөлтийн 60%-ийг зөвхөн Ази тив дангаараа бүрдүүлэх бөгөөд үүнд цахилгаан автомашины (EV) хэрэглээ болон эрчим хүчний сүлжээний шинэчлэл голлон нөлөөлөх аж.
Үүний зэрэгцээ, хиймэл оюун ухааны (AI) дата төвүүдийн зэсний хэрэглээ +127%-иар өсөж, 2040 он гэхэд 2.5 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Харин нийлүүлэлтийн хувьд 2030 онд ~34 сая тоннд хүрч оргилдоо хүрэх боловч 2040 он гэхэд ~32 сая тонн болж буурахаар байна.
Зэс бол дэлхийн дараагийн стратегийн чухал түүхий эд юм.
Зэсийн хомсдол цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй гэж JP Morgan өнгөрсөн оны 11 сард бичсэн байх юм.
Зэсийн хэрэглээ гол төлөв барилга, дэд бүтэц, тээврийн салбаруудаас байдаг бол хамгийн том хэрэглэгч орон Хятад юм байна.
Дэлхийн нийт зэсийн эрэлтийн 2 хувийг аль хэдийн дата центрүүд эзлэх төлөвтэй байгаа юм байна.
Түүхий эдэд хөрөнгө оруулалт хийхдээ хөрөнгө оруулагч бүрийн анхаарах ёстой зүйл нь ханш өсөхөөр нийлүүлэлт дагаад өсөх хандлагатайг санах хэрэгтэй.
Сүүлд болсон үерээс болж ажиллагаа саатсан Индонез дахь том уурхай, эсхүл Панам дахь уурхай ажиллагаанд орвол ханшид сөргөөр нөлөөлөх боломжтой.
Зэс дангаараа өсөөгүй алт, мөнгө гэгчлэн бүх төрлийн ховор металууд зэрэг өсөж байгаа учраас унахдаа бас хамт унах магадлал өндөртэй. Трампын засгийн газрын жишээ нь цэвэршүүлсэн зэс дээр ногдуулсан татвар цуцлагдвал ханшид нөлөөлөх боломжтой.
Эхний байдлаар зэсэд хөрөнгө оруулалт хийх энгийн хувилбарыг хараад зах зээл одоохондоо анхаарал хандуулж амжаагүй байгаа миний бодлоор маш ашигтай байх боломжтой хувилбарыг хүргье.
Rio Tinto-г бол Монгол хүн бүр мэдэх байх. FCX 0.00%↑ COPX 0.00%↑ $COPJ-г мөлжүүртэй булан дээр мөн санал болгож байсан хувилбарууд билээ.
Зүгээр зэс олборлодог уурхайд хөрөнгө оруулалт хийхээс гадна зэсийн ханш өсөж байгаатай холбоотой зэсийн хэрэглээг бууруулдаг шинэлэг технологийг судаллаа.
Зэсийг хөнгөн цагаанаар орлуулах шинэлэг технологи, тогны дэд бүтцийн архитектурт өөрчлөлт хийх, цаашлаад кабел ашиглахгүй лазераар мэдээлэл дамжуулах гээд 3 гол технологи байна.
Бид нар Silicon Photonics-ийн талаар Мөлжүүртэй булан дээр аль хэдийн нийтлэл оруулсан билээ. Хөнгөн цагааны талаар судлавал дахиад л нөгөө уул уурхай, геополитикын асуудал руу эргээд орох учраас үргэлжлүүлэн энд судлахгүй.
Нийтлэлийн онцлох технологийн шийдэл нь дата центр болон цахилгаан машинууд 800V-ийн өндөр хүчдэлийн систем рүү шилжиж байгаа явдал юм. Ингэснээр тогны хэрэглээ зардал буураад зосгохгүй, шаардлагатай зэсийн хэмжээг 45%-аар бууруулах юм байна.
800V систем рүү шилжихийн тулд өргөн хориотой бүс (WBG - Wide-Bandgap) буюу WBG гэгдэх хагас дамжуулагч хэрэглэх шаардлагатай болдог байна. Энэ төрлийн хагас дамжуулагч нь бид нарын мэдэх цахиураас гаргаж авсан хагас дамжуулагчаас хол илүү халуун болон өндөр хүчдэл тэсвэрлэх чадамжтай.
WBG хагас дамжуулагчийн зах зээл дахь чухал тоглогчид:
NVTS 0.00%↑ ON 0.00%↑ ADI 0.00%↑ $IFNNY
2 төрлийн WBG материал байдаг - Silicon Carbide нөгөөх нь Gallium Nitride. Өндөр хүчдэлийн системд хэрэглэгддэг Silicon Carbide-ийн wafer маркетыг судлавал гол тоглогчид нь дараах компаниуд юм. WOLF 0.00%↑ COHR 0.00%↑
WOLF 0.00%↑ зах зээл дээр 200мм технологиороо тэргүүлэгч боловч өрийн санхүүжилтээсээ болоод саяхан өрөө restructure хийсэн билээ.
Optical Silicon дээрх том тоглогчдын нэг Coherent зах зээлийн 14%-ийг эзэлдэг нь бас анхаарал татсан юм. Ямартай ч wafer маркет өрсөлдөгч ихтэй эрсдэлтэй харагдаж байна.
Дараагийн зэсийн хэрэглээг бууруулдаг инновацилаг технологитой компань American Superconductor ($AMSC) юм.
Энэ компань 500 гаран патенттай бөгөөд зэсийн хэрэглээ бууруулдаг гайхалтай бүтээгдэхүүн нь ижил хэмжээтэй зэс кабелиас 200 дахин их хэмжээний тог дамжуулдаг HTS ямар ч эсэргүүцэл (resistance) байхгүйгээр эрчим хүч дамжуулдаг кабель юм. Тэгэхээр зэсийн хэрэглээг 200 дахин бага болгох боломжтой гэсэн үг 🤯
Сүүлд батлан хамгаалахын зарим захиалга нь үргэлжлэх боломжгүй болсноос болоод хувьцааны ханш нь унасан бөгөөд бид нарт тааламжтай ханшаар оролт хийх боломж өгч байна гэж би хувьдаа хараад байгаа.













