Мөлжүүртэй Булан

Мөлжүүртэй Булан

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
Сонгуульд хэн ялах вэ? Сонгуулийн үр дүнд хэрхэн бооцоо тавих вэ? Дараагийн худалдаж авах хувьцааны жагсаалт. Тесла эвент.

Сонгуульд хэн ялах вэ? Сонгуулийн үр дүнд хэрхэн бооцоо тавих вэ? Дараагийн худалдаж авах хувьцааны жагсаалт. Тесла эвент.

Enkhmanal's avatar
Enkhmanal
Oct 14, 2024
∙ Paid
5

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
Сонгуульд хэн ялах вэ? Сонгуулийн үр дүнд хэрхэн бооцоо тавих вэ? Дараагийн худалдаж авах хувьцааны жагсаалт. Тесла эвент.
Share

Spotgamma Gamma Index: 1.464

Техник шинжилгээний хичээлүүдийн текст бэлэн болохоор Live хичээлд мөлжүүртэй булангийн уншигчид хамрагдах боломжтой:

Хөрөнгө оруулалтын анхан шатны сургалт
Техник шинжилгээ мастер анги. Хичээл 2: Support and Resistance
1. Support ба Resistance гэж юу вэ…
Read more
10 months ago · Enkhmanal

Дараагийн чухал дата Retail sales, Initial jobless claims байх болов уу.

Хэн сонгуульд ялах вэ?

Trump ялах магадлал 53.5% хувь гэж маркет үзэж байна. 46% байхад нь мөлжүүртэй булан санал болгосон билээ.

Polls харвал:

АНУ-ын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Явц ба Сонгуулийн Саналын Тоо

АНУ-д ерөнхийлөгчийг шууд олон нийтийн санал хураалтаар сонгодоггүй. Харин Сонгуулийн Коллеж гэж нэрлэдэг системийг ашиглан ерөнхийлөгчийг тодруулдаг. Сонгуулийн Коллеж нь 538 сонгогч-оос бүрддэг ба ерөнхийлөгч болохын тулд нэр дэвшигч 270 санал авах ёстой.

Сонгуулийн Саналын Тоо Яаж Тодорхойлогддог Вэ:

• Тухайн муж улс хүн амынхаа хэмжээгээр тодорхой тооны сонгуулийн санал авдаг.

• Муж бүрийн сонгуулийн саналын тоо нь тухайн мужийн АНУ-ын Сенаторуудын тоо (муж бүрт 2) болон Төлөөлөгчдийн Танхимын гишүүдийн тооноос хамаардаг (энэ нь хүн амын хэмжээнээс хамаарч өөр өөр байдаг).

• Том мужууд, тухайлбал Калифорниа нь 54 саналтай бол жижиг мужууд, жишээ нь Вайоминг нь хамгийн багадаа 3 саналтай байдаг.

• Вашингтон Д.С. нь мөн 3 саналтай байдаг ч муж биш.

Шийдвэрлэх Мужууд (Swing States):

Шийдвэрлэх улсууд гэдэг нь аль ч нам ялалт байгуулах боломжтой мужуудыг хэлдэг. Эдгээр нь сонгуулийн явцыг шийдвэрлэх чухал улсууд байдаг тул нэр дэвшигчид эдгээр мужуудад их анхаарал хандуулдаг.

Жишээ нь шийдвэрлэх улсууд:

• Аризона

• Жоржиа

• Мичиган

• Пенсильваниа

• Висконсин

Эдгээр улсуудын санал нь сонгуулийн үр дүнд ихээхэн нөлөөлдөг.

“Ялалтын Зам” Шинжилгээний Дүгнэлт:

• Камала Харрис Калифорниа болон Нью-Йорк зэрэг мужуудыг ялна гэж таамаглагдаж байгаа ба түүнд 215 санал бий.

• Дональд Трамп Техас болон Флорида зэрэг мужуудыг ялна гэж үзэж байгаа бөгөөд түүнд 219 санал бий.

• Үлдсэн 104 санал нь Аризона, Жоржиа, Пенсильваниа зэрэг шийдвэрлэх мужуудын санал юм.

• Трамп 51 санал авахад хангалттай, Харрис 55 санал авах хэрэгтэй.

• Трамп 2020 онд ялсан улсуудыг хадгалж, Аризона, Жоржиа-г өөрийн талд авч чадвал 270 саналд хүрнэ.

• Харрис илүү хэцүү замтай бөгөөд бүх үндсэн мужууддаа ялалт байгуулж, Пенсильваниаг авч чадвал 270 саналд хүрнэ.

Энэ сэдвээр миний мэдэх хамгийн сайн шинжээч болох Jim Rickards сүүлд ярьсан байна:

Swing States:

Swing state-үүдийг оруулахгүй electoral map ийм байна:

Arizona, North Carolina, Georgia 3-т Trump ялах магадлал өндөр гэж prediction market үзэж байна. Үүн дээр нэмээд Pennsylvania-г ялахад л сонгуульд Trump ялах юм.

Би Trump ялна гэж бодож байгаа ч шууд зөвхөн Trump ялна гэдэг бооцоо тавихгүйгээр эрсдэл ашгийн харьцаагаа хэрхэн сайжруулах вэ?

Kamala ялахын тулд Pennsylvania эсхүл North Carolina-г ялах хэрэгтэй. Өмнөх 2 сонгуулиар Trump North Carolina-д ялж байсан, Polls дээр мөн сайн үзүүлэлттэй байгаа учраас энэ удаа бас Trump ялна гэж үзвэл Камала ялахын тулд Pennsylvania-г заавал ялах ёстой болж таарч байна.

Камала Pennsylvania-г ялсан ч дахиан 25 санал хэрэгтэй. Tэгэхээр Камала ялахын тулд Wisconsin, Michigan-ийг нэмээд ялах хэрэгтэй болж байна.

Камалагийн хувьд нэлээн хүндхэн нөхцлөөс энэ сонгууль эхэлж байна гэсэн үг. Яагаад electoral vote ингэж хуваагдаад байна гээд судалсан чинь 2024 онд 2020 оноос хойш хүн амын тооллогоос болж гарсан өөрчлөлт нь дараах юм:

Сонгуулийн санал нэмэгдсэн мужууд:

1. Техас: 2 санал нэмэгдсэн (38-аас 40 болж).

2. Флорида: 1 санал нэмэгдсэн (29-аас 30 болж).

3. Хойд Каролина: 1 санал нэмэгдсэн (15-аас 16 болж).

4. Колорадо: 1 санал нэмэгдсэн (9-өөс 10 болж).

5. Монтана: 1 санал нэмэгдсэн (3-аас 4 болж).

6. Орегон: 1 санал нэмэгдсэн (7-оос 8 болж).

Сонгуулийн санал буурсан мужууд:

1. Калифорниа: 1 санал хасагдсан (55-аас 54 болж).

2. Нью Йорк: 1 санал хасагдсан (29-аас 28 болж).

3. Пенсильваниа: 1 санал хасагдсан (20-иос 19 болж).

4. Иллинойс: 1 санал хасагдсан (20-иос 19 болж).

5. Охайо: 1 санал хасагдсан (18-аас 17 болж).

6. Мичиган: 1 санал хасагдсан (16-аас 15 болж).

7. Баруун Виржиниа: 1 санал хасагдсан (5-аас 4 болж).

Дээрх өөрчлөлт нь Trump-д ашигтай өөрчлөлтүүд болсон байна.

Камала ялахын тулд Wisconsin, Michigan, Pennsylvania 3-ыг ялах шаардлагатай учраас Трамп дээр тавьсан бооцоогоо эдгээр 3 муж дээр Камала ялна гэсэн бооцоо тавьснаар хэдж хийх боломжтой юм.

Трампыг Pennsylvania-д алах гэж оролдсон дээрээс нь сүүлд Rally хийхэд Elon хамт байсан. Камала өмнө fracking-ийг хорино гэж амлаж байсан зэргийг бодолцоод би Pennsylvania-д Трампыг ялна гэдэгт илүү итгэлтэй байгаа байна. Тиймээс ийм бооцооны жишиг хувилбар байж болно.

  • Трампыг ялна гэж: $1000

  • Камалаг Wisconsin-ийг ялна гэж $400

  • Камалаг Michigan-ийг ялна гэж $400

Камала ялсан тохиолдолд $200 алдана. Трамп ялаад, Камала дээрх 2 мужийг ялвал ойролцоогоор $1600 ашиг хийнэ. Трамп бүгдийг нь ялвал алдагдалгүй байх юм.

  • Elon self-driving машинд яваад эхэлсэн

  • Одоогийн бүх моделууд жолоочгүй барих боломжтой болно

  • Дараа жил California, Texas-д эхэлж нэвтрэнэ

  • Inference computation job cyber cab хийнэ. Энэ машин 2026-нд гарна.

  • Inductive charging: No plugs

  • can transport up to 20 people

  • Called: Rova Van

  • Optimus will cost 20-30k

Хятад санхүүгийн бодлогоор бас маркетыг дэмжихээр болж байх шиг байна:

Хэрвээ газрын тосны ханш өсвөл Инфляци буцаад өсөх төлөвтэй байна:

CPI Table

Удирдах албан тушаал хашдаг хүмүүсийн цалин өсөлттэй байгаа бол жирийн албан тушаал хашдаг хүмүүсийн цалин 2022 оноос хойш уналттай байна.

Wage growth bottom 80% of workers vs top 20%.

Цалин одоо ч өсөлттэй байгаа боловч гол эрсдэл нь Инфляци илүү хурдтай байна:

Wage growth bottom 80% vs inflation.

Одоогоор Инфляцийн тренд уналттай байгаа нь Төв банк үргэлжлүүлэн бодлогын хүүг бууруулах юм байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна:

GDP vs Inflation.

Хэдийгээр Wall Street-ийн өөдрөг үзэл бодол итгэл төрүүлж байгаа ч, NFIB-ийн Жижиг Бизнесийн Өөдрөг Байдлын Индексийн сүүлийн үеийн мэдээлэл эсрэг дүр зургийг харуулж байна. Жижиг бизнесүүд бол АНУ-ын эдийн засгийн тулгуур багана бөгөөд NFIB-ийн судалгаагаар гарсан үзэл бодол нь Main Street-ийн тулгарч буй сорилтуудын талаар илүү нарийвчилсан ойлголт өгдөг. Энэ нь ихэвчлэн Wall Street-ийн өргөн хүрээний хэтийн төлөвөөс зөрдөг. Тус индекс нь эдийн засгийн өргөжилт бус харин эдийн засгийн агшилттай илүү холбоотой түвшинд байсаар байна.

NFIB Small Business Confidence Index

Ур чадвартай ажилчид олоход одоо ч хэцүү байна

NFIB Labor Shortages

TLT өнгөрсөн долоо хоногийн уналтаас болоод undervalued харагдаж байна.

Market Sector Relative Perofrmance

Сүүлийн нэг жил хамгийн сайн гүйцэтгэлтэй ассет алт, мөнгө байсан байна:

Keep reading with a 7-day free trial

Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.

Already a paid subscriber? Sign in
© 2025 CryptoPuujin LLC
Privacy ∙ Terms ∙ Collection notice
Start writingGet the app
Substack is the home for great culture

Share