Трампын бодлого маркетад сөргөөр нөлөөлж байна. Хорт хавдрын эстэй тэмцдэг вирус. Хятадад нэмж тариф тогтоов
Сүүлд хиймэл оюун ухаан ашиглан хэрхэн судалгаа хийх талаар дэлгэрэнгүй маш сонирхолтой хичээл орлоо. Ганц хөрөнгө оруулалт гэлтгүй судалгааны ажил хийдэг хүмүүст хүртэл их дэмтэй гэж бодож байна.
Мөлжүүртэй булангийн нэг жилийн эрх аваад сургалтын эрх 1 жил үнэгүй аваарай. Сонирхож байвал чат-аар холбогдоорой. Би жаахан удаж хариу бичдэг шүү гэхдээ 😛
5 сая долларын үнэтэй алтан ногоон кард
Трампын “Алтан карт” санал нь EB-5 хөтөлбөрийг (хөрөнгө оруулагчид $1 сая (зарим бүсэд $800K) оруулаад 10 ажлын байр бий болговол ногоон карт авах боломжтой) илүү тансаг, тэрбумтнуудад зориулсан хувилбараар шинэчилж байна.
Ердөө $5 сая-аар “Алтан карт” нь ногоон картын бүх давуу талыг, иргэн болох замыг санал болгож байна ажлын байр бий болгох шаардлагагүйгээр. Энэ бол хөдөлмөр эрхлэлтийг хэрэггүй зүйл гэж үздэг супер баян хүмүүст зориулсан цагаачлалын хувилбар. EB-5-ийн бодит боломжийг алтлаг лимузин болгон хувиргаж, “Би ажлын байртай зууралдахгүй, зүгээр л тансаг амьдрахыг хүсэж байна!” гэж тунхаглах мэт зүйл болжээ!
Энэхүү Алтан Картыг 200 мянган хүнд зараад Америкын өрийг төлөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Худалдааны сайдын ярилцлага:
Тэрбумтан Howard Lutnick шинээр томилогдсон худалдааны сайд билээ. Түүнийг China Hawk гэх бөгөөд Хятадын эсрэг хүчтэй байр суурьтай нэгэн.
Хятадад бид нар туслахаа болих хэрэгтэй гэсэн бөгөөд сүүлд гарсан Deepseek Америк технологи дээр суурилсан болохыг онцолсон байна.
Сүүлд Хятад дээр нэмэлт 10 хувийн татвар ногдуулахаар болсон нь Хятадын эсрэг хүчтэй байр суурьтай Худалдааны сайдтай байгаад зогсохгүй дараагийн худалдаа, технологийн дайныг үргэлжлүүлэхэд Америк бэлэн байгааг харууллаа.
Howard Lutnick дээр нэмээд төрийн нарийн бичиг Марко Рубино, сангийн нарийн бичгийн дарга Скотт Бессент хоёр мөн адил Хятадад нэмэлт татвар ногдуулах нь зөв, шаардлагатай бол илүү хатуу арга хэмжээ авах хэрэгтэй гэж үздэг байна.
Макро дээр гарсан хамгийн чухал өөрчлөлт нь Elon, Trump, Bessent бүгд бондын хүүг бууруулах сонирхолтой байгаа бөгөөд хувьцааны зах зээлийг дэмжих сонирхолгүй байгаа явдал юм. Чат дээр бас энэ асуудлаар бичсэн билээ.
Yield curve доошилсон нь эдийн засгийн өсөлт урт хугацаанд санасан шиг өндөр биш байхвий гэдэг айдас маркет-д байгааг харуулна.
Эдийн засгийн өсөлтийн хүлээлт өндөр байгаа нь өсөлт маркетын хүлээлтэд хүрэхгүй байх магадлал буюу downside surprise-ийг их болгож байна. Энэ сэдвээр Bob Elliot энд ярьсан байна.
Bob tariff-ийг инфляци өсгөх эрсдэлтэй гэж бодож байгаа бол эсрэгээрээ бид нар дифляцитай цикл байна гэж Samantha үзэж байгаатай би санал нэг байна.
Cem Karsan-ийн таамаг:
Cem Karsan бол уналт 10-12%-ийн уналт болно. 3 сарын дотор төв банк QE хийж эхлэнэ жилийн төгсгөл рүү бондын хүү эргэж өсөөд 6% хүрнэ гэдэг таамаг гаргасан байна.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.