Сайн байна уу?
CryptoPuujin багийн бэлтгэн хүргэдэг Мөлжүүртэй арилжааны саналын шинэ дугаарыг уншин суугаа танд энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ дугаараар бид ENERGY салбарт үйл ажиллагаа явуулдаг HF Sinclair Corp (DINO) компанийг танилцуулахын зэрэгцээ тус компанид үүсээд буй хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулах болно.
· HF Sinclair Corp (DINO)
DINO нь Техас мужийн Даллас хотод байрладаг эрчим хүчний компани бөгөөд Бензин, дизель түлш, онгоцны түлш, сэргээгдэх дизель түлш (renewable diesel) болон бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Тэд АНУ, Канад, Нидерландад бүтэгдэхүүнээ үйлдвэрлэн дэлхийн 80 гаруй оронд экспортлож байна.
Хувьцааны үнийн хувьд DINO энэ жил тааруухан амжилттай байна. Тодруулбал, нэгдүгээр сарын сүүлчээр нэгж хувьцаа нь 59 долларт хүрсэн ч дараа нь тавдугаар сарын эхэн хүртэл 38 доллар болтлоо унасан. Одоогоор хувьцааны ханш 43 доллароор арилжаалагдаж байна.
Бид Мөлжүүртэй арилжаагаар аль хэдийн хангалтай уналт үзүүлж тодорхой хугацаанд өсөлт үзүүлэх боломжтой компаниудыг онцолж байгааг уншигч та анзаарсан байх. DINO-д ч мөн дээрх нөхцөл үүсээд байна... 43 доллар орчим байгаа үнэ 50 доллар руу цаашлаад түүнээс дээшээ хөдөлгөөн хийх боломжтой байгаа ба томоохон хөрөнгө оруулагчид ч мөн DINO-д анхаарлаа хандуулан томоохон Option-уудыг худалдаж авахаар зэхэж байна.
Иймд бид дараах боломжийг санал болгож байна. Үүнд:
- HF Sinclair Corp (DINO)-ийн хувьцааг 44 долларын үнэ хүртэл худалдаж авах.
- 2023 оны 12-р сарын 15-ны өдөр дуусах хугацаатай HF Sinclair Corp (DINO)-ийн “Call option”-ийг худалдаж авах.