Мөлжүүртэй Булан

Мөлжүүртэй Булан

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
Канад, Мексик дээр татвар ногдуулав. Deepseek-ээс болж маркет унав. Дээрх 2 мэдээллийг хэрхэн арилжих вэ?

Канад, Мексик дээр татвар ногдуулав. Deepseek-ээс болж маркет унав. Дээрх 2 мэдээллийг хэрхэн арилжих вэ?

Enkhmanal's avatar
Enkhmanal
Feb 02, 2025
∙ Paid
8

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
Канад, Мексик дээр татвар ногдуулав. Deepseek-ээс болж маркет унав. Дээрх 2 мэдээллийг хэрхэн арилжих вэ?
Share

AAPL 0.00%↑ орлого өсөлттэй гарсан ч гэсэн Хятадаас гаралтай орлого 11 хувь буурсан байна.

2023 онд MAC борлуулалт уналттай байсан бол энэ жил өсөлттэй гарсан байна. Хамгийн өсөлттэй сектор нь services.

Лаптоп борлуулалт циклээрээ сэргэж байгаагаас гадна хиймэл оюун ухааны ачаар хүмүүс хуучин лаптоп, утсаа солих сонирхол 25 онд өндөр байна гэж таамаглаж байна.

UPS-ийн Amazon-оос авдаг захиалга 50 хувь буурч байгаа юм байна. Мэдээж энэ хувьцааны ханшид сөргөөр нөлөөллөө.

Tesla

Meta

MSFT

INTC

Intel урт хугацаанд яах нь тодорхойгүй байгаа ч ойрын хугацаанд бол sentiment, ханш 2-ыг харвал oversold.

Image

Doge:

Victor Davis Hanson Элоныг “Renaissance man of the 21st century” гэж дуудсан билээ. Энэхүү нөлөө бүхий entrepreneur пуужин, цахилгаан машин, сансрын хөлөг, хиймэл дагуул, хүний тархийг шууд компьютертэй холбох төхөөрөмж болох neuralink, жолоочгүй машин, робот бүтээхийн хажуугаар 2 жилийн өмнө худалдаж авсан сошиал медиа дээрээ өөрөө идэвхтэй байхын хажуугаар Америк цаашлаад Европын улс төрд том нөлөөтэй эрхэм билээ.

Трамп сонгуульд ялсан нь ганц Republic намын ялалт биш, энэ бол дэлхий даяарх Христчин хүмүүсийн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах хүсэлтэй хүн бүрийн, ардчилалд хайртай хүн бүрийн хувьд ТОМ ЯЛАЛТ байсан юм.

Элон энэхүү шинэ засгийн газарт өөрийн хувь нэмрээ оруулахыг амалсан бөгөөд энэ нь төсвийн алдагдлыг 50% бууруулах, үргүй зардлыг үгүй хийх бөгөөд энэ ажлыг манлайлан ажиллах шинэ байгууллагыг DOGE буюу “Department of Government Efficiency” гээд байгаа юм.

Doge аль хэдийн галзуу үр ашиггүй зардлуудыг илрүүлээд эхэлсэн бөгөөд энэ дунд Gaza руу Террористуудад 50 сая долларын КОНДОМ илгээх гэж байсныг зогсоосон байна.

Төрийн сангийн гүйлгээнүүдэд аудит оруулах хүсэлтийн сургаар ажлаасаа гараад эхэлсэн байна.

DEI bot хүртэл байсныг байхгүй болгосон байна.

Ажлаа сайн хийдэггүй шаардлагагүй агентуудыг мөн хааж байна.

Өдөрт 4 тэрбум доллар хэмнэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна 🤯

Түүхэнд ийнхүү үргүй зардлыг маш амжилттай бууруулсан тохиолдол 2-р дайны үед Harry Truman-ийн санаачлагаар бий болгосон Truman Committee байсан юм байна. Энэхүү комиссын ачаар 15 тэрбум доллар хэмнэсэн ба цөмийн бөмбөг бүтээсэн Manhattan Project л гэхэд 2 тэрбум долларын төсөл байжуу харьуулвал. Энэхүү 15 тэрбум доллар нь өнөөгийн ханшаар ойролцоогоор 338 тэрбум ам доллар юм. Бас нэг гайхалтай факт нь Truman Committee-ийн төсөв нь ердөө $15,000-оор эхлээд амжилттай гүйцэтгэлийнхээ ачаар $50,000 хүртэл өсгөж чадаж байжээ.

Truman Committee - Wikipedia

An end to birthright citizenship

Жирэмсэн Америкт ирж төрөөд хүүхэд нь шууд Америкын иргэн болдогийг болиулна.

DEI - Diversity equity inclusion

Трамп ерөнхийлөгч болсноор бий болж байгаа олон өөрчлөлтүүдийн нэг нь DEI гэх балай философи үхэж байна. DEI-ийг энгийнээр тайлбарлавал:

Чи хар эсвэл жаахан бор, бараан өнгийн арьстай тэр тусмаа эмэгтэй байх юм бол чамайг бид нар их ойлгож өрөвдөж байна. Бараан өнгөтэйгээсээ болоод нийгэмд эзлэх байр сууриа эзлэж чадахгүй байгааг чинь мэднээ. Тийм учраас төрөхдөө л арьс өнгөний үзэлтэй төрдөг цагаан арьстануудыг дарлаж чамайг бид нар өргөх болно. Чи топ сургуульд илүү амархан орно, өндөр шаардлага давахгүйгээр өндөр цалинтай ажилд орно. Бид нар чамтай болгоомжтой харьцана. Тэртээ тэргүй бараан төрсөн хувь тавьланг чинь өөрчилж чадахгүйгээс хойш зовлонг чинь нимэглэх үүднээс илүү их нийгмийн дэмжлэг үзүүлье гэдэг философи юм.

Трампын хийж байгаа чухал ажлуудын нэг нь буцаад merit based буюу ур чадвар дээр тулгуурласан нийгэм рүү шилжих юм.

Image
Энэ сэдвээр Victor Davis Hanson ярьсан байна:

Kash Patel, RFK, Tulsi Gabbard сонсгол, ISIS руу хийсэн дайралтаас гадна маркетад хүчтэй нөлөөлөх 5 дахь өдрийн уналттай холбоотой байж болох мэдээ нь Канад, Мексик, Хятадад шинээр ногдуулах гэж буй татвар юм.

Тариф эхэндээ маркетад нөлөөлөөд урт хугацаандаа бол Америкт сайн зүйл болно гэж итгэж байна. Энэтэй холбоотой арилжааг доороос хараарай.

Image

Deepseek R1:

Энэ долоо хоног хиймэл оюун ухаантай холбоотой бүх хувьцааг хүчтэй унахад хүргэсэн зүйл нь Deepseek гэгдэх Хятадаас гарсан LLM байлаа.

Энэхүү LLM-ийн хувьд бусал LLM-ээс дутахааргүй гүйцэтгэлтэй байсан нь Хятад хиймэл оюун ухаан хөгжүүлэлтээр өмнө жил маркет бодож байсан шиг хоцроогүй болохыг харуулсан юм.

Гол маркетыг айлгахад хүргэсэн фактор нь Deepseek-ийг хөгжүүлэхэд ердөө 6 сая доллар зарцуулсан гэдэг мэдээлэл байсан юм.

Маркет яагаад унасныг товч тайлбарлавал:

LLM хөгжүүлэх зардал санаснаас зуу дахин бага байвал шаардлагатай график кардны хэмжээ бага, цаашлаад шаардлагатай Datacenter-ийн хэмжээ бага, тэгээд цаашлаад шаардлагатай тог бага.

Дээрх дүгнэлт дээр үндэслээд график кард, дата центр, хөргөлтийн систем, тогны компаниуд, цөмийн эрчим хүчтэй холбоотой хувьцаанууд гээд холбогдолтой салбарууд маш хүчтэй уналт үзүүлсэн билээ.

Маркет ихэвчлэн мэдээллийг хэтрүүлэн хүлээн авдагийн баталгаа болж дээрх 6 сая доллар гэдэг тоо үнэндээ тэрбумаар хэмжигдэх болохыг хагас дамжуулагчийн зах зээлийг судалдаг SemiAnalysis бичжээ.

Хэдий маркет хэтрүүлэн унасан байж болох ч хиймэл оюун ухааны дараагийн алхам юу болох вэ гэдэг дээр зөв дүгнэлт хийсэн юм. Тэр нь хиймэл оюун хэрэглэхэд хямд болохын хэрээр өдөр тутмын хэрэглээд улам хүчтэй нэвтрэх болно. API дуудлага хийх ханшны чартыг доороос харвал Deepseek хамгийн өрсөлдөхүйц ханш санал болгоно.

Хүчтэй LLM-ийг бага зардлаар, хүчин чадал багатай төхөөрөмж дээр ажлуулах боломж нэмэгдсэнээр AI гар утас болон зөөврийн компьютерийн хэрэглээ өснө гэж Мөлжүүртэй булан үзэж байна. GPT-3-тэй тэнцэх хүчин чадалтай LLM-ийг хэрэглэхэд зарцуулдаг тооцооллын зардал аль хэдийн 1200 дахин унасан юм байна.

Нэг ойлгох ёстой зүйл нь LLM-ийн хөгжил дуусах болоогүй бөгөөд цаашдаа бүр хурдасна.

Deepseek-ээс гарсан сонирхолтой инноваци нь жижиг моделуудыг, том модел ашиглан сайжруулсан явдал юм.

Бас нэг техникал инноваци нь inference хийж байхад ашиглагддаг cache датаг бууруулсан Multi-head Latent Attention гэдэг техник юм байна.

Хятадын 200 ажилтантай startup Америкын Триллионоор үнэлэгддэг компаниудтай өрсөлдөж чадаж байгаа нь Alibaba-руу маркетыг анхаарлаа хандуулахад хүргэсэн юм. Deepseek өөрсдийн дата центрээс гадна Alibaba cloud хэрэглэдэг ба Alibaba бас өөрсдийн Qwen моделыг танилцуулсан билээ.

Qwen-ийг хүн бүр үнэгүй хэрэглэж болох бөгөөд зураг, видео хүртэл generate хийдэг модел юм.

Qwen Max моделын бий болгосон бичлэг, зураг зэргийн талаар мэдэхийг хүсвэл дараах thread-ийг хараарай.

Deepseek худалдааны хориг үл хамааран тэрбумаар үнэлэгдэх Nvidia чиптэй байж таарсан билээ. Тэгвэл Сингапураар дамжуулж эдгээр худалдан авалтыг хийдэг байж болохыг илрүүлсэн thread-ийг хуваалцъя.

Keep reading with a 7-day free trial

Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.

Already a paid subscriber? Sign in
© 2025 CryptoPuujin LLC
Market data by Intrinio
Privacy ∙ Terms ∙ Collection notice
Start writingGet the app
Substack is the home for great culture

Share