Крипто булл маркет эхэлсэн үү? Зах зээл дээрх дараагийн таамаг
Яагаад хөрөнгө оруулагчид том индексүүдийг бардаггүй вэ?
Хамгийн том гаргадаг алдаа бол айдастай үедээ зарах, шуналтай үедээ авах. Маркетыг ялах хамгийн энгийн арга миний бодлоор индекс ETF аваад тэрийгээ барьцаалаад системтэйгээр call option зарах.
🤨 Айн энэ Энхээ юу ярьчив гэж бодож байгаа бол бүтэн нэг жилийн хүссэн үедээ үзэх эрхтэй Option хичээлээ санал болгож байна. Үнэндээ бол энэнээс илүү хямдхан ийм гүн гүнзгий Option-ийг тайлбарладаг сургалт өөр байхгүй ээ! Тун удахгүй “Xэрхэн Day Trade хийх вэ?” хичээлийн текст бэлэн болоод аль хэдийн бэлэн байгаа Beginner & Advanced зэргийн сургалтаар орсон бүх хичээлүүд дээр нэмэгдэн орох гэж байна.
Grayscale-тэй холбоотой мэдээ гарсан. ETF бүтнэ гэсэн үг бол яг биш гэхдээ маркет энэхүү мэдээг маш өөдрөгөөр хүлээж авав.
Coinbase chart:
Өмнөх дугаараар 7 ассет санал төлбөртэй уншигчдаа санал болгосны нэг нь Coinbase байсан. Ямартай ч сайхан өсөлт байлаа.
Өөр сонирхолтой мэдээлэл гарсан нь:
Robinhood 3 тэрбум долларын биткойнтой болж таарсан.
Хятадаас сонирхолтой мэдээллүүд гарсан нь Хятадын төв банк хөрөнгийн зах зээл рүү мөнгө шахаж эхэлсэн байлаа:
Үүнээс үүдэлтэйгээр Хятадын юань нэмж унана гэсэн таамаг байна.
Хятадын юань өнгөрсөн оны 10 сард хүрсэн доорх ханшин дээрээ дахиж ирсэн бөгөөд эндээсээ дахиж унана гэж таамаглал crossborder гаргасан
Энэ хүрээд зогсохгүй Хятадын засгийн газар банкнуудыг хувьцаа худалдан ав гэсэн тушаал буулгасан гэнэ. Ийм үйлдэл өнгөрсөн оны 10 сард болсон бөгөөд тэр үед маркет ёроолоосоо өндийсөн байдаг.
7 сарын 28-нд Японы төв банк yield curve control буюу засгийн газрын бондын хүүг хүчээр тодорхой төвшинд барьдаг бодлогодоо өөрчлөлт оруулахаар болов. Өөрчлөлт нь бондын хүү савалж болох хэмжээг тэлсэн явдал юм.
Еэний ханш:
Засгийн газрын бондын хүү:
Япон хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлдгийг мэргэжилтнээс өөрөөс нь сонсоё гэвэл энэ:
Дээрх ярианаас авах нэг гол юм нь carry trade буюу бага хүүтэй валютаар зээл аваад өндөр хүүтэй өөр валют авах арилжаанаас орж ирсэн ашгаар хувьцааны зах зээл рүү их хэмжээний мөнгө орж ирдэг. Японы төв банк бодлого дээрээ өөрчлөлт оруулаад Еэн чангарах юм бол дэлхийн хөрөнгийн зах зээлд том уналт орж ирэх магадлалтай гэж яриад байгаам л даа - их сонирхолтой яриа байсан.
Powell дахиад энэ жил Jackson Hole дээр яриа хийсэн.
Message бол гэнэтийн өөрчлөлт бол байхгүй. Higher for longer гэдэг байр суурийг дахин илэрхийлсэн ба маркет 2024 оны 5 сар хүртэл дахиж бодлогын хүү буурахгүй гэсэн хүлээлттэй байна.
The Bank Term Funding Program
Банкнуудыг дэмжиж уналттай байгаа бондыг нэрлэсэн үнээр нь барьцаалах боломжийг өгдөг хөтөлбөрийг банкнууд хэрэглэсээр байна.
Akash mainnet 6 удахгүй гарах гэж байна
Akash гоё төсөл л дөө гэхдээ энэ founder нь ийм юм бичээд байхаар хурдан зармаар санагдаад байхын хаха
8 сарын уналт, уналтын дараах технологийн хувьцааны өсөлтийг өмнөх дугааруудаар амжилттай таамагласан билээ. Одоо дараагийн таамаг:
Дараагийн том Option expiration date 9 сарын 15-д, инфляцын дата 9 сарын 13-д, төв банкны уулзалт 9 сарын 19-д тэр болтол маркетад хүчтэй уналт орж ирэх шалтгаан харагдахгүй байна. Тэгэхээр технологийн хувьцаанууд өсөлтөө үргэлжлүүлэх болов уу гэсэн таамаг байна.
Крипто булл маркетын тухайд тодорхойгүй харагдаж байна үргэлжлүүлэн сайн төслүүдээ аваад чанаргүй төслүүдээс хол байх тактикаа барих нь зүйтэй гэж бодож байна. ETF, Base chain гээд анхаарал татах мэдээллүүд гарч байгаа ч ETF батлагдахаас нааш крипто руу нэмж мөнгө орж ирнэ гэж харахгүй байна.
Доорх графикаас харвал 2022 оны 3 сараас хойш TVL өссөнгүй.
USDC market cap:
За макро дээр Хятад, Японоос гарч байгаа мэдээллүүд дээр, төв банкны бодлоготой холбоотой асуудлууд дээр миний хийх дүгнэлт нь:
💵 Доллар чангарна
Миний бодлоор хүмүүсийн харж чадахгүй байгаа хамгийн том эрсдэл доллар чангарах. Биткойн болон гадаад хувьцаанууд, түүхий эдийн компаниудад учирч болох ойрын том эрсдэл энэ гэж үзэж байна. Анхаарал тавьж уншсанд баярлалаа. Найз нөхөдтэйгөө хуваалцаад байгаарай.