$CLF: AI Power (Хиймэл оюун ухааны эрчим хүч) трейд дэх (asymmetric) боломж
Cleveland-Cliffs (CLF) нь эрчим хүчний дэд бүтцийн өсөлтийг дагаж үнэлгээ нь өсөөгүй үлдсэн цорын ганц AI Power хувьцаа юм. Бусад компаниуд (PWR, GEV, ETN) хэд дахин өссөн байхад CLF нь АНУ-д цор ганц GOES (чиглэсэн цахиурлаг ган) үйлдвэрлэгч гэдгээрээ давуу талтай хэдий ч 2022 оны уналттай үеийн үнэлгээгээрээ арилжаалагдсаар байна.
Саяхан гарсан 1-р улирлын тайлан дараах хүчтэй өсөлтийн дохионуудыг өглөө:
1. Ашгийн огцом эргэлт (Q2 & Q3): 1-р улиралд бизнес ёроолд хүрсэн бол 2 болон 3-р улиралд ашиг огцом өснө. Захиалга дүүрснээр үнийн өсөлт орлогод нөлөөлж эхлэх, ArcelorMittal-ын алдагдалтай гэрээ дууссан, мөн хийн үнийн өсөлтөөс үүдсэн нэг удаагийн алдагдал дахин гарахгүй зэрэг нь үүнд нөлөөлнө. Уолл Стритийн шинжээчид энэхүү эерэг эргэлтийг таамаглалдаа оруулаагүй байна.
2. Татвар болон DPA-ийн “Үнэгүй опцион”: Импортын ганд 50%-ийн татвар ногдуулж, трансформаторын импортыг хязгаарласан нь дотоодын зах зээлээ бүрэн хамгаалж чадлаа. Үүнээс гадна Батлан хамгаалах үйлдвэрлэлийн хуулиар (DPA) “цахилгааны цөм ган”-г үндэсний аюулгүй байдалд чухал гэж зарласан ба CLF нь үүнийг дотоодод үйлдвэрлэдэг цор ганц компани юм. 2026 оны 9 сард дуусах засгийн газрын санхүүжилт салбарт эрчимтэй орж ирэх нь компанийн үнэлгээнд огт тусгагдаагүй “үнэгүй опцион” (free option) болон хүлээгдэж байна.
3. Хөнгөн цагааны хомсдол ба Нуугдмал хөрөнгө: Дэлхийн хөнгөн цагааны нийлүүлэлт тасалдаж, үнэ өссөнөөр автомашин үйлдвэрлэгчид буцаад ган руу шилжиж байгаа нь компанийн хамгийн өндөр ашигтай сегментийн борлуулалтыг өсгөж байна. Мөн CLF нь 1 ГВт гаруй эрчим хүчний дэд бүтэцтэй, ашиглагдаагүй газруудаа үүлэн дата төвүүдэд (hyperscalers) зарж, орлогоор нь өрөө зуун хувь дарах төлөвлөгөөтэй байна.
4. Техник шинжилгээ ба Арилжааны стратеги: Хувьцааны үнэ техникийн чухал эсэргүүцэл болох 50 өдрийн дундаж буюу $9.43-ыг амжилттай сэтэлж (одоо $10.51), график эерэг (bullish) бүтэцтэй боллоо.
Эхний зорилт: $11.44 (200 SMA). Үүнийг давбал консенсусын зорилтот үнэ болох $14-$15 руу чиглэнэ.
Дунд хугацааны зорилт: DPA болон трансформаторын үйлдвэрлэлийн өсөлт баталгаажсанаар 12-18 сарын дотор $16-$18 хүрэх боломжтой.
Дүгнэлт: $9.43-аас (50 SMA) дээш байх үед арилжаа нээлттэй. Харин өдрийн хаалтаар үүнээс доош орвол хүлээлтийн байдалд шилжих хэрэгтэй.



