Програм хангамжийн эрэн үе дуусч бодитой материалын цаг ирлээ!
Хамгийн sexy, хамгийн цэвэрхэн бизнесд программ хангамж тооцогддог байсан үе саяхан билээ. Цагаараа байдаггүй гэгчээр хиймэл оюун ухааныг дагасан шинэчлэлийн давалгаанд программ хангамжийн зах зээл нэрвэгдэв.
Цаашдаа дижитал ертөнцийн хөгжлийг хязгаарлах зүйл код цаашлаад хүний нөөц биш материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болж хувирч байгаа хатуу үнэнг хувьцааны ханш үгээр биш, ханшаараа илэрхийлэх шиг л боллоо.
Өнөөдөр капитал "бит"-ээс "атом" руу шилжих түүхэн эргэлтийн цэг дээр ирээд байна. Дата төвүүдийн эрчим хүчний асар их хэрэглээ, батлан хамгаалах салбарын хүчирхэгжилт, сансрын технологийн дэвшил зэрэг нь Уран, Титан, Бериллий, Цахилгаан ган (GOES) зэрэг стратегийн чухал материалуудын эрэлтийг огцом нэмэгдүүлж байна. Эдгээр материалгүйгээр хиймэл оюун ухааныг ажиллуулах дата төвүүдийг өргөтгөх, цахилгаан сүлжээг шинэчлэх, эсвэл орчин үеийн батлан хамгаалахын зэвсэглэлийг үйлдвэрлэх боломжгүй юм.
Технологийн компаниудын үнэлгээ хэт өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн ширүүсч буй энэ үед "атом"-ын салбар буюу олборлох, боловсруулах үйлдвэрлэл нь дараагийн томоохон арилжааны (next trade) боломж болж харагдаж байна. Учир нь эдгээр материалыг үйлдвэрлэхэд олон жилийн хугацаа, нарийн технологи шаардагддаг тул нийлүүлэлтийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжгүй байдаг нь эдийн засгийн "хамгаалалт" (moats) болж өгдөг.
Шууд арилжааны хувилбарууд руугаа оръё:
ACMR нь хагас дамжуулагчийн (semiconductor) тоног төхөөрөмжийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хятад дахь бизнесээсээ ихээхэн хамааралтай тул одоогоор зах зээл дээр хямд үнэлэгдсэн боловч өсөх ирээдүйтэй компани юм.
Өсөх шалтгаан (The Bull Case)
Хятадын дотоодын үйлдвэрлэл: АНУ-ын хориг арга хэмжээнээс үүдэн Хятад улс хагас дамжуулагчийн салбартаа өөрсдийн тоног төхөөрөмжийг ашиглахыг эрмэлзэж байна. Энэ нь ACMR-ийн цэвэрлэгээний (cleaning) төхөөрөмжийн эрэлтийг эрс нэмэгдүүлж байна.
Шинэ технологи (AI & HBM): Компани нь зөвхөн цэвэрлэгээний төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй, Хиймэл Оюун Ухаан (AI) болон HBM (өндөр хурдны санах ой) үйлдвэрлэлд чухал үүрэгтэй “Advanced Packaging” технологи руу өргөжин тэлж байна.
Үнэлгээний зөрүү: ACMR-ийн эзэмшдэг Шанхай дахь охин компанийн (ACM Shanghai) зах зээлийн үнэлгээ нь NASDAQ дээрх толгой компанийнхаа нийт үнэлгээнээс өндөр байх тохиолдол гардаг. Энэ нь хувьцааны үнэ бодит үнэ цэнээсээ доогуур байгааг илтгэнэ.
Уран
Solstice Advanced Materials ($SOLS) нь 2025 оны 10-р сард Honeywell компаниас тусгаарлагдан (spin-off) гарсан компани юм. Хөрөнгийн зах зээл одоогоор тус компанийг зөвхөн хөргөлтийн бодис, халаалт агаар сэлгэлтийн (HVAC/refrigerant) бизнес гэж харан үнэлж байна. Гэвч хөрөнгө оруулагчдын анзаарахгүй орхиж буй гол үнэ цэн нь тус компанийн эзэмшдэг Иллинойс мужийн Метрополис дахь "Metropolis Works" үйлдвэр юм. Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэр дээрх цорын ганц Ураны гексафторид (UF6) хувиргах байгууламж билээ
Цөмийн түлшний мөчлөгийн 2-р үе шат болох "хувиргалт" (conversion) нь ураныг баяжуулахаас өмнө заавал дамжих ёстой процесс юм. $SOLS нь АНУ-ын дотоодын цорын ганц нийлүүлэгч бөгөөд дэлхийн нийт хувиргах хүчин чадлын 20 орчим хувийг (жилд 15,000 тонн уран) эзэмшдэг. Оросын нийлүүлэлт (Rosatom) найдваргүй болж, барууны бусад өрсөлдөгчид (Cameco, Orano) бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа тул энэ зах зээл бүтцийн хувьд нийлүүлэлтийн хомсдолд орсон.
Ирээдүйн төлөв: Хуучин гэрээнүүд ирэх 2-3 жилд дуусгавар болж, зах зээлийн одоогийн ханшаар ($64+/кг) буюу 3 дахин өндөр үнээр шинэчлэгдэнэ
Дүгнэлт: $SOLS нь 2 тэрбум долларын захиалгын үлдэгдэлтэй (backlog), үнэ нь 3 дахин өсөх баталгаатай гэрээнүүдтэй, стратегийн хувьд орлуулшгүй хөрөнгө эзэмшдэг компани юм.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.





