Bloom Energy: Эрчим хүчний bottleneck-ийг тайлах түлхүүр
Jensen Huang саяхан Joe Rogan-ийн подкастод оролцохдоо AI industry цаашид хөгжих эсэх нь эрчим хүчний бодлогоос шууд хамаарч байгааг онцолсон юм. Тэрээр Трампын энержид чиглэсэн pro-growth бодлогын ачаар AI салбар цааш тэлэх боломжтой болсон бөгөөд эрчим хүчний хомсдолтой орчинд энэ салбар хөгжих боломжгүй гэдгийг ил тод хэлсэн.
Түүний гол санаа маш энгийн:
If we don’t have energy growth, we can’t have industrial growth.
If we don’t have industrial growth, we can’t have job growth.
Түүний хэлснээр, “drill baby drill” гэсэн бодлого нь зүгээр нэг уриа биш, харин AI industry-г бодитоор аварсан шийдвэр байжээ. Хэрвээ энержийн өсөлтийг дэмжээгүй бол AI-ийн үйлдвэр, chip factory, supercomputer factory барих ямар ч боломжгүй байх байсан гэдгийг онцолсон.
Цаашлаад тэрээр Energy бол яг одоо тулгараад буй жинхэнэ bottleneck буюу хурдтай тэлэхэд саад болж байгаа гол хомсдол гэдгийг дурдсан. Мөн Google AI дата центрээ ажиллуулахын тулд цөмийн цахилгаан станц барих төлөвлөгөөтэй байгаа талаар ярьсан юм.
So currently that that is a big bottleneck right Is energy Yeah it is the bottleneck The bottleneck is this So was it Google that is making nuclear power plants to operate one of its AI factories
Америкийн эрчим хүч
Америкт нийт тогны 43%-ийг байгалийн хий, 18%-ийн цөмийн цахилгаан станц, 16%-ийг нүүрс, 21%-ийг сэргээгдэх эрчим хүчээс гаргаж авдаг байна.
Бүтээн байгуулалтын хугацаа, зардлыг харьцуулахад байгалийн хийгээр ажилладаг станц хамгийн хурдан, хамгийн зардал багатай шийдэл хэвээр байна. Америк байгалийн хийн асар их нөөцтэй улс. Сэргээгдэх эрчим хүч хямд боловч тогтмол, найдвартай тог гаргах чадвар сул тул дата центрийн 24/7 хэрэгцээг хангаж чадахгүй.
Цөмийн цахилгаан станцын хувьд:
цацраг идэвхтэй хаягдал
аюулгүй байдал
зөвшөөрөл, лиценз
хугацаа хэтрэх
зардал төлөвлөсөн хэмжээнээс огцом өсөх
гэсэн асуудлууд байсаар байна.
Сүүлийн жилүүдэд Small Modular Reactor (SMR) гэх ойлголт идэвхтэй яригдаж байгаа ч “small”, “modular” гэсэн нэрнээсээ болж төрүүлдэг сэтгэгдэл шигээ хурдан угсрагддаг, lego шиг шийдэл огт биш.
Том AI компаниудад дата центрээ ажиллуулах тогны эх үүсвэр ойрын 1-2 жилийн дотор хэрэгтэй байхад батлагдаагүй шинэ технологид итгэж 5 жил хүлээх нь эрсдэлтэй.
Жишээ нь, 2023 онд NuScale-ийн Utah-д барих SMR төсөл зардал нь санаснаас хавьгүй өндөр болсон шалтгаанаар цуцлагдсан.
Зарим компаниуд ($OKLO) зах зээлд хурдан гарахын тулд:
реакторын хэмжээг огцом багасгах
бүх эд ангийг үйлдвэрт үйлдвэрлээд угсрахад бэлэн болгох
зэрэг өөрчлөлтүүд хийж байгаа ч энэ нь дата центрийн яаралтай хэрэгцээг хангаж чадахгүй хэвээр байн
Маркет vs бодит байдал
Маркет цөмийн эрчим хүч дата центрүүдийг бүрэн хангаж чадна гэж ярьж байгаа ч бодит байдал дээр томоохон төслүүд өөр сонголт хийж байна.
Жишээ нь, OpenAI-ийн 500 тэрбум долларын дата центрийн төсөл болох Stargate-ийн Texas дахь кампус цөмийн бус, байгалийн хийгээр ажиллахаар төлөвлөгдсөн.
Доорх репорт дээр байгаа текстийг Монгол хэл рүү орчуулвал:
Энэ оны 1-р сард Stargate компани эцсийн Federal Operating Permit-ээ өргөн барихдаа 10 ширхэг natural gas simple-cycle turbine дээр суурилсан үндсэн behind-the-meter power plant-ийг санал болгосон. Нийтдээ 5 ширхэг 38MW-ийн Titan 350 нэгж, болон 5 ширхэг 34MW-ийн GE LM2500 нэгжүүдийг 24/7 ажиллах эрхтэйгээр нийт 361 MW тасралтгүй цахилгаан гаргах хүчин чадалтайгаар тус тус лицензлүүлсэн. Доор бид энэ power plant-ийн 2D схемийг үзүүлэв.
Байгалийн хий бол Мөлжүүртэй булан яриад худалгүй хэдэн жил болж байна. AI компаниуд бүх сонголтуудаа харьцуулаад за ерөөсөө л байгалийн хйи л юм байна золиг гээд элдвийн зөвшөөрлөө бүтээгүй байхад нь үтэр түргэн яаравчлан Турбин захиалахад л хамгийн ойрдоо 2029 онд хүлээж авахаар байна.
Super AI бүтээхэд график карт биш, тог л дутаад байна.
Энэ эрчим хүчтэй холбоотой асуудал толгойны өвчин болсон цаг үед гайхалтай шийдлийг санал болгож байгаа компань Bloom Energy юм.
Үнэн ч бай худлаа ч бай одоогоор маркет 2029 онд дата центрийн эрэлтээс болоод 19 гигаваттын хомсдолд орно гэсэн тооцоо байна.
Bloom Energy ямар ч шаталт байхгүй химийн процесс ашиглан тог бий болгодог Fuel Cell гэх технологийг хэрэглэдэг.
Toyota-ийн машинд хэрэглэгддэг Fuel Cell-ийн тайлбар видеог үзээрэй.
Toyota-ийн машинд ашиглагддаг Fuel Cell-ийн концепцтой төстэй ч Bloom Energy нь Solid Oxide Fuel Cell (SOFC) гэж нэрлэгдэх, өөрсдийн патентлагдсан технологийг ашигладаг. Энэ нь байгалийн хийг турбинаас ч илүү өндөр efficiency-тэйгээр тог болгодог.
2001 онд байгуулагдсан энэ компань зүгээр нэг технологийн концепт биш бодьтой ажлуудыг хийж байна. Аль хэдийн 1.5 гигаваттын deployment хийсэн бөгөөд, 500 гаран патенттай юм. Товч мэдээлэл энэ slide дээр байна дөө:
Сүүлд 5 тэрбум долларын partnership Brookfield-тэй хийсэн.
Миний харж байгаагаар, эрчим хүчний bottleneck-ийг хамгийн хурдан шийдэх боломжит хувилбарын нэг нь Bloom Energy юм.
Маркет ч анхаарч эхэлснийг Мөлжүүртэй булан дээр анх санал болгосноос хойш үнэ нь 4x өсөөд, дараа нь бага зэрэг унаж засвар хийснээс харж болно.
Хэрвээ эндээсээ дахин унавал, би хувьдаа нэмэх сонирхолтой байна.














