Bitcoin ETF бүтэх гээд байна уу? Одоо юу худалдаж авах вэ бүтчихвэл?
Биткойн буудав:
Ингэж галзуу юм шиг өссөн чартыг Бурханы Лаа гэдэг болсон байна:
Эхний өсөлт BlackRock ETF бүтсэн гэсэн худал мэдээ гарсны дараа болов:
10 сарын 19-нд 1 тэрбум tether хэвлэгдэв.
Дараа нь The Depository Trust & Clearing Corporation (DTCC)-ийн вэб хуудас дээр Биткойн ETF-ийн Ticker нэмэгдсэн талаарх мэдээлэл гарав. За тэгээд л нөгөө Бурханы чартыг чинь зурчихаж байгаам:
Сүүлийн мэдээлэл гарахаас өмнө Tether аль хэдийн хэвлэгдээд эхэлснийг харж болно. Тэгээд инээдтэй гэж болохоор нь DTCC-ийн сайт дээр ааааль 8 сард уулаасаа гарцан байсан юм байна.
10 сарын 23-нд болсон өсөлтөнд аль хэдийн 21-нд бэлэн болцон байсныг доорх Tether нийт хэмжээнээс харж болно:
USDC marketcap-ийг харвал өсөлтийн өмнө нэмэгдээд Биткойн буудсаны дараа буцаад крипто зах зээлийг орхиж гарсныг харж болно.
Тэгэхээр Биткойны зах зээлийн үнэлгээг 100 тэрбумаар нэмэхийн тулд 1,5 тэрбум хавьцаа байхад л хангалттай байсан гэсэн үг.
ETF мэдээгээр далимдуулж ханш өсгөөд байгааг бол ойлгож байгаа байх. Үнэхээр энэ ETF бүтэх гээд байна уу?
CFTC Commisioner зах зээл Биткойн ETF гарахад бэлэн болсон гэж хэлсэн байна. Гэхдээ CFTC futures, option зах зээлийг зохицуулах үүрэгтэй болохоос ETF бүртгэх ажлыг бол хийдэггүй.
SEC Монголоор бол Санхүүгийн зохицуулах хороонд ETF бүртгүүлэх хүсэлт хүргэснээс 75 хоногийн дотор хянах ёстой байдаг бөгөөд дээд тал нь 240 хоног хүртэл хойшлуулах боломжтой байдаг юм байна.
ETF хүсэлтийг хянаад эцсийн ТИЙМ ҮГҮЙ гэдэг хариуг 5 хүний санал дээр гаргадаг бөгөөд одоо энэхүү чухал комиссарын албан тушаалыг хашч байгаа 4 болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг доорх зургаас харж болно.
Гэнслэрийг эсрэг, Хестерийг эерэг байр суурьтай байдгийг бид нар мэднэ.
SEC одоо болтол ETF зөвшөөрөөгүй шалтгаан:
Surveillance-Sharing Agreements: The SEC has rejected applications like the VanEck Bitcoin Trust based on the exchange's failure to establish "a comprehensive surveillance-sharing agreement with a regulated market of significant size related to spot bitcoin."
Хяналт-хуваалцах гэрээ: SEC нь "спот биткойнтой холбоотой томоохон хэмжээний зохицуулалттай зах зээлтэй иж бүрэн тандалт хуваалцах гэрээ" байгуулж чадаагүйн улмаас VanEck Bitcoin Trust гэх мэт өргөдлүүдээс татгалзсан.
Caroline-ийн 2021 онд хийсэн ярианаас харвал. Крипто зах зээл харж байгаа гол эрсдлүүд дээр дараах шалтгаануудыг дурдсан байна:
Бүртгэлгүй саналууд: Олон тооны дижитал хөрөнгийн төслүүд нь зохицуулалтын хяналтад байдаггүй мэт ажилладаг бөгөөд энэ нь хангалттай тодруулгагүй бүртгэлгүй саналуудад хүргэдэг.
Хөрөнгө оруулагчдын эрсдэл: Олон тооны дижитал хөрөнгө бүртгэлийн процесст хамрагдаагүй тул хөрөнгө оруулагчид эдгээр хөрөнгөтэй холбоотой эрсдлийг үнэлэхэд шаардлагатай мэдээлэл дутмаг байдаг.
Зах зээлийн манипуляци: Зохицуулалтын хяналтгүй бол дижитал хөрөнгийн зах зээл нь заль мэх арилжааны практикт өртөмтгий гэдгийг илтгэгч тэмдэглэв.
Тодруулга хангалтгүй: Хангалттай мэдээлэл дутмаг байгаа нь хөрөнгө оруулагчид үндэслэлтэй шийдвэр гаргахад шаардлагатай бүх мэдээллээ авч чадахгүй байна гэсэн үг юм.
Нэр нууцлал: Дижитал хөрөнгө нь ихэвчлэн хуурамч нэр, зуучлалын шинж чанартай байдаг бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах боломжийг хязгаарладаг.
Крипто бол бэлэн болоогүй, луйварт их хэрэглэгдэж байна. Нийтэд амалсан том шинэчлэлүүдийг авч ирээгүй гэгчлэн шүүмжилснийг уншиж болно.
Миний товчхон судалгаанаас 5-ын 3 нь лав ETF-ийн эсрэг байр суурьтай бололтой.
Гэхдээ ETF бүтэх магадлал өндөр болсныг олон талаас харж болохоор байна:
Саяхан Unchained подкастаар Bitcoin ETF бүтэх магадлал өндөр болсон талаар бас ярилцсан байна:
Биткойн ETF бүтвэл ханш өсөх үү эсхүл өсөлтөө урьдчиллаад сая хийцэн үү?
Энийг бол хэлэхэд хэцүү ямартай ч өнөөдөр хувьцааны зах зээл 420 дээрх чухал Support-оо алдсан:
Маркет уналттай байхад ETF-тэй холбоотой мэдээгээр манипуляци хийж ханш өсгөсөнд би сүртэй FOMO-рохгүй байна. Гэхдээ $SOL зэрэг буллиш байсан ассетүүд хамт өссөн нь бол сайхан байна.
Макро орчин, хувьцааны зах зээл 2-ыг харвал уналттай байна гэж би хувьдаа таамаглаж байна.
ETF бүтэх юм бол тэгвэл юу худалдаж авах вэ?
Төлбөртэй уншигч нартаа зориулаад дараах арилжааны саналыг хүргэж байна.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.