Сайн байна уу?
Жаргалтайн дэлгэр эх оронд минь Монгол түмний гайхамшигт өв соёл, Төрт ёсны цэнгэлийн манлай Монгол наадам эхэлж буй энэ цаг мөч дор бидний нийтлэлийг уншин суугаа танд баяр, наадмын мэндийг хүргэе!
Өнөөдрийн дугаараар Европын холбоо (ЕХ) тэр дундаа Германы эдийн засаг өдөр өдрөөр доройтож байгаа энэ цаг үед үүнээс хэрхэн ашиг хийх боломжийн талаар танд хүргэх болно. Өөрөөр хэлбэл Герман дээр BEARISH үед яаж мөнгө хийх вэ?
Эхлээд Германы эдийн засаг яг ямархуу нөхцөл байдалд байгаа талаар хэд хэдэн дата дээр дүгнэлт хийх замаар тодорхойлцгооё.
1. Европын холбооны Economic Surprise indices таагүй түвшинд байна. Энэ индекс нь ажил эрхлэлтийн тоо, ДНБ-ий өсөлтийн түвшин, инфляцын түвшин, үйлдвэрлэлийн мэдээлэл зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүд зах зээлийн хүлээлтээс давсан эсвэл дутуу байгаа эсэхийг тогтоодог. Уншигч танд зориулан энэ индексийг хэрхэн унших талаар товч дурдвал: Хэрэв индекс тэгээс дээш утгатай бол эерэг гэж үзэх ба зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлийг өсгөх үндэс болдог харин сөрөг тохиолдолд тодорхойгүй байдал үүсгэж, зах зээлийн тогтворгүй байдлыг өдөөх үндэс болдог.
Европын холбооны үзүүлэлт бусад бүс нутгаас хамаагүй бага ба -131,9 байгаа нь тэдний эдийн засаг ямар нөхцөл байдалд байгааг илэрхийлж байна. Үнэн хэрэгтээ үүнээс хэцүү байдалтай байж болох байсан ч өнгөрсөн өвөл харьцангуй дулаан байсан тул эрчим хүчтэй холбоотой асуудал тооцоолсноос хөнгөн туссаныг тэмдэглэх нь зүйтэй.
2. Мөн сүүлийн үеийн судалгаануудад Германы Үйлдвэрлэлийн салбар уналттай байгаа дүгнэлтүүд ар араасаа гарсаар байна. Тодруулбал S&P Global and Hamburg Commercial Bank (HCOB)-аас гаргадаг The Manufacturing Purchasing Managers Index (PMI) нь үйлдвэрлэлийн салбарын бизнесийн нөхцөл байдлыг харуулдаг. Үйлдвэрлэлийн салбар нь нийт ДНБ-ий дийлэнх хэсгийг эзэлдэг тул үйлдвэрлэлийн PMI нь Германы бизнесийн нөхцөл байдал болон эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлын чухал хэсэг болдог. Индексийн 50-аас дээш үзүүлэлт нь еврогийн хувьд өсөх хандлагатай байдаг бол 50-аас доош байвал бууралттай гэж үздэг. Одоогоор 40.6 түвшинд байна. Энэ нь 41.0 гэсэн таамаглалаас доогуур байгаа нь COVID-19-оос хойших үйлдвэрлэлийн салбар огцом доройтож байгааг харуулж байна. Нэмж дурдахад тус улсын ажлын байр бий болгох нөхцөл 2021 оны гуравдугаар сараас хойших хамгийн сул байгааг онцлох нь зүйтэй.
Иймд бид Германы доройтлоос ашиг олох боломжоор iShares MSCI Germany ETF (EWG)-ийг онцолж байна.
· iShares MSCI Germany ETF (EWG)
MSCI Germany ETF нь Германы хөрөнгийн зах зээлийн томоохон оролцогчдын гүйцэтгэлийг хэмждэг ба үүнд аж үйлдвэр, санхүү, эрүүл мэнд, технологи зэрэг янз бүрийн салбарын компаниуд багтдаг. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулагчид iShares MSCI Germany ETF (EWG)-д хөрөнгө оруулалт хийснээр Германы хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэлд оролцох боломжтой болдог.
CryptoPuujin баг өөрсдийн судалгаан дээр үндэслэн дараах боломжийг санал болгож байна.
· 2024 оны 1-р сарын 19-нд дуусах хугацаатай EWG-ийн “Put option”-ийг худалдаж авах
баярлалаа