$AVEX: Украины фронтоос ирсэн $3.6B-ийн үнэлгээний гажуудал 💥
Өнөөдөр defense салбарт үнэхээр сонирхолтой mispricing үүсээд байна. Дөнгөж сая IPO хийсэн $AVEX нь зах зээл дээр анхаарал татаж амжаагүй байгаа ч, бодит тоонууд нь энэ компанийг defense tech салбарын хамгийн хямд fwd multiple-тай asset болсныг харуулж байна.
Бизнес товчхон
AEVEX Corp нь Калифорни мужийн Solana Beach-д байрладаг бөгөөд 2022 оноос хойш Украинд өдөр тутам ашиглагдаж буй Phoenix Ghost “kamikaze” буюу loitering munition drone-ийг үйлдвэрлэгч юм. AEVEX нь зөвхөн уламжлалт drone үйлдвэрлэгч биш, харин drone, software, services болон in-theater manufacturing-ийг нэгтгэсэн цогц defense-tech platform гэдгээрээ онцлог юм. Тэд саяхан $645.7M үнийн дүнтэй EUCOM AOR Deep Strike програм дээр шалгарч, 2026 оны эцэс хүртэл $1.2B гэрээний үнэ цэнэ бүхий 9,300+ unmanned систем хүргэхээр ажиллаж байна. Хамгийн сонирхолтой нь тэдний ForgeX систем бөгөөд энэ нь фронтод шууд байрлуулж жилд 1,080 drone гаргах хүчин чадалтай, бетон цутгах шаардлагагүй контейнерт суурилсан үйлдвэрлэлийн шийдэл юм. Мөн үүнээс гадна GPS байхгүй нөхцөлд (GPS-denied) navigation хийх, sensor fusion болон targeting хийх зориулалттай autonomous ажиллагааны тархи болох CompassX platform-ийг хөгжүүлж байна.
Тоонууд
Санхүүгийн хувьд FY2025 онд компани $432.9M (+10.4% YoY) орлоготой ажилласан ч EUCOM Deep Strike-ийн үйлдвэрлэлийн scaling-ийн улмаас gross profit $94.3M гарч, GM 28.1%-аас 21.8% болж буурчээ. Adjusted EBITDA $37.6M буюу 8.7% margin-тай, net loss $16.8M гарсан бол -$105.1M FCF burn үзүүлсэн нь backlog-оо гүйцээхээр 100,000 sq ft үйлдвэрлэлийн өргөтгөлийг шингээж буйн илрэл юм. Гэхдээ хамгийн гол story нь Q1 2026 guide бөгөөд эхний улиралд л $200-208M орлого, $19-22.5M net income хийнэ гэж зарласан нь EUCOM ramp бүрэн хурдаараа ажиллаж эхэлснийг баталж байна. Цаашдаа орлогын CAGR 46%, EBITDA CAGR 83%-иар өсөх төлөвтэй байгаа бөгөөд free cash flow энэ жилээс эхлэн эерэг (positive) гарах хүлээлттэй байна.
Backlog ба pipeline
Компанийн орлогын концентрацийн хувьд Tactical Systems 74.4%, Global Solutions 25.6%-ийг бүрдүүлдэг ба 2026 оны guidance-аараа ~$800M (+85% YoY) орлого хийхээр төлөвлөсөн. Энэ нь маш бодитой тоо, учир нь одоогоор $503.1M funded backlog-той байгаагийн 96.6% нь шууд 2026 онд орлогод хөрвөх юм. Үүн дээр нэмээд $8.1B хэмжээний identified pipeline байгаа бөгөөд value-weighted win rate нь шинэ тендерт ~28.4%, option болон recompete-д >99% байна. TAM талаас нь харвал Core global UxS зах зээл 2030 он гэхэд ~$26B хүрэх бөгөөд DoD FY2027 төсвийн саналдаа unmanned autonomous systems-т $50B+ хүссэн байна.
Салбарын харьцуулалт: $AVEX-ийн асимметрик боломж
Одоогоор $AVEX $32 tape дээр буюу ~$3.6B market cap-тай арилжаалагдаж байна. Энэ нь TTM 8.3x, харин 2026E $800M орлого дээр fwd 4.5x multiple гэсэн үг юм. Хэрэв $AVEX зүгээр л хамгийн консерватив peer болох $AVAV-ийн multiple-д очвол шууд 38% upside харагдаж байгаа бөгөөд харин $KTOS эсвэл Shield AI шиг peer-тэйгээ нэг multiple-д очвол асар том asymmetric upside үүснэ. Үүн дээр үндэслэн base case price target $47.63 (2028 он гэхэд 30% upside) гарч байгаа бол, компани emerging defense-tech premium хүртэнэ гэж үзвэл upbeat scenario-оор $67.41 (83% upside) хүрэх боломжтой байна.
Эрсдэл
Орлогын ~78% болон backlog-ийн 84% нь US засгийн газраас хамааралтай тул CR fight, програм хойшлуулалт эсвэл budget cut болбол шууд цохилт болно. Madison Dearborn 79.1% санал өгөх эрхийг барьж байгаа нь retail shareholder governance-д нөлөөлөх ямар ч боломжгүй гэсэн үг. Мөн 2026 оны Q2-Q3-д lockup expiration болон эхний post-IPO earnings давхцах тул зах зээл дээр хүчтэй sell pressure үүсэх магадлалтай. Эцэст нь, management margin expansion хийнэ гэж амласан ч 21.8% хүртэл унасан gross margin pressure буцаж сэргэх нь бүрэн батлагдаагүй ба Anduril шиг их капиталтай private competitor-ууд урт хугацаанд эрсдэл дагуулж болзошгүй.
Энэхүү mispricing нь earnings-ээр хэрхэн батлагдахыг харах үлдлээ, өөрийнхөө research-ийг сайтар хийж байж шийдвэр гаргаарай.
Энэхүү нийтлэлийг дараах тайланд үндэслэн бэлтгэв: https://substack.com/@asymmetricalbets/p-194735405



