Энэхүү 👚 хувцасны бренд эргэн ирж байна. Дараагийн арилжааны хувилбарыг эндээс!
USAID, big tech earnings, DOGE, Macro
Олон улсын хөгжлийн агентлаг | USAID:
Энэ долоо шуугиулсан том мэдээ нь анх 1961 онд Ерөнхийлөгч Жон Ф. Кеннедигийн 10973 дугаар гүйцэтгэх захирамжаар байгуулагдсан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) нь хүмүүнлэгийн ажил хийх зорилготой байгуулагдаж байсан нь үнэндээ Democratic намын мөнгө угаах, мөнгө идэх, улс төрийн өрсөлдөгч рүүгээ дайралт хийхдээ ашигладаг агентлаг болсныг Doge нийтэд ил болголоо.
За энэ Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан хийсэн утгагүй үйлдлүүд, завхарлуудыг тоочиход үнэхээр бэрх ямартай ч хэвлэл мэдээлэллийг гартаа авсан, бохир улс төрчдийг баяжуулсан, террористуудыг санхүүжүүлсэн, Америкт ямар ч холбогдолгүй газруудад хүйс солих мэс заслын санхүүжилтийг гаргасан гээд олон юм байна. Заримаас нь screenshot болгон орууллаа.
Doge ганц USAID гэлтгүй бусад агентлагуудыг гүйлгээг шалгаад эхэлсэн байна.
Doge амжилттай байгаа нь 2025 онд урт хугацааны бонд өснө гэдэг Мөлжүүртэй булангийн таамагт хүч нэмж байна.
Амазон хиймэл оюун ухааны элийрэхийг бууруулахаар ажиллаж байна
Амазон хиймэл оюун ухааны худлаа хариулт өгдгийг бууруулахын тулд 100 гаран Phd-тэй математикын intern-үүд авсан юм байна. AI худлаа хариулт өгөөгүй гэдгийг баталдаг математик гаргалгаа гаргахын тулд ажиллаж байгаа гэнэ.
Дээрхээс гадна hallucination буюу хиймэл оюун ухааны шал хөндлөн худлаа хариулт өгөхийг бууруулахын тулд RAG хэрэглэхийг зөвлөсөн нь цаашдаа хиймэл оюун илүү ухаалаг болохын тулд илүү их дата хэрэглэх шаардлагатай болохыг санууллаа.
Amazon, Google earning-ээс cloud service өсөлттэй гарсан ч маркетийн хүлээлтэд хүрээгүй байна:
Тайлангийн дараа технологийн компаниудын хувьцаа уналттай байна.
Том компаниудын CAPEX үргэлжлүүлэн өссөөр байна:
Амазон өөрсдийн гаргасан хагас дамжуулагчийн ачаар 30-40% хэмнэлт бий болгоно гэсэн байна. Цаашдаа энэ нь Nvidia chip-ний эрэлтийг бууруулах эрсдэлтэй:
Ганц технологийн компаниуд гэлтгүй бусад том корпорациуд бүгд CAPEX-ээ өсгөх төлөвтэй байна. Трамп ерөнхийлөгч болсон нь Америкт итгэх итгэлийг өсгөжээ.
AMSC earning:
Eli Lilly earning:
Ирэх жилийн орлогыг 58-61 тэрбум буюу 32 хувийн өсөлттэй байна гэдэг guidance өгсөн байна.
Microsoft earning:
Урт хугацааны хөрөнгөөс илүү богино хугацааны ассетад илүү хөрөнгө оруулалт хийнэ гэсэн нь энэ жил үргэлжлүүлэн GPU ихээр худалдаж авах нь байна
Meta earning:
Meta компани нь өөрийн хиймэл оюун ухааны (AI) үйл ажиллагааг сайжруулах зорилгоор MTIA (Meta Training and Inference Accelerator) нэртэй захиалгат чипийг хөгжүүлж байна. Энэхүү чип нь Meta-ийн өвөрмөц AI ажлын ачаалалд тохирсон бөгөөд өгөгдлийн төвүүдэд ашиглагдаж буй GPU-уудыг зарим тохиолдолд орлуулах боломжтой юм.
MTIA-ийн анхны хувилбар нь 2023 онд танилцуулагдсан бөгөөд Meta-ийн өгөгдлийн төвүүдэд амжилттай нэвтрүүлэгдсэн. Энэхүү чип нь Meta-ийн бүтээгдэхүүнүүдийн гол хэсэг болох эрэмбэлэлт болон зөвлөмжийн загваруудыг дэмжихэд зориулагдсан.
2024 онд Meta нь MTIA-ийн дараагийн үеийн чипийг танилцуулсан бөгөөд энэ нь өмнөх хувилбараасаа гурван дахин илүү хүчин чадалтай юм. Энэхүү шинэ чип нь TSMC-ийн 5 нанометрийн технологиор үйлдвэрлэгдсэн бөгөөд 1.35 ГГц-ийн давтамжтай, 90 ваттын эрчим хүчний хэрэглээтэй.
MTIA-ийн хөгжүүлэлт нь Meta-ийн AI дэд бүтцийг илүү үр ашигтай болгох, хэрэглэгчдэд илүү сайн туршлага хүргэхэд чиглэгдсэн урт хугацааны стратегийн нэг хэсэг юм. Ирээдүйд Meta нь MTIA-г AI сургалтын ажлуудад өргөжүүлэн ашиглахыг зорьж байна.
MTIA-ийн хөгжүүлэлтэд Meta нь Broadcom зэрэг түншүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ нь компанийн AI чадавхийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
LEU earning:
1.83 тэрбум долларын үнэлгээтэй компань 3,7 тэрбумын backlog-той байна. Гол эрсдлүүдийн нэг нь Оросоос орж ирдэг нийлүүлэлт 2025 оноос хойш тодорхойгүй болоод байгаа юм. Гэхдээ Украйны дайныг дуусгах хэлэлцээр эхэлсэнтэй холбоотойгоор Америк, Оросын харилцаа хэвийн болох найдлагатай.
QCOM
Автомашины сектороос олдог орлого 61 хувь өссөн байна. Samsung Galaxy S25 Snapdragon 8 Elite platform хэрэглэж байна. Компьютерийн салбар дахь “дизайн ялалт” (design wins) нь 80-ийг давж, 2026 он гэхэд 100-гаас давах төлөвтэй байна.
АНУ-ын Сангийн сайдаар ажиллаж байгаа Скотт Бессент 10 жилийн хүүг бууруулахад төвлөрч байгаа гэдгээ илэрхийллээ.
Яаж бууруулах механизм дээр анхаарахаас илүү БУУРУУЛАХ СОНИРХОЛТОЙ байгаа гэж хэлж байгаа нь энэ жил зээлийн хүү буурах магадлал өндөр байна гэж бодоход хүргэж байна. Цаашдаа төв банкийг QT-ээ дуусгах шахалтууд бас орж ирэх магадлал өндөр гэж харж байна. Төв банк шахалтад орохгүй бол нэг төрлийн Yield curve control явах магадлал бас бий.
Японы ерөнхий сайд Америкт 1 Триллион долларын хөрөнгө оруулалт хийх болсноо илэрхийллээ 🔥
Хувьцааны үнэлгээ одоо ч маш өндөр байна:
Сүүлд болсон 3-н уналтыг энгийнээр тайлбарлавал:
Төв банк эдийн засгийн өсөлтийг таамаглахдаа дандаа алддаг
Энэ удаа ч гэсэн алдах магадлал өндөртэй бөгөөд хөдөлмөрийн зах зээл төв банкны бодож байгаа биш хүчтэй биш байгаа гэж Lance бичсэн байна. Яагаад хөдөлмөрийн зах зээлийг санаснаас сул хэмээн дүгнэж байгээ гэхээр шинээр бий болж байгаа ажлын байр дандаа хагас цагийн ажлууд бөгөөд бүтэн цагийн ажлын байр бууржээ.
Яагаад $ETH өсөхгүй байгаад гайхах юм алга $ETH-ийг scale хийх нэрийдлээр гарч ирсэн L2-ууд ETH-ээр хийсэн ашгаа эргүүлээд зараад байгаа учраас!
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.