Хэрхэн визний статусаа солих вэ? Сургалтын виз болгож өөрчлөх заавар. Бичлэгийн тэмдэглэл
АНУ-д жуулчны визээс оюутны виз рүү шилжих тухай
Сайн байцгаана уу! Өнөөдөр бид АНУ-д жуулчны визээс оюутны виз рүү хэрхэн шилжих тухай дэлгэрэнгүй тайлбар өгөх болно. Энэхүү үйл явц нь тодорхой шат дамжлага, шаардлагатай хураамжуудтай байдаг тул анхааралтай сонсоорой.
1. Визний статусаа солихын тулд та дараах шаардлагыг хангах ёстой
B-1 эсвэл B-2 жуулчны виз тань хүчинтэй байх хэрэгтэй
Ямар нэгэн байдлаар визний нөхцлийг зөрчөөгүй байх хэрэгтэй (хууль бусаар ажиллах, визээ хэтрүүлэх гэх мэт).
Визний статус өөрчлүүлэх хүсэлт гаргаснаас нааш хичээлдээ оролцож эхлэхийг зөвшөөрөхгүй.
Визний статус солих процесс ямар алхамтай байхыг ярилцъя:
1. Хамгийн эхлээд суралцах сургуулиа олох хэрэгтэй.
Энэхүү сургууль нь SEVP буюу Student and Exchange Visitor Program-д хамрагдсан байх шаардлагатай байдаг юм байна.
SEVP сургууль хайдаг вэб хуудаснаас мэдээлэл авч болох бөгөөд
Миний амьдардаг Illinois мужид л гэхэд 648 сургууль байдаг юм байна.
Сургуулиа олсны дараа хийх дараагийн чухал алхам нь сонгосон сургуулиасаа I-20 гэх маягтыг авах юм. Энэхүү маягтыг авахад ойролцоогоор 2-8 долоо хоног шаардана:
2. Сургуулиасаа I-20 form авсны дараа SEVIS I-901 хураамжийг төлөх ёстой:
Энэхүү төлбөрийг FMJEE.com гэсэн хаягаар ороод интернетээр төлж болдог юм бйана. 2024 оны байдлаар төлбөр нь 350 доллар юм байна.
3. Дараагийн алхам нь цагаацлалын албанд албан ёсны хүсэлт гаргах юм. Энэхүү хүсэлтийг I-539 маягт ашиглан гаргана.
Энэ формыг илгээх төлбөр нь 470 доллар болно.
I-539 маягтыг бөглөж байхдаа бэлэн болгох шаардлагатай бичиг баримтууд нь:
Сургаалиасаа авсан нөгөө I-20 form энд хэрэг болно.
Санхүүгийн баталгаа. Энэ нь дансны хуулга байж болох бөгөөд бүтэн жилийн сургалтын төлбөр, амжиргааны зардлаа гаргаж чадна гэдгээ батлах зорилготой юм. Дансандаа хангалттай мөнгөгүй бол өөр хүнээр бас спонсорлуулж болно.
I-94-ын хуулбар хэрэгтэй. Энэ нь Америкт хэзээ орж ирсэн, хэзээ гарч явсан гэгчлэн түүхийг харуулдаг форм юм байна.
Statement of Purpose буюу яагаад визний статусаа солих хүсэлт гаргаж байгаагаа тайлбарласан өргөдөл бичих юм байна. Энэ 1-ээс 2 хуудас байж болно.
4. Өмнөх формыг явуулснаас 4-өөс 6-н долоо хоногийн дараа Biometric appointment хийх бөгөөд энэ хурууны хээгээ өгөх, зургаа авахуулах appointment юм.
5. Сүүлийн алхам нь USCIS-ийн шийдвэрийг хүлээх бөгөөд визний статус тань амжилттай өөрчлөгдвөл сургуульдаа явж эхлэх юм.
Анхаарах зүйлс
Цаг хугацаагаа тооцоолоод процессоо эртхэн эхлүүлэх хэрэгтэй.
АНУ-д ирэхдээ л анхнаасаа статусаа солих төлөвлөгөөтэй байсан гэж хэлж болохгүй
Одоо байгаа визний статус тань хүчинтэй байх хэрэгтэй
Social security авах уу?
Визний статусаа солилоо гээд та SSN-тэй болохгүй харин сургаальдаа ажиллах эсхүл мэргэжлээрээ төгсөөд ажил хийх зэрэг шалтгаанаар хүсэлт гаргаж авах боломж харин байдаг юм байна.
Хуульч авах шаардлагатай юу?
Заавал хуульч авах албагүй гэхдээ өөрөө бүх формуудаа бөглөхөд төвөгтэй байвал хуульч авч болно. Мэдээж хуульчийн төлбөр гэж зардал байгааг анхаараарай.
Newsletter дээрээ Чикагод байдаг 2 жишээ сургуулийг оруулж байна. Хөрөнгө оруулалтын сургалтад суух хүсэлтэй хүмүүс байгаа бол миний заадаг сургалтыг сонирхоорой. Удахгүй техник шинжилгээний хичээл эхлэх гэж байгаа тул хүсвэл хичээлдээ хамрагдаарай.
Schools:
Computer Systems Institute:
https://www.csinow.edu/
(847) 967-5030
Midwestern Career College
https://mccollege.edu/