9 сард маркет хэрхдэг вэ? Санал болгох зоос, хувьцаа, сүүлд гарсан тайлангууд
Seasonality:
Жилийн хамгийн муу гүйцэтгэлтэй сар 9 сар байдаг. Хөрөнгө оруулагчид 9 сар савалгаа ихтэй байна гэсэн хүлээллттэй байна.
9 сар муу гэхээрээ л тэр чигтээ унаад алга болчихно гэсэн үг биш. Дараах чартнаас харвал сар гармагч унаж байсны сарын дундуур өсдөг бөгөөд сарын төгсгөл 10 сарын эхээр унаад он дуустал маркет өсдөг зүй тогтлыг харж болно.
2022 оны хүчтэй гүйцэтгэлээсээ болоод харьцангуй гүйцэтгэлийг нь харвал эрүүл мэндийн салбар 9 сард маркетыг дунджаар beat хийсэн.
RFK эрүүл мэндийн сайд болсноор салбарт сөрөг нөлөөтэй гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад байсан бол үнэндээ тийм биш гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа гэж бодож байна. Би эрүүл мэндийн сектор ёроолоо хийсэн байх магадлал өндөр бөгөөд эндээс хөрөнгө оруулагдчдад маш том боломж олгож байна гэж одоогоор таамагламой.
Жишээ нь Мөлжүүртэй булангийн буллиш байгаа LLY 0.00%↑ 9 сард хүчтэй байдаг байна.
Бодлогын хүү буурч эхэлснээр small cap хувьцаанууд хүчтэй өснө гэсэн таамаг байгаа. Эндээс хэрвээ түүхэн өндөр ханшаа эвдэж чадвал хүчтэй өснө гэж бодож байна.
Хиймэл оюун ухааны дараагийн шат:
GPT-5 гарсан ч гэсэн хэрэглэгчдийн дунд сүртэй hype үүсгэхгүй байгаа нь LLM-үүдийн хөгжил үсрэнгүй байхаа болиод илүү шатлалтай, жижиг өөрчлөлтүүд болж эхэлж байгааг харууллаа.
Хөрөнгө оруулагч бид нарын хувьд LLM дээр ажиллаж байгаа компаньд хөрөнгө оруулалт хийхээсээ илүүтэй хэн хиймэл оюун ухааныг ашиглан бизнесээ дараагийн төвшинд авч ирж байна хэн илүү бүтээгдэхүүн санал болгож байна гэдгийг ажиглах цаг ирсэн болтой.
Software шийдлүүд санал болгодог компаниудын хувьцаа тайлангийн дараа хүчтэй өссөн нь дараагийн тренд хаана байгааг илчиллээ.
SNOW 0.00%↑ тайлан дээр Snowflake AI-ийг 6100 үйлчлүүлэгч нь өдөр бүр хэрэглэж байгаа гэсэн байна.
Тайлангийн дараа хувьцааны ханш хүчтэй өссөн билээ.
Palantir Ontology-ийг тайлбарласан бичлэгийг үзэж байхдаа хэрвээ их хэмжээний датаг нэг газар цэгцтэй хуримтлуулж чадвал хиймэл оюун ухаан дээр үндэслээд олон төрлийн инноваци байж болохыг илүүтэй ойлголоо.
Их хэмжээний датаг нэг дор хадгалах үйлчилгээг SNOW 0.00%↑ үзүүлдэг билээ.
MDB 0.00%↑ мөн адил тайлангийн дараа хүчтэй өсөв:
AI startup-ууд MongoDB-г сонгож байгаа талаар CEO нь ярьсан байна.
Төстэй компань болох ESTC 0.00%↑ бас сайн тайлан гаргав. Хувьцаа хүчтэй өссөн боловч маркетыг дагаад унасан билээ.
Autodesk бас тайлангийн дараа хүчтэй өссөн ба 2D 3D model-д зориулсан AI гаргаж байгаа талаар тайлан дээрээ дурдсан байна.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.