Өнөөдрийн өсөлт том өсөлтийн эхлэл мөн үү? Бондын хүү маркетад хэрхэн нөлөөлөх вэ? Маркет эндээсээ унавал хаа хүртэл унах вэ?
Энэ удаагийн булл маркет АНХНЫ 3 удаа 7 хувиас илүү унасан булл маркет болж байгаа юм байна эсхүл БУЛЛ МАРКЕТ БИШ ЮМ БОЛОВ УУ?
Маркет 7 сарын ТОПоосоо 8.51% унав:
Энэхүү уналтыг бид нар мөлжүүртэй булан дээр амжилттай таамагласан билээ. Бондын хүү 2007 оноос хойшх хамгийн өндөр хэмжээндээ ирэв.
Урт хугацааны засгийн газрын бондын ETF TLT:
Бондын савалгааг харуулдаг индекс:
Жиргээн дээр л нөхдүүд сандраад байгаа болохоос өнгөрсөн оны 10 сарын төвшинд хараахан ирээгүй байна.
Bank of America-ийн paper loss буюу баланс дээр нь байгаа бондын алдагдал 200 тэрбум ам доллар хүрсэн байж магад гэсэн хардлага байна:
Гэхдээ Bank Term Funding Program-ийн статистикыг харвал 9 сараас хойш өсөөгүй байгаа нь бондын маркет дээр том асуудал харагдахгүй байна.
Бонд руу хэр их хэмжээний мөнгө орж байна гээд харвал энэ оны 8 сараас эхлээд бонд руу нэмж мөнгө орохоо байсныг харж болно.
Non-farm payroll 170,000 байна гэсэн хүлээлт давж 330,000 гарснаар хөдөлмөрийн зах зээл хүчтэй байгааг харууллаа.
Ажилгүй нь ажил олоход хэцүү, ажилтай нь ажлаасаа гарах сонирхол бага байна:
Америк Хятадаас авдаг Импортын хэмжээ огцом уналттай байна.
Хятадаас бусад орноос авдаг импорт өсөлттэй байна:
Хагас дамжуулагчийн импортыг улсаар нь харвал:
Хувцасны импортыг улсаар харвал. Хятадыг тооцохгүй бол Азийн орнуудаас
Хятад Америк хоёрын гадаад харилцаа дордож байгааг импортын датагаар WSJ харуулсан байна.
Housing affordability index - үл хөдлөх хөрөнгийн ханш тэнгэрт хадаж байна
Хадгаламж буурсаар:
Төв банк систем рүү мөнгө шахах биш таталт хийсээр байна
Засгийн газрын бондын эрэлт төв банк болон Хятад, Японоос ирдэг байсан бол эдгээр оролцогчид худалдан авах биш эсрэгээр зарж байна.
Term premium буцаад эерэг болов:
Арабууд газрын тосны ханшийг хэт унагах эсхүл хэт өсгөх сонирхолгүйг эндээс харж болно
Газрын тос олборлодог худагны тоо газрын тосны ханш өсөөд байхад л 5 сараас хойш тогтмол уналттай байна.
Орост тавьсан хориг Оросын газрын тосны борлуулалтаас илүү байгалын хийн борлуулалтыг бууруулаад зогсохгүй цаашдын ирээдүйг нь бүрхэг болгож байна.
Газрын тосны ханш хэт үнэтэй биш байх нь байгалын хийн ханшид сайн нөлөөтэй бөгөөд энэ өвөл Европт хүйтэн байвал байгалын хийтэй холбоотой хувьцаанууд өснө гэж ойлгох хэрэгтэй.
Орлогын модел харвал SNX 0.00%↑ хамгийн хямд харагдаж байна гэнэ дээ:
Биткойн halving буюу 4 жил болгон нэг блокд шинээр хэвлэгддэг биткойны хэмжээ 50%-аар буурдаг билээ. Тэгвэл дараагийн халвинг болохоор ханшид юу тохиолдож болох вэ?
Тэгэхээр халвинг болохоос өмнө уналт орж ирнэ гэсэн анхааруулга байх талтай.
Хиймэл оюун ухаанаар галзуу юмнууд хийж байна дөө:
Обама гэртээ 42 удаа түргэн дуудсан?
Nonfarm дата гарсны дараа маркет уналттай нээгдсний дараа хүчтэй өсөлт үзүүлж $430 буюу бид нарын хүлээж байсан цэг хүртэл өссөн гэхдээ би өнөөдөр ингээд шууд хүрчихнэ гэж бодож байгаагүй.
Энэхүү өсөлт олон талаараа чухал 430 дээр байсан том call wall-ийг давсан бөгөөд хамгийн гол нь 426 дээр байсан Volatility Trigger-ийн дээр гарснаар дараа долоо хоногт маркет эерэг гамматай нээгдэх нөхцлийг бүрдүүлсэн.
Би хувьцаа арилждаг хүмүүстээ зориулаад маркет оноо гэдэг зүйл тогмтол арилжаа эхлэхийн өмнө хүргэдэг болох гэж байгаа. Энэхүү оноо нь хасах байвал bearish, нэмэх байвал bullish байх юм. Гол анхаарал хандуулах цэгүүд нь сөрөг байж байгаад эерэг болох эсхүл эерэг байж байгаад сөрөг болох юм. Өнөөдрийн хувьд 4 өдөр дараалж сөрөг байж байгаад neutral буюу 0 гэсэн төвшин дээр ирсэн өдөр байсан энэ нь option урсгал талаас уналт ханасан маркет өсөхөд бэлэн болсныг харуулдаг сигнал юм. Энэхүү сигнал арилжаа хийж байгаа хүмүүст зайлшгүй ажиглах ёстой индикатуруудын нэг болно гэж найдаж байна.
7 сарын топдоо маркет дахин хүрч чадах уу?
Дээрхийг би тайлбарлавал хэдий маркет өнөөдөр өссөн ч гэсэн төв банк долларын хүчийг сулруулахгүй л бол энэ уналт үргэлжлэнэ гэж Саманта үзэж байгаа юм байна.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.