GBTC:
GBTC discount ердөө 14 хувь болж буурсан нь зах зээл ETF бүтэх магадлал өндөр болсон гэж үзэж байгааг өөр өнцгөөс харуулж байна.
Powell Speech:
Powell Economic Club of New York-д яриа хийсний дараа бодлогын хүүг нэмэх магадлал огцом буурсан.
22 оны 10 сараас хойш болсон хамгийн том correction болж байна.
Бодит бодлогын хүү нэмэх болов.
Хятадын барьдаг бондын хэмжээ унав. Nominal гэдгээс харвал Хятадууд бонд зарсан гэхээсээ бондын ханш бууралттай уналт болохыг харж болно.
Япон Еэний ханшийг тогтоож барахаа больж байна. 1990 оноос хойш даваагүй ханшийн дээр хаагдлаа.
Magnificient 7 гэгдэх болсон 7 хувьцааг хасвал маркет он гарснаас хойш өсөлтгүй байна.
Тэгэхээр SP500-ийн энэ жилийн өсөлт энэхүү 7 хувьцаанаас гаралтай гэж болно.
Хятадад хүүхэд төрүүлвэл мөнгө өгье гээд байхад л хүүхэд гаргахгүй байна ш дээ 😡
Ковидын дараа санхүүгийн ертөнцөд болсон том өөрчлөлтийг доорх зургаас харж болно. Төсвийн алдагдал өсч, төв банкны худалдан авалт хийх биш эсгэрээрээ заралт хийдэг болсныг харж болно.
Юань ханш долларын эсрэг суларч байгаа нь Хятадын хөрөнгийн зах зээлийг хөрөнгө оруулагчид орхиж гарахад хүргэж байгаа бөгөөд 9 сард л гэхэд 54 тэрбум ам доллар Хятадыг орхисон байх юм. Энэ нь 2016 оноос хойшх хамгийн том нүүдэл гэнэ.
Сүүлийн өдрүүдэд VIX 20 даваад буцаж унаад гээд л савлаад байгаа:
Тэгвэл VIX хэмжээ зах зээлийн гүйцэтгэл хоорондын хамаарлыг доорх графикаас харж болно. Юу ажиглагдаж байна гэхээр VIX өндөр үед унасан ч хүчтэй унана, өссөн ч хүчтэй өсдөг байх нь.
Yield curve хэрхэн өөрчлөгдөж байгааг доорх зургаас харж болно. Буцаад хавтгай хэлбэртэй болж эхлэхийг steepening гэдэг бөгөөд богино хугацаатай бондын хүү хэвэндээ байхад урт хугацаатай бондын хүү доорх шиг өсөхийг “Bear Steepener” гэдэг байна.
Хятадад дижитал ID уншуулж байж худалдан авалт хийх ёстой болсон байна.
Бинанс болон Тетерийг тероризм санхүүжилттэй холбоотой шалга л гээд байна:
https://x.com/WatcherGuru/status/1717592886538121461?s=20
Доллар сүйрнэ гэж хүмүүс ярьсаар л байна. Би харин эсрэгээрээ доллар улам чангарна гэж үзэж байгаа:
FTX болон Аламедагийн зооснууд зарагдаж эхэлсээн. Одоогоор 60 сая доллар Бинанс руу илгээгдсэн байна.
Cathie wood бид нар rolling recession - монголоор юу гэмээр юм бэ дээ 2022 онд эхэлсэн хямрал түр завсар авцан байгаа завсарт нь бид нар байна гэсэн санаа. Дотоод дахь хүргэлтийн volume-ийг харвал 20 оноос хойш эдийн засаг онлайн худалдаа сэргээгүйг харж болно.
Cathie wood-ийн өөр нэг сонирхолтой бас Мөлжүүртэй булангийн хамт олон (би ганцаараа юм байж хамт олон гэчжээ бас 😝) бас санал нэгдэж байгаа дүгнэлт нь Meta-ийн сүүлд гаргасан улирлын тайлан дээр Хятадаас хөгжингүй орны хэрэглэгчдийг онилсон зарын хэмжээ 21 хувь өссөн нь Хятад гадагшаа Дифляци экспорт хийж байгааг харуулж байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Цахилгаан машины ханш хамгийн уналттай байна.
Dotcom одоогийн маркет хоёр төстэй байна гэнэ.
Хятад уул нь эдийн засгаа илааршуулахын тулд эдийн засаг руугаа мөнгөн тарьсааар л байна. Хятад дэлхийн хамгийн том газрын тосны импортлогч орон тэгэхээр газрын тосны эрэлт, Хятадын эдийн засагтай холбоотой байгаа.
За төлбэртэй уншигч нартаа зориулаад дүгнэлт хэсэгтээ оръё:
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.