Худалдааны дайн аль оронд хамгийн хүчтэй нөлөөлөх вэ
4 сарын 1 хүртэл 20 хувийн хөнгөлөлт зарлаж байна. Бүтэн жилийн эрх авбал хөрөнгө оруулалтын сургалтын 1 жилийн эрх бас өгнө.
Жилийн эрх аваад сургалтын эрхээ авахын тулд message-ээр email хаягаа үлдээгээрэй.
Howard Lutnick on All-in
Ярилцлагад дараах сэдвүүдийн талаар хуваалцсан байна:
Doge гэдэг нэрийг Elon Musk-ийг инээлгэх гэж өгсөн бөгөөд Doge-ийг Elon-оор ахлуулах саналыг Lutnick гаргасан юм байна.
Эдийн засгийн бодлоготой холбоотой яриаг товчловол:
Ярилцлагад дурдсан эдийн засгийн бодлого нь засгийн газрын үргүй зардлыг эрс бууруулах, гаалийн татвар болон "Трамп карт" зэрэг шинэлэг механизмаар их хэмжээний шинэ орлого бий болгох, ДНБ зэрэг эдийн засгийн үзүүлэлтийг шинэчлэх, засгийн газрын санхүүгийн хүчийг стратегийн хувьд ашиглах зэрэг олон талт арга барилд тулгуурлаж байна. Үүний гол зорилго нь төсвийн алдагдлыг арилгах, улсын өрийг бууруулах, Америкийн иргэдийн татварыг бууруулах, дотоодын аж үйлдвэрийг сэргээх явдал юм. Латникийн үүрэг нь эдгээр санааг боловсруулж, төлөвлөхөд чухал үүрэгтэй бөгөөд Америкийн онцгой чанарт итгэх итгэл, үндсэн өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзэлд тулгуурласан байна.
5 сая долларын алтан кард л гэхэд аль хэдийн 1000 ширхэгийг борлуулсан байна.
Howard Lutnick хувьдаа л гэхэд 1 тэрбум долларын Microstrategy хувьцаа, 200 сая долларын биткойнтой гэнэ. Түүний хэлсэн мэдэгдэл, яриануудыг нэгтгээд биткойн хэрэглэн хэрхэн Америкын өрийн асуудлыг шийдэх алхмыг хүргэжээ. Алхам дөрвийг гэхдээ хаанаас гаргаж ирсэн юм бүү мэд 🤷♂️
Day Trade хийх нь худалдаж аваад зүгээр барих стратегийг яагаад гүйцэхгүй вэ гэдгийг энэ чарт дангаараа тайлбарлаж байна.
Biden-ийн засгийн газар тахиа албаар хөнөөдөг байж таарав.
Трамп тахиа алахыг зогсоосны дараа өндөгний ханш огцом унасан байна.
Тахиануудын халдсан гээд байгаа вирүс нь өндгөөр хүнд дамждаггүй байтал үүнийг шалтаг болгон 166 сая тахиаг алсан талаар RFK энд ярьсан байна.
IMF Биткойныг reserve-дээ нэмнэ гэсэн цуурхал гарав
Машиныхаа төлбөрийг оройтуулсан зээлдэгчдийн тоо хамгийн өндөр төвшинд хүрэв
SNAP ашиглан газтай ундаа, чихэр худалдаж авахыг хориглох магадлалтай
Энэ мэдээнээс болоод унах боломжтой хувьцаануудад Coca Cola, Hershey орно. Зарим тооцооллоор Coca Cola-ийн нийт орлогын 8 хувь, Hershey-ийн 6 хувь нь SNAP-аас орж ирдэг. Twitter дээр бүр 20 гаран хувь нь орж ирдэг гэсэн тооцоолол байгаа гэхдээ тэр жаахан хэтрүүлэгтэй байх.
Худалдааны дайнаас болж Хятад, Герман хоёр хамгийн их хохиролтой байх магадлалтайг энд David Woo ярьсан байна.
Худалдааны дайнаас үл хамааран хүмүүс Хятад дээр буллиш байгаа ч миний хувьд бол Америкт уналт болвол Хятад өснө гэдэг аргумент үнэмшилгүй санагдаж байна.
Герман хувьцаанууд бас унаж эхэлж байна.
Жижиг correction дээр sentiment түүхэнд байгаагүй bearish болсон нь медиа хэрхэн асуудлыг дордуулдаг болохыг харуулж байж болох юм.
Хамгийн сонирхолтой podcast энэ байлаа.
Өрийн зардал нь батлан хамгаалахын зардлыг нь давах үед том гүрний мөхөл ойртдог түүх байдаг юм байна. Төсвийн алдагдлыг бууруулж, үргүй зардлыг үгүй хийх Трампын кабинетын зорьж буй ажил маркет унах, өсөхөөс илүү чухал болохыг энэ жишээгээр онцоллоо.