Харь гаригийн хүний цогцос? Санал болгох хувьцаанууд, Сектор анализ
Энэ долоо хоногийн мөлжүүртэй буланг эхлэхийн өмнө нэгэн харамсалтай мэдээ дуулснаа хүргэе:
Монгол арилжаачин залуучуудын дунд мэдэхгүй хүн гэж үгүй Баярсайханы Эрхэмбаяр зуурдаар өөд болсон байна. Би биеэр уулзаж байгаагүй ч олон залуучуудын хүндэтгэл, хайрыг олсон хүн байсан гэдгийг нь мэднэ. Хайртай хүнээ алдсан гэр бүл, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Харь гаригийн хүн байдаг гэнэ үү?

Харь гаригийн хүн байдаг байлаа ч ЯАГААД ПАНААЛТАЙ яг кинон дээр гардаг шиг төрхтэй байна гэж? хэхэ.
Шинэ Iphone:
Хийгсдэн өөрчлөлтүүд:
USB C port
Хамгийн анхны 3 nanometer CHIP-тэй гар утас.
Action button
Titanium гадаргуу
Сэтгэгдэл:
3 нанометр чип бол мэдээж тасархай мэдээ байсан бусад өөрчлөлтүүд бол энийг л авах юмсан гэхээр биш байлаа. Apple-ийн гаргадаг бугуйн цагнууд харин үнэхээр гоё болж байгаа юм байна. Бүх порт USB C-рүү шилжиж байгаа нь одоо төвөгтэй юм шиг хэрнээ урт хугацаандаа хамгийн зөв алхам боллоо гэж харж байна.
Инфляцийн дата хүлээж байсан том дата байсан:
3.2-оос 3.7 болж өссөн.
Core инфляци харин уналттай гарсан.
Инфляцитай холбоотой хөгжилтэй жиргээ:
FOMC meeting:
9 сарын 20-нд бодлогын хүүнд өөрчлөлт оруулахгүй ч гэсэн Powell-ийн ярианы өнгө аясд маркет анхаарал хандуулна.
Европын холбоо Хятадыг цахилгаан машин үйлдвэрлэлд татаас өгч байгаа эсэхийг шалгана
Ms. von der Leyen said. “But global markets are now flooded with cheaper Chinese electric cars. And their price is kept artificially low by huge state subsidies.”
Цахилгаан машин дээр өрсөлдөөн ширүүсч байна. Энэ зах зээлээс ашиг олоход улам л хүнд болохоор байна. Тесла л гэхэд үйлдвэрлэлийн процессоо сайжруулаад цахилгаан машины ханшийг $30,000-оос доогуур болгоно гээд байгаа.
ARM IPO:
Arm IPO амжилттай болсон гэхдээ ханш нь аль хэдийн гарсан ханшныхаа доогуур давхина:
12 сараас хойш Бинанстай холбоотой гарсан муу мэдээнүүд:
$BNB-ийн дараагийн support $30 дээр байгаа гэнээ хаха
Би жижигхэн BNB short нээсэн. Яах юм байгаан бүү мэд. Алдвал ихийг алдахгүй унавал бас сүртэй ихийг хийхгүй. Short-лож мөнгө хийх хэцүү шүү! хаширсан хүний хувиар хэлэхэд.
Түрээсийн зардал орлогын харьцаа:
Нэг бол хүмүүсийн орлого нэмэгдэх ёстой, нэг бол энэ үнэтэй түрээс унах хэрэгтэй.
Хадгаламжин дахь мөнгө огцом буурсан үзүүлэлт гарсан байна:
Home builder sentiment уналтын трендтэй байна
Consumer sentiment мөн уналттай гарсан байна:
Сургалтын зээлийн төлбөрөө төлж эхэлсэн байна:
Дампуурал ихэссэн гэж жиргээгээр нэг яриад байгаа ч энэ датаг ажиглавал асуудал тэгтлээ сүйрлийн хэмжээнд ирээгүй бололтой:
Lending standard - банкнуудын мөнгө зээлэхдээ тавьдаг шаардлага өсөв
Макро индикатуруудын дагуу бол аль хэдийн хямрал эхэлцэн байх учиртай:
Хөрөнгө оруулагчдын мөнгө хаашаа яваад байна?
Богино хугацааны бондын хүү өссөнтэй холбоотой хөрөнгө оруулагчид Money Market-руу үргэлжлүүлэн хөрөнгөө байрлуулсаар.
Төв банкны ассетыг маркет үнэлгээтэй харьцуулж харвал:
Сектор анализ:
Америкын топ 500 компанийн ойролцоогоор 503 хувьцааг багтаадаг багцыг S&P500 гэдэг. Энэхүү том индексийг 11 секторт хуваасан индексүүдийг SPDR Sector Index гэнэ. Эдгээрийг ашиглаад аль сектор хүчтэй байна аль нь сул байгаа гэдэг анализ хийж болдог давуу талтай.
Сектор rotation граф:
Технологийн салбар саарч санхүү, хамгийн Энержи сектор зах зээлийг тэргүүлээд эхэлснийг харж болно. Тэгвэл энэхүү 2 сектороос авч болох хувьцаа санал болгоё:
BRK.B Berkshire Hathaway Inc.
TFC Truist Financial Corporation
SBOW SilverBow Resources, Inc.
PBF PBF Energy Inc.
MPC Marathon Petroleum Corporation
Berkshire хувьцаа бол надад байхгүй. Бусад нь дандаа бид нарын хямдхан байхад нь санал болгож байсан хувьцаанууд. Би хувьдаа TFC нэмж авах гэж байгаа. Банкнууд дээр бодлогын хүү нэмбэл дахиад банкнууд дампуурна гэдэг айдас зах зээл дээр байгаа миний бодлоор бол тийм биш гэхдээ миний буруу байж магад шүү!
Energy хувьцаанууд дээр анхаарах юм нь Америк стратегийн нөөцөө бууруулсан гэхээрээ дахиад зарж чадахгүй гэсэн үг биш, OPEC тийм ч эвтэй найртай нэгэндээ үнэнч орнуудын нэгдэл бас биш тэгэхээр Saudi өөрсдийнхөө орлогыг золин байж бусдыгаа хэр удаан дэмжих юм болдоо би бол эргэлзэж л байна. Хятад бас нөөцөө нэлээн зузаатгасан гэсэн мэдээлэл байгаа тэгэхээр одоохондоо бол Energy хувьцаанууд хангалттай өссөн гэж би хувьдаа харнам. Монгол хүний саруул ухаанаар та өөрөө шийднэ бизээ нтр хаха.
Goldman-ийн буллиш байгаа 3 хувьцаа: Baidu, Alibaba, Tencent:
Хятадтай холбоотой муу мэдээ тасралтгүй гараад байгаа. Хятадын эдийн засаг сэргэх үү, Тайвантай байлдах уу, худалдааны дайн яах вэ гээд зөндөө эргэцүүлэх асуудал байгаа дотор хөрөнгө оруулагчдын дунд байгаа эрсдэлтэй бодол нь: ОДОО ХЯТАД КОМПАНИЙН ХУВЬЦАА АВБАЛ ЯАДАГ БОЛ? Би энэ асуултад хариулахад арай толгой хүрэхгүй байна та өөрөө шийднэ биз ээ.
BABA 0.00%↑ chart:
Би бол $80-руу орж ирэхийг нь хүлээвэл зүгээр гэж бодож байна. Нөхөж чадаагүй GAP $114 дээр байна. Энэ төвшнийг хүчтэй resistance гэж харна.
Option маркет дээр бол bearish flow орж ирээгүй тогтвортой харагдаж байна.
BIDU 0.00%↑ chart:
Хятадын эдийн засаг саарсан байгаа ч нэг юм үнэн. Цахилгаан машины борлуулалтын тренд бол ДЭЭШЭЭ байна.
Машины борлуулалт өссөн дотор цахилгаан машины эзлэх хувь мөн өсөлттэй бөгөөд 36,9% эзлэв:
Европыг зорьж байгаа Хятадад үйлдвэрлэгдсэн цахилгаан машины тоо огцом өсөлттэй байна:
Chinese new energy vehicle shipments to the EU jumped 112% in the first seven months of 2023 on the year and 361% from 2021, customs data shows.
Ихэнх хүмүүс бол $TSLA эсхүл RIVN 0.00%↑-ээр цахилгаан машины exposure багцдаа нэмэх гэж оролддог бол миний хувьд хэн салбарт ялах вэ гэдэг хүнд асуултанд хариулахын оронд баттерейнд ордог чухал түүхий эд болох Lithium-аар дамжуулан тоглолт хийхийг санал болгож байна.
Эхний хувьцаа өмнө нь бид нарын амжилттай арилжиж байсан ALB 0.00%↑:
176 дээр support байгаа гэж үзнэм. Энд бол ороход тохиромжтой харагдаж байна.
Хоёр дахь нь Lithium ETF: LIT 0.00%↑
LIT-ийн хувьд чухал компаниуд бүгд багтсан учраас stock pick хийх шаардлагагүй
Удахгүй төлбөртэй уншигч нартаа зориулсан асуулт хариултын зүүм хийх бодол байна. Бас дараагийн Мөлжүүртэй булангийн төлбөртэй уншигч нартаа зориулсан хувьцааны санааг хуваалцах болно.
Түр баяртай.