Сансрын хөлөг хийдэг компаньд хөрөнгө оруулалт хийе
Шуугиулж байгаа тураах эм, эдийн засаг, буллиш байгаа сектор
Дасгал хийгээд, хоолоо хориод турахгүй бол эм уугаад ч хамаагүй турна гэдэг болсон гэнэ шүү. Уул нь чихрийн шижинтэй хүмүүст зориулсан Ozempic-ийг тураах бэлдмэл болгон хэрэглэх болжээ.
Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идэх дуршлыг бууруулдаг, цатгалан мэдрэмжийг удаан хадгалснаар үр дүнтэй байдаг гэнэ.
Дээрх чартнаас харвал эл төрлийн эмнүүд popular болсныг харж болно. Ozempic-ийн тухай дуу хүртэл гарсан байна гэвэл та итгэх үү?
Ozempic-ийг үйлдвэрлэдэг Novo Nordisk компани нь дэлхийн 80 оронд үйл ажиллагаа явуулдаг Danish компани байдаг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 358 тэрбум ам доллар юм байна.
Yardeni Research АНУ-д дараагийн 2 жилдээ эдийн засгийн хямрал болох магадлалыг ердөө 25% гэж үзэж байна.
Хэрвээ хямрал болохгүй бол технологийн салбарын өсөлтөнд оролцож чадаагүй бусад секторууд дээр боломж өндөр харагдаж байна.
Он гарснаас хойшхи сектор үзүүлэлтийг харвал хамгийн их өсөлт үзүүлсэн Технологийн сектороос Energy, Utilities, Healthcare, Staples, Financial services-руу мөнгөн урсгал чиглэнэ гэж таамаглаж байна.
Energy секторыг би дээрхээс илүү онцлох бөгөөд доорхоос харвал орлогын хүлээлт хамгийн доогуур байгаа салбар нь Energy юм. Зах зээлийн хүлээлт хамгийн бага байхад авах нь зүүтэй шүү дээ.
Momentum effect
Яагаад энэ гарчгийг англиар бичэв гэж гайхаж байвал google translate юу гэж орчуулж өгснийг л харчих
Социализмын үед амьдарч байсан ах эгч нар Орос үг хэрэглэхээр ухаантай сонсогдоод бид англи үг хэллэг хэрэглэхээр маягтай санагдаад байдаг. Hate to break it to you! Гэхдээ зарим үг хэллэгийг зүгээр гадаадаар нь орхичихвол дээр юм бишүү айн!
Momentum effect-аа тайлбарлая:
Жилийн эхээр хувьцааны гүйцэтгэл сайн байх юм бол тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог болохыг түүхэн үзүүлэлтээс харж болох нь.
Хувьцааны зах зээл өсөлттэй байхын сацуу төв банк нь эдийн засгийн хямрал өдөөхгүйгээр инфляцийг номхруулж чадна гэдэгт маркет итгэж эхэлснийг Wall Street Journal дээр өгүүлжээ.
Поткаст булангаар дээрх подкастыг сонсоод олж мэдсэн сонирхолтой фактаа хуваалцая. Elon Musk-ийн SpaceX-ийг хүн бүр тодорхой хэмжээгээр мэддэг болсон байх. SpaceX нь public company биш учраас бид нарын хувьд хувьцааг нь авах боломжгүй билээ. Сансрын хөлөг онгоцны зах зээл дээр тэгвэл SpaceX-тэй өрсөлдөх ирээдүйтэй шинэ компаниуд Америкаас биш Шинэ Зеландаас олноороо гарч ирж байна.
Тэгвэл хэрхэн энэхүү салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтойг харъя:
Эхний арга нь одоогоор хувьцааг нь авах боломжтой Шинэ Зеландаас гаралтай Америкт байрлалтай компань болох Rocket Lab: RKLB 0.00%↑
Хоёр дахь арга нь Space ETF худалдаж авах юм. - UFO 0.00%↑
Tехнологийн хувьцааны үнэлгээ SP500-тай харьцуулахад түүхэнд байгаагүй өндөр хэмжээн дээрээ байна:
Yield Curve алдаж байсан удаа гэж байхгүй:
Just 1% of U.S. Homes Have Changed Hands This Year, the Lowest Share in at Least a Decade
Credit condition deteriorating
Өрхүүдийн хадгаламж:
Financial condition:
Llama is deployed on Akash
За тэгээд таньдаг мэддэг бүх хүмүүстэйгээ шэйрлээд байгаарай.