Мөнгө хэрхэн бий болдог вэ? Санхүүгийн хямралыг зохиомлоор бий болгодог. Эрүүл мэндийн салбар дахь боломжууд
Өнгөрсөн долоо хоног сонссон хамгийн сонирхолтой подкаст дараах байлаа
Энэ их алдартай эдийн засагч бөгөөд QE (quantitative easing) гэх нэр томьёо, олон төрлийн хувилбарыг нь анх санаачилсан хүн юм байна. QE гэдэг нь төв банк бонд, үнэт цаас зах зээл дээрээс худалдаж авах замаар маркетад нөлөөлөх механизмыг хэлээд байгаа юм.
Дээрх ярилцлагад яригдсан гол сэдвүүдээс багцлаад ярьвал сүүлийн 200 жил эдийн засгийн онолд ахиц гараагүй гол шалтгаан нь эдийн засгийн моделд банкны оролцоог тооцоогүй явдал гэсэн байна.
Түүний гаргасан модел нь Японд болсон хямралыг таамаглаад зогсохгүй, хямрал юунаас үүдэлтэйг оношилсон байна. Төв банкны санаатай бодлогоор Японы үл хөдлөх хөрөнгө, хувьцааны зах зээл дээр хөөс үүсгээд эдийн засгийн хямралыг бий болгосон гэж үзсэн бөгөөд нарийн судлавал энэ бүхний цаана Америкын бодлого байсан болохыг онцолсон байна.
Том санхүүгийн хямрал болгонд том банкнууд илүү томроод, жижиг банк дампуурдаг нь санамсаргүй зүйл биш бөгөөд харин ч эсрэгээрээ жижиг банкнуудыг том банкнууд залгихын тулд хямралыг бий болох нөхцлийг өдөөдөг гэж ярьсан нь маш сонирхолтой байсан юм.
Банк дампуурахаар хувьцаа эзэмшигчид, мөн хадгаламж эзэмшигчид олон тохиолдолд хадгалсан мөнгөө алддаг бол ЗЭЭЛүүд өршөөгддөггүй бөгөөд өр тавьсан хүмүүс өрөө төлөх ёстой хэвээр байдаг. Сүүлд 2023 онд үнэндээ бол шаардлагагүй шалтгаанаар банкнууд хаагдахад ассетыг нь хямдаар худалдаж авсан банк JP Morgan байж таарсан байх жишээтэй.
Банкерүүдийн нөлөөтэйгээр магадгүй өдий болтол “мөнгө хэрхэн бий болгодог вэ?” гэдэг энгийн асуултад эдийн засагчид хариулж чаддаггүй байна.
3-н онол байдаг гэж энэхүү эдийн засагч Richard Werner бичсэн судалгааны ажил дээрээ бичсэн байна.
Санхүүгийн зуучлалын онол:
Банкыг ердөө л зуучлагч гэж үздэг. Энэ тохиолдолд банк нь хадгаламж эзэмшигчдээс мөнгийг цуглуулж, зээл хүсэгчдэд зээлдүүлдэг. Бусад банк бус санхүүгийн байгууллагатай ижил үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг бөгөөд банк мөнгө бий болгож чадахгүй.Хувь нөөцийн онол (Fractional Reserve Theory):
Энд банкууд мөн л зуучлагч боловч, нийт системийн хэмжээнд хадгаламжийн тодорхой хэсгийг зээлдүүлж, үлдсэн хэсгийг нөөц хэлбэрээр хадгалснаар мөнгө бий болгодог гэж үздэг. Гэхдээ нэг банк дангаараа шинэ мөнгө бий болгож чадахгүй; зөвхөн нийт системийн зээлийн үйл явцын дүнд мөнгө бий болно.Зээлийн бүтээлийн онол (Credit Creation Theory):
Энэ онолоор бол тус бүр банк нь зээл олгох мөчид “хоосноос” мөнгө бий болгож чадна гэж үздэг. Зээл олгох үед зээлдэгчийн дансанд орлого гэж бичигдэх мөнгө нь өөр газраас шилжсэн биш, харин тэр мөчид шинээр бий болсон байдаг.
Эмпирик судалгаанд тулгуурлаад банк дээрх гүйлгээг бодитоор хэрхэн бүртгэдэг болохыг бататган хараад 3 дахь онол болох Зээлийн бүтээлийн онол нь үнэн болохыг баталсан байна.
Тэгэхээр зээл өгөх бүрдээ банк МӨНГӨ БҮТЭЭДЭГ бөгөөд банкнуудыг зохицуулдаг төв банкны бодлого нь хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлөх чадамжтай хүчирхэг Институц болохыг харуулжээ.
Эдийн засгийн үр өгөөж багатай үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас худалдаж авах зориулалттай зээлийг өөгшүүлснээр хиймлээр зах зээл дээр хөөсрөл бий болгодог бол олон жижиг банкны тогтолцоог дэмжиж жижиж бизнесүүдэд зээл өгвөл эдийн засгийн өсөлт хурдтай мөн эрүүл байдаг гэсэн байна.
Ярилцлагад нарийн тайлбарлаагүй эдийн засгийн ойлголт болох QE-г Richard ийнхүү тайлбарладаг байна:
QE1 – Төв банк нь банкуудаас non-performing assets худалдан авч, банкуудын баланс цэвэрлэнэ. Энэ нь зөвхөн banking system доторх гүйлгээ тул non-bank sector руу шинэ мөнгө орж ирэхгүй, инфляци үүсэхгүй. Зорилго нь банкны хямралыг өртөггүй, хурдан шийдэх.
QE2 – Төв банк нь performing assets-ийг non-banks-аас худалдан авч, банкуудыг шинэ кредит үүсгэхэд албадна. Ингэснээр мөнгөний нийлүүлэлт, эдийн засгийн идэвх нэмэгдэж, дефляци, рецессээс хурдан гарна.
QE3 (“Fake QE”) – Төв банк нь performing assets-ийг банкуудаас худалдан авна. Энэ нь уламжлалт монетарист high powered money expansion бөгөөд мөнгөний нийлүүлэлт нэмэгдүүлэхгүй, эдийн засагт үр дүнгүй.
Энэ сэдвээр дэлгэрэнгүй судлахыг хүсвэл Richard-ийн substack-ийг уншаарай:
Ирэх долоо хоног чухал макро гэвэл инфляци байгаа юм байна.
6300 SPX дээр ажиглах чухал support. Маркет 6500 хүртэл өсөх боломжтой.
6500-г 8 сарын 15-наас өмнө давах юм бол маркетыг short хийж эхлэхэд тохиромжтой цэг гэж би бодож байгаа.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.