Мөлжүүртэй Булан

Мөлжүүртэй Булан

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
Трамп Америкын 47 дахь Ерөнхийлөгч болов. Дараагийн 3х хийх хувьцаа болон бусад арилжааны хувилбаруудыг санал болголоо

Трамп Америкын 47 дахь Ерөнхийлөгч болов. Дараагийн 3х хийх хувьцаа болон бусад арилжааны хувилбаруудыг санал болголоо

Enkhmanal's avatar
Enkhmanal
Nov 10, 2024
∙ Paid
7

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
Трамп Америкын 47 дахь Ерөнхийлөгч болов. Дараагийн 3х хийх хувьцаа болон бусад арилжааны хувилбаруудыг санал болголоо
Share
The most anticipated earnings releases for the week of November 11, 2024 are Shopify #SHOP, SoundHound AI #SOUN, Marathon Digital #MARA, Alibaba #BABA, CAVA #CAVA, Spotify Technology #SPOT, Applied Materials #AMAT, Walt Disney #DIS, Plug Power #PLUG, and Home Depot #HD.

Трамп Америкын 47 дахь Ерөнхийлөгч боллоо.

Image

Япон сонин дээр:

Image

Трампыг Ерөнхийлөгч болсонтой холбоотойгоор эрчүүдийг шийтгэхийн тулд эмэгтэйчүүд дараагийн 4 жил билгийн харьцаанд орохгүй, эрчүүдтэй уулзахгүй юм гэнээ 🫠

Үзэн ядалтаар дүүрэн хүүхнүүд 4 жилийн дараа:

Image

Трампыг ялсанд баяртай байгаа цорын ганц Democrat Biden болж таарав 😂

Image

Biden-ийн хүү Hunter Biden дараа сар 25 жил хүртэл ял авах бөгөөд Трамп түүнийг өршөөх магадлалтай гэсэн цуурхал байгаа билээ:

Трампыг ялсны дараа маркет, крипто хүчтэй өсөлт үзүүлж хамгийн өндөр ханшнууддаа хүрсэн бол алтны ханш унасан билээ.

Тэрээр Ойрх Дорнод болон Украйн дахь зөрчилдөөнүүдийг төгсгөх, мөн Тайвань ба Хятадын хоорондын хурцадмал байдлыг намжаах амлалтаа биелүүлнэ гэсэн хүлээлтийг бий болгосон. Дэлхий нийтийн тогтвортой байдал нэмэгдэх төлөвт үндэслээд зах зээлд алтны үнийг бууруулахад нөлөөлсөн байна.

Ерөнхийлөгч Трамп “Deep State”-ийг нураах төлөвлөгөөгөө зарлалаа. 

Дараагийн том зарлал нь Трамп censorhip хийсэн, идэвхтэй оролцсон хүмүүсийг шалгана гэдгээ зарлалаа. Энэ миний бодлоор $META, $GOOG, MSFT 0.00%↑ зэрэг хувьцаануудын ханшид нөлөөлнө.

Төрийн сангийн нарийн бичгээр Трамп Scott Bessent-ийг томилох бодолтой байгаа юм байна.

Qualcomm earning:

Тайлан сайн гарсан. 15 тэрбум доллароор хувьцаагаа эргүүлэн худалдах авах төлөвлөгөөтэй байгааг зарлалааа.

Image

Qualcomm-ийн чипнүүд ухаалаг гар утас, ухаалаг машин, ухаалаг лаптоп зэрэгт хэрэглэгдэж байна.

Тайлангийн transcript-ээс онцлох хэсэг нь дараах байлаа:

Бид энэхүү алсын хараагаа Microsoft, Meta, Amazon, OpenAI, Mistral AI, IBM болон бусад салбарын гол түншүүдийн дэмжлэгтэйгээр Snapdragon Summit арга хэмжээнд хуваалцсан. Экосистемийн түншүүдтэйгээ хамтран бид хэрэглэгчид болон байгууллагуудыг бүтээмж, зугаа цэнгэл, бүтээлч байдал, тав тух болон бусад зүйлсийг сайжруулан ажиллах боломжийг олгохын тулд AI-тай хосолсон захын тооцооллын шилжилтийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, бид Meta-тэй хамтран Snapdragon ашигласан төхөөрөмжүүд дээрх Llama 3.2-д 11 тэрбум, 3 тэрбум болон 1 тэрбум параметр бүхий мультимодаль загваруудыг дэмжихээр ажиллаж байна. Бид мөн Amazon-тэй хамтран SageMaker дээрх загваруудыг өөрчилж, Qualcomm болон Snapdragon платформууд дээрх AI Hub-аар дамжуулан байршуулж ашиглах боломжийг олгодог захын үүлэн шийдлийг бүтээж байна.

Энэ олон сарын өмнө санал болгож байсан компанийн орлого маш сайн гарсан байна лээ. Ямартай ч санал болгож байхад авсан бол дор хаяж 3х хийсэн байх учиртай.

Төв банкны бодлогод Трамп хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт маркет анхаарлаа хандуулж байна:

Сүүлд болсон Төв банкны хэвлэлийн бага хурлаар Jerome Powell-оос Трамп ерөнхийлөгч болсонтой холбоотойгоор төв банкын бодлогод өөрчлөлт орох эсэх эсхүл Трамп өөрийг нь ажлаа хүлээлгэж өг гэвэл өгөх үү гэгчлэн асуултуудыг асуусан талаар дээрх видеод ярьсан байна.

Powell ажлаа хүлээлгэж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд бодлогод өөрчлөлт орох эсэх дээр хариулт өгсөнгүй ээ.

Трамп дараах аргаар төв банкид нөлөөлөх боломжтой:

1. Фед-ийн албан тушаалтнуудыг томилох:

• Удирдах зөвлөл: Ерөнхийлөгч Сенатын зөвшөөрлөөр Фед-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох боломжтой. Ингэснээр Трамп Фед-ийн үзэл баримтлал болон бодлогын чиглэлийг тодорхой хэмжээнд өөрчлөх боломжтой болно. Тэрээр эдийн засгийн зорилгодоо нийцүүлэн, хүүг бага түвшинд барих (цаашид зөөлрүүлэх буюу dovish) эсвэл хүүг өсгөх (хатуу бодлого барих буюу hawkish) хандлагатай хүмүүсийг дэмжиж болох юм.

• Дарга болон дэд дарга: Ерөнхийлөгч Фед-ийн дарга болон дэд даргыг томилох боломжтой, эдгээр албан тушаалтнууд мөнгөний бодлогод ихээхэн нөлөөтэй байдаг. Фед-ийн дарга дөрвөн жилийн хугацаатай томилогддог ч, одоогийн даргын хугацаа дуусах эсвэл албан тушаал чөлөөлөгдвөл Трамп шинэ даргыг томилох боломжтой.

2. Олон нийтийн шахалт ба мэдэгдэл:

• Трамп өмнөх хугацаанд Фед-ийн хүүг бууруулахыг хүсэж, заримдаа хямралын үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг уриалан олон нийтийн анхаарлыг татаж байсан. Тэрээр шууд Фед-ийн бодлогод нөлөөлөх боломжгүй ч, эдгээр мэдэгдлүүд зах зээлийн орчинд болон Фед-ийн шийдвэрт шууд бусаар нөлөөлж болох юм.

3. Сангийн яамаар дамжуулан бодлогын чиглэл өгөх:

• Сангийн сайдын томилгоо: Трамп мөнгөний болон сангийн бодлоготой нийцсэн үзэл баримтлалтай Сангийн сайдыг томилох боломжтой. Сангийн сайд нь Фед-тэй, ялангуяа өрийн асуудал болон санхүүгийн тогтвортой байдлын талаар ойрхон хамтран ажилладаг.

• Фед-тэй сангийн бодлогоо зохицуулах: Фед нь хүүг бие даан тогтоодог ч, зарим өргөн хүрээний эдийн засгийн бодлогын чиглэлээр Сангийн яамтай хамтран ажилладаг. Трампын удирдсан Сангийн яам эдийн засгийн урамшууллын арга хэмжээг (жишээ нь, татварын хөнгөлөлт) дэмжих боломжтой бөгөөд энэ нь Фед-ээс мөнгөний бодлогоо тохируулах шаардлагатай байж болох юм.

4. Өрийн хязгаар ба сангийн бодлогын нөлөө:

• Трампын удирдлага идэвхтэй сангийн бодлогын өөрчлөлтүүд (жишээ нь, зардлыг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт) хийснээр, эдийн засгийн ерөнхий төлөв байдалд нөлөөлж, Фед-ийн хүүгийн бодлогод тодорхой хэмжээний шахалт үзүүлж болно. Өрийн хязгаарын асуудал мөн анхаарал татахуйц асуудал болох боломжтой.

5. Фед-ийн баланс ба хөрөнгө худалдан авалт:

• Хөрөнгө худалдан авалтад ерөнхийлөгчийн шууд хяналт байхгүй ч, шахалт шууд бусаар үзүүлж болох юм. Жишээ нь, Трамп Фед-ийн балансын бодлогод нөлөөлөхийн тулд хөрөнгө худалдан авалтыг үргэлжлүүлэх эсвэл өргөтгөх чиглэлд шахалт үзүүлж магадгүй.

6. Фед-ийн үйл ажиллагаанд нөлөөлөх зохицуулалтын орчин:

• Ерөнхийлөгч нь банкны болон санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаанд шууд бус нөлөө үзүүлдэг Санхүүгийн зохицуулагч байгууллагууд (жишээ нь, SEC, FDIC)-ийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой. Трамп зээлийн болон хөрөнгө оруулалтын нөхцөлийг дэмжих чиглэлээр зохицуулалтыг хөнгөвчлөх бодлого баримталж болно, энэ нь Фед-ийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүрэгт нөлөөлж магадгүй.

Бодлогын хүүг 0.25%-аар бууруулав:

Өмнөх уулзалтаас ялгаатай нь бүгд санал нэгтэй бодлогын хүүг бууруулсан бөгөөд цаашдаа ажилгүйдлийн датад илүү анхаарал хандуулж байгаа нь илт байна.

Image

Consumer sentiment өсөлттэй гарсан:

Гамма индекс: 3.36

Маркет хамгийн өндөр гамматай 6000 дээр байна. Option expiration болтол энэ төвшинтэй ойр арилжах магадлалтай. 5900-г алдвал bearish болж эхэлнэ.

Дараагийн option expiration 11 сарын 15-нд:

Хамгийн том гамма 12 сарын 20-нд байгааг харж болно.

Vix term:

Vix term structure буцаад хэвийн хэлбэртэй болсныг бас ажиглаж болно.

Vix expiration энэ сарын 20-нд байна:

Сүүлийн 9 хоног болсон VIX уналт нь түүхэн дахь хамгийн том Vol Crush болсон бөгөөд VIX хүчтэй унасны дараа 1 жилийн дараа маркет дандаа өсөлттэй байдаг байна:

Image

Трамп ерөнхийлөгч болсноор крипто булл маркет жинхнээсээ эхлэв:

Keep reading with a 7-day free trial

Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.

Already a paid subscriber? Sign in
© 2025 CryptoPuujin LLC
Market data by Intrinio
Privacy ∙ Terms ∙ Collection notice
Start writingGet the app
Substack is the home for great culture

Share