🚨 Эдийн засгийн хямрал эхэллээ. Ойрын хугацаанд уналт хаа хүртэл үргэлжлэх боломжтой вэ? 3х хийх хувьцааг санал болгож байна. Технологийн компаниудын орлогын тайлангийн товч. Буллиш байгаа зоос!
Уналтаас хамгаалах хэдж, буллиш байгаа зоос
Хүлээгдэж буй савалгаа: 0.64%
Spotgamma Gamma Index: -2.529
Сүүлд орсон хөрөнгө оруулалтын хичээл:
Ажилгүйдэл өндөр болохыг маш эртнээс таамаглсан Danielle эдийн засгийн хямрал аль хэдийн эхэлсэн гэж үзээд байгаа билээ.
Ажилгүйдлийн дата муу гарсан байна:
Хүлээгдэж буй хэмжээ 4,1% байсан бол 4,3% болж өсжээ.
Маркет premarket дээр уналттай, VIX хүлээгдэж байсан 20-ийг давлаа.
Энэ үнэхээр л муу дата гарсан байна Боб ингэж бичиж байгааг бодоход
Covid-оос бусад бүх хямралыг тайлбарласан Sahm rule уналтыг таамаглаж байна. Энэ модел гэхдээ 2019 онд боловсруулсан модел бөгөөд өмнөх эдийн засгийн датанууд дээр ашиглавал хямралуудыг амжилттай таамагласан байдаг юм байна.
2008 оны хямралаас хойшхи хамгийн савалгаатай тайлангийн улирал болж байна:
Google earnings:
Google дээр байгаа том боломж нь youtube video-нүүдийг ашиглан видео AI хөгжүүлэх юм гэсэн байна шүү.
Intel тайлан муу гарав:
Ажилчдынхаа 15 хувь болох 15,000 хүн ажлаас нь халах болжээ.
Америкт тогны хэрэглээ сүүлийн 20 жилтэй харьцуулвал маш хурдтай өсөх төлөвтэй байна:
Дата центрийг дутуу барьснаас хэтрүүлсэн нь дээр гэнэ шүү.
Энэ ажиглалтыг өмнө вебинар дээр бас ярьж байсан. Хиймэл оюун ухаанд түшиглэсэн дараагийн технологийн хувьслаас хоцрох юм бол дампуурах эсрдэл байгаа учраас хэтэрхий их график кард худалдаж авах нь жижиг эрсдэл юм. Дэлхийн хамгийн том компаниуд бүгд яаран сандран Nvidia chip аваад байгаа шалтгаан энэ юм.
Amazon:
Орлого өсөлттэй байсан ч хүлээлтээс доогуур гарсан нь хувьцаа унахад хүргэсэн байх. AWS-ийн орлого өсөлттэй гарсан нь хиймэл оюун ухааны трендээс Google, Amazon хоёр хожиж байгааг харуулж байна.
Хувьцаа унасан болохоос сайн улирал байлаа гэж би үзэж байна.
Apple:
Шинээр гарах хиймэл оюун ухаантай гар утас ямар hardware хэрэглэх вэ гэдэг сонин. Ямартай ч хүн бүр гар утсаа илүү ухаалаг болгохын тулд солих өдөр ирэх нь байна.
SPY ETF дахь хамгийн том хувийг эзэлдэг 10 компань:
Eli Lily, Berkshire, Avgo-оос бусад нь тайлангаа гаргасан. Одоогоор тайлангаа гаргасан бүх дээрх технологийн компаниудын орлого өсөлттэй гарсан.
Чухал төвшнүүд:
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.