Мөлжүүртэй Булан

Мөлжүүртэй Булан

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
Маркетын хувь тавиланг шийдэх долоо хоног мөн үү?

Маркетын хувь тавиланг шийдэх долоо хоног мөн үү?

Төлбөртэй уншигч нартаа хиймэл оюун ухаан дээр ажиллаж байгаа нэг компанийн хувьцааг санал болголоо.

Enkhmanal's avatar
Enkhmanal
Sep 12, 2023
∙ Paid
7

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
Маркетын хувь тавиланг шийдэх долоо хоног мөн үү?
Share

🤔 Энэ долоо хоног юу болох гээд байна?

  • 9/13-нд дараагийн Инфляцийн дата гарна. Хүлээлт 3,2%-аас 3,6% болж өсөлттэй гарна гэсэн хүлээлт байгаа юм байна. Доорх дата харвал 8 сараас хойш өсөлттэй харагдаж байна. Тээврийн зардал сүүлийн нэг сард 1,49% өссөн.

  • 9/20-нд төв банкны бодлогын хүүн шийдвэр гарна. Одоо байгаа төвшин болох 5,25%-5,5% дээр барина гэсэн хүлээлттэй байна.

  • 9/12-нд буюу маргааш шинэ Iphone 15-г танилцуулна.

  • 9/13-д хүлээлт өндөртэй байгаа Arm IPO болно.

  • 9/14 Adobe улирлын тайлан

  • 9/15 дараагийн том Option Expiration өдөр

Жилд 4 удаа хувьцаа, индексийн опцион мөн индексийн Future хэлэлцээрүүд зэрэг дуусдаг. Тэр өдрүдийн нэг юм.

Энэ өдрийн дараа их хэмжээний option байхгүй болсноор зах зээл чөлөөтэй нэг чиглэл рүүгээ хөдлөх магадлал өндөртэй гэж үздэг.

Option сургалт үзье гэвэл энд:

CP Options Trading Course
Welcome to your Options Trading Info Hub.
By Enkhmanal

400 доллар төлөөд нэг жилийн эрх авах бөгөөд бүх хичээлийг нөхөж үзэх боломжтой байгаа. Анхан шатнаас нь заасан бөгөөд нэмж хичээлүүд удахгүй бас орох болно.

Apple Хятадаас гарна:

Ганц Apple гэлтгүй хагас дамжуулагч хийдэг TSMC, машин үйлдвэрлэдэг Mazda мөн Хятадаас хамаарлаа бууруулах хүсэлтэй байгаа гэнэ.

Apple-ийн бүх бүтээгдэхүүний 95 хувь нь Хятадад хийгддэг гэж Forbes дээр бичсэн байх юм. Надад бол энэ тоо дэндүү худ өндөр санагдаж байна гэхдээ гол ойлгох юм нь жил гарны өмнөөс таамаглаад байсан үйл процесс явагдаж байна. Дэлхий илүү deglobalized, bipolar болж байна.

Disney:

Disney, Charter хэлэлцээрт хүрлээ гэсэн мэдээлэл гарсан.

Маркет эерэгээр хүлээж авсан энэ хүрээд уналт дууссан уу гүй юуг хардаг л байхдаа.

Долларын индекс, бондын ханш хоорондоо хамааралтай юу?

Доллар индексийг 10 жилийн бондын хүүтэй зэрэгцүүлэх харахаар шууд хамааралтай байна гэж хэлэхэд хэцүү ч 21 оны 3 сараас хойш хамт хөдөлж эхэлснийг ажиглаарай.

Нэг хардлага нь юу байсан бэ гэхээр гадаад зах зээл дээр доллар чангарсантай холбоотойгоор долларын хомсдол болж байна. Долларын нөөцөө ихэсгэх зорилготой Америкын засгийн газрын бондыг зарсан байх магадлалтай гэж… Тэгвэл доорх датагаар хардлага батлагдаж байна.

Fed Custody and Dollar Index

Доллар индекс higher high хийж уналтын тренднээсээ гараад байна. Тэгэхээр дээрх анализ цаашдаа үнэн байж чадвал бондын зах зээлд дахиад уналт болох магадлал өндөр харагдаж байна.

FTX гэж лайгийн 3,4 тэрбум долларын зоосыг удахгүй зарах гэж байна:

Хамгийн их байгаа зоос нь SOL юм байна. SOL ханшид аль хэдийн нөлөөлөөс эхэлсэн бөгөөд дараагийн чухал support-ууд $15.69, $14, $11.63 байна.

Гэтэл SOL яг үнэндээ түгжилттэй учраас ердөө 9,2 сая долларын SOL зах зээл дээр зарагдах боломжтой юм байна.

Дээрхээс харвал APT, MATIC, TRX, DOGE дээр хүчтэй заралтууд орж ирэх магадлалтай өндөр.

Сургалтын зээлийн төлбөрүүд нэхэгдэж эхэлнэ

Сургалтын зээлээс чөлөөлөх худ болсоон. 10 сарын 1-нээс 43 сая Америк буцаад зээлээ төлж эхэлнэ. Энэ хэрэглээнд нөлөөлж болох хамгийн том шокнуудын нэг байх магадлалтай гэж би хараад байна.

Гэхдээ өрхүүдийн хадгаламж одоо ч харьцангуй их байна:

Төлбөртэй уншигч нартаа дараагийн арилжааны хувилбаруудыг хуваалцъя:

Keep reading with a 7-day free trial

Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.

Already a paid subscriber? Sign in
© 2025 CryptoPuujin LLC
Privacy ∙ Terms ∙ Collection notice
Start writingGet the app
Substack is the home for great culture

Share