2026 оны өнгө: Fed, Сонгууль, Зах зээл
Том Лий 2026 оны эхний хагаст зах зээл 20 хүртэл хувийн уналт үзүүлж магадгүй, харин оны төгсгөл рүү эргэн өсөлттэй байна гэж онцолсон нь анхаарал татлаа. Түүний тайлбарлаж буй гол шалтгаанууд нь Midterm сонгууль, мөн Federal Reserve-ийн chairman солигдох явдалтай холбоотойгоор макро тодорхойгүй байдал нэмэгдэх боломжтой гэсэн санаа юм.
Миний хувьд Том Лийг өндөр үнэлдэг ч хэлсэн бүхнийг нь шууд үнэмших шаардлагагүй. Гэхдээ шинэ онд заавал бодолцох ёстой эрсдэлүүдийн нэг гэж харж байна.
26 онд Midterm сонгууль болно.
📊 Midterm жилүүдэд зах зээлийн гүйцэтгэл ямар байдаг вэ?
Намаар нь ангилж, сүүлийн 100 жилийн статистик-ийг харвал:
1974 оноос хойш:
Republican намаас сонгогдсон Ерөнхийлөгчтэй Midterm жилүүдэд зах зээл ерөнхийдөө сул гүйцэтгэлтэй байдаг ч
жилийн сүүлийн 2 сард ихэнхдээ өсөлт үзүүлдэг хэв маяг ажиглагддаг.
🗳 2018 он — Трампын эхний Ерөнхийлөгчийн Midterm жил
2018 онд:
Federal Reserve 4 удаа бодлогын хүүг нэмсэн
АНУ–Хятадын худалдааны дайн эрчимжсэн
гэсэн маш таагүй макро орчин бүрдэж байсан гэдгийг санах хэрэгтэй.
🏦 Federal Reserve-ийн chairman солигдох үеийн зах зээл
Chairman солигдсоны дараах 6 сарын гүйцэтгэл
Ерөнхийлөгч ба Fed-ийн chairman хоёр өөр намаас байх үед зах зээлийн гүйцэтгэл илүү сайн байх хандлагатай байдаг.
🇺🇸 Трамп Ерөнхийлөгч байх үеийн зах зээл
Трампын Ерөнхийлөгч байсан жилүүдэд маркет хэрхэн хөдөлсөн бэ?
Ерөнхийдөө сайн гүйцэтгэлтэй
Ялангуяа оны эхний 2 сар өсөлттэй, харин
3–4 сард хүчтэй уналт үзүүлэх магадлал өндөр байдаг хэв маяг ажиглагддаг.
Энэ нь Том Лийн анхааруулгатай нэлээд нийцэж байна.
📈 Сүүлийн 10 жилийн дүр зураг
🔁 Том уналтын дараах жилүүд
2025 он 20 гаруй хувийн том уналттай жил байсан гэдгийг мартаж болохгүй. Түүхэн статистикаар:
Том уналттай жилийн дараагийн жил ихэнхдээ том өсөлттэй байдаг.
Миний хийх дүгнэлт бол 3, 4 сард болгоомжтой байх хэрэгтэй бусдаар бол макро харсан ч өмнөх жилүүдийн статистик харсан ч тэр буллиш байх шалтгаан олон байна.
Market $690-ийг давснаар буллиш хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна. Дараагийн таргет $700. Дараагийн хамгаалах ёстой ханш $685.
Сүүлд MARA 0.00%↑ SMCI 0.00%↑ 2 дээр богино хугацаатай call option худалдан авалтууд орж ирсэн байна. MARA 0.00%↑ дээр том боломж харж байгаатай холбоотой пост Мөлжүүртэй булан оруулсан билээ.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.
















