2026 онд хөрөнгө оруулалтын зах зээлд ноёрхож байгаа сэдвүүд
Хаанаас нь ч харсан инфляци уналттай бөгөөд цаашдаа ч унах төлөвтэй байна.
Эдийн засаг өсөлттэй, бүтээмж өсөлттэй гээд харвал том зургаар нь харвал маркетад буллиш байхаас өөр арга алга
Greenland-ийг Трамп авах оролдлого хийж байгаа шинэ гаалийн татвар Европын орнуудад ноогдуулна гэгчлэн мэдээнүүд маркетад нөлөөлж болох ч Мөлжүүртэй булан сонин хэвлэл биш учраас дараагийн арилжаа хаана байж болох талаар хуваалцъя:
Хиймэл оюун ухааны тусламжтай шинэ төрлийн эм бүтээх нь:
Хиймэл оюун ухаан зүй тогтолтой юм болгоноос зүй тогтлыг нь суралцахдаа сайн гэж хэлж болно. Тэгвэл хүний ДНК өөрөө 4 үсгээс бүрдсэн бөгөөд Бурханы хэл гэж болохуйц энэхүү биологийн хэлийг ойлгодог хиймэл оюун ухаан бүтээх оролдлого бий болоод чамгүй хугацаа өнгөрсөн билээ.
Тэгвэл энэ салбарын судалгааг Монгол болон Англи хэл дээр:
Репорт дээр 25 оны Мөлжүүртэй булангийн бүтэлгүй хөрөнгө оруулалтуудын нэг болох TKNO 0.00%↑ ямар оролцоотой байж болохыг би хиймэл оюун ухаанаар судлуулсаныг харж болно.
TKNO гэлтгүй энэ хиймэл оюун ухаанаар дамжуулан шинэ эмний гаргах гээд байгаа компаниудын хувьцаанууд бүгд их уналттай байгааг харж болно.
Надад бол Nvidia-тай хамтарч энэ зах зээл дээр орж ирж байгаагийн хувьд LLY 0.00%↑ хамгийн эрсдэл багатай хувилбар гэж бодоод байгаа.
Цахиурын Фотоник (Silicon Photonics)
Цахиурын Фотоник (Silicon Photonics) нь орчин үеийн хиймэл оюун ухаан болон хэт том өгөгдлийн төвүүдийн (hyperscale data centers) чухал дэд бүтэц болон хувираад байгаа бөгөөд энэ нь уламжлалт зэс дамжуулагчийн эрчим хүч, зай, болон өгөгдөл дамжуулах нягтралын хязгаарлалт буюу "зэсийн хана"-ыг даван туулах зайлшгүй шаардлагаас үүдэлтэй юм. Одоогоор зах зээлд 800G болон шинээр гарч буй 1.6T хурдтай ажилладаг залгагддаг оптик дамжуулагчууд (OSFP болон QSFP-DD загварууд) ноёрхож байгаа боловч технологи нь Хамтран Савласан Оптик (Co-Packaged Optics - CPO) болон Шугаман Хөдөлгүүртэй Залгагддаг Оптик (Linear Drive Pluggable Optics - LPO) зэрэг дараагийн үеийн нэгдсэн шийдлүүд рүү хурдацтай шилжиж байна. Эдгээр ирээдүйн дэвшилтэт шийдлүүд нь оптик хөдөлгүүрийг GPU эсвэл сүлжээний шилжүүлэгч ASIC чиптэй нэг суурь хавтан дээр шууд байрлуулснаар эрчим хүчний зарцуулалтыг 30-50% бууруулж, хоцролтыг багасгахын зэрэгцээ ирээдүйн хиймэл оюун ухааны кластеруудад шаардлагатай 3.2TB+ зурвасын өргөнийг бий болгох боломжийг олгох юм.
Монгол хэл дээрх судалгаа:
Fabrication талдаа TSM 0.00%↑ тэргүүлж байгаа юм байна. (гайхаад байх юм алга) Switch талдаа бол AVGO 0.00%↑ хамгийн том тоглогч. Pluggable DSP, cable шийдэл дээр Мөлжүүртэй булан дээр санал болгож байсан харамсалтай нь ашгаа эрт авсан хувьцаа CRDO 0.00%↑ билээ. $CRDO-гийн шийдлээс дараагийн төвшний шийдэл нь чиптэйгээ ойрхон лазер суурьлуулах бөгөөд Nvidia-гийн технологийн партнерүүдийг ногооноор тодруулсан хүснэгтийг доороос харж болно.
Хүснэгтэд байгаа компаниуд:
Лазерын Эх Үүсвэр (Laser Source)
LITE: Lumentum Holdings Inc. (NASDAQ: LITE)COHR: Coherent Corp. (NYSE: COHR)AVGO: Broadcom Inc. (NASDAQ: AVGO)
FAU Угсралт (FAU Assembly)
FN: Fabrinet (NYSE: FN)ASX: ASE Technology Holding (NYSE: ASX)
Шилэн Кабель (Fibers)
GLW: Corning Incorporated (NYSE: GLW)
Хагас Дамжуулагчийн Үйлдвэрүүд (Foundries)
TSM: Taiwan Semiconductor Manufacturing Co. (NYSE: TSM)TSEM: Tower Semiconductor (NASDAQ: TSEM)GFS: GlobalFoundries Inc. (NASDAQ: GFS)
OSAT / Угсралт (OSAT / Assembly)
AMKR: Amkor Technology (NASDAQ: AMKR)ASX: ASE Technology Holding (NYSE: ASX)FN: Fabrinet (NYSE: FN)
Цахилгаан-Оптик Туршилт (E/O Testing)
KEYS: Keysight Technologies (NYSE: KEYS)TER: Teradyne, Inc. (NASDAQ: TER)FORM: FormFactor, Inc. (NASDAQ: FORM)
Санах ой ба Хадгалах төхөөрөмжийн Супер мөчлөг:
Энэ MU 0.00%↑ чарт бараг юу болоод байгааг шууд ойлгуулах байх:
Зах зээл дээр memory төхөөрөмжийн хомсдол болоод байгаа. Энэ салбар дахь хувьцаануудын жагсаалт:
Хамгийн түгээмэл яригдаад байгаа нь SNDK 0.00%↑ MU 0.00%↑ WDC 0.00%↑
HBM нийлүүлэлтийн сүлжээ:
Судалгаа монгол хэл дээр:
Энэ сэдвээр судалгаа хийж байхад юуг ойлгосон бэ гэхээр хамгийн том тоглогчид Солонгосд байдаг бөгөөд эрсдэл багатай гоё арилжааны хувилбар шууд Солонгосын ETF болох EWY 0.00%↑ авах юм билээ.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.

















