Өнөөдрийн том мэдээ Инфляци байлаа. Инфляци уналтаа үргэлжүүлсээр байна.
8, 9, 10 сарыг харвал 10 сарын дата өмнөх сараас өөрчлөлтгүй буюу Инфляци санаснаас хурдтай буурч байгааг өнөөдрийн дата харууллаа.
Энэ маркетыг өсөлтөө үргэлжлүүлэхэд тус болсон бөгөөд Инфляци буурснаар дараагийн FOMC уулзалтаар бодлогын хүү нэмэгдэх магадлалыг 0% болгон үгүй хийлээ.
Хамгийн эмзэг харагдаж байгаа сектор ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ хэвээрээ байна:
Ипотекын зээлийн хүү:
WeWork дампуурлаа зарлав:
Үл хөдлөхийн зах зээлийг дагамаар байвал энэ сувгийг үзээрэй.
Бодууштай чарт:
Байрны зээлийн хүү, 30 жилийн бондын хүүн зөрүү их болох үед хямрал болж байсан юм байна.
Ойрд Крипто яриагүй крипто төслүүдээ харья:
TonCoin:
Telegram-ийн блокчэйн хамгийн хурдан блокчэйн болсон гээд маркетинг их яваад байгаа.
https://twitter.com/ton_blockchain/status/1720439320568357340
Гэхдээ гол асуудал нь үнэлгээ дэндүү өндөр байна:
Тэгэхээр одоохондоо ойртохгүй.
ETF approval ойртсон гэнэ үү?
Иймэрдүү мэдэгдэл хийгээд эхлэхээр ETF бүтнэ гэсэн үг гэж таамаглаж байх юм. Үнэндээ бол бүтэхгүй байх магадлал Тероризм санхүүжилттэй холбоотойгоор өндөр гэж би бодож байна.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.