Marкет оноо: -5 / өнгөрсөн 5 дахид 5 байсан/
Хүлээгдэж буй савалгаа: 0.59%
Хамгийн том худалдаж авах боломжууд хасах оноотой өдрүүдэд байдаг билээ.
Амралтын өдрүүдээр болсон хамгийн том мэдээ бол Иран Израйль руу дайралт хийсэн байлаа. Иран Израйль руу өөрийн санхүүжүүлдэг террористуудаар дайралтаа хийлгэдэг бол энэ удаа шууд Иранаас дайралт хийснээрээ мөргөлдөөнийг дараагийн төвшинд авч ирж байна.
Энэ дайралтыг дэлхий даяар мэдээлж, маркетинг сайтай байснаараа ноцтой дайралт гэхээсээ Ираны зүгээс тоглолтын шинжтэй боллоо гэж шинжээчид үзэж байна.
Дайн үнэндээ хувьцааны зах зээлд сүртэй нөлөө болдоггүй:
Дээрх зургаас харвал сүүлийн 5 дайн худалдан авах боломжийг олгосон бөгөөд Украйны дайнтай харьцуулвал Инфляци өндөр биш Төв банк dovish байгаа учраас худалдаж авах боломж байж болох юм.
Биткойн ханшийг харвал 5 дахь өдөр маркет-ийг дагаж унаад, хагасайн өдөр дайн боллоо гэж унаад, Бүтэнсайнд “за за нээх сүртэй асуудал биш юм байна“ гээд сэргэж эхэлснийг харж болно.
Одоо ингээд л бүх зүйл okay?
Иран, Израйлийн мөргөлдөөн бол маркет дээр хүн бүрийн мэдэж байсан асуудал байсан. Би тав дахь өдрийн уналтыг өөр шалтгаанаар болсон гэж үзэж байгаа. Samantha VIX өссөн шалтгааныг ийнхүү тайлбарлаж байна.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.