Мөлжүүртэй Булан

Мөлжүүртэй Булан

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
14 өөр төслийг нэг дор хүргэж байна.

14 өөр төслийг нэг дор хүргэж байна.

Enkhmanal's avatar
Enkhmanal
Aug 25, 2023
∙ Paid
6

Share this post

Мөлжүүртэй Булан
Мөлжүүртэй Булан
14 өөр төслийг нэг дор хүргэж байна.
4
Share

Бага мөнгөөр авч үзвэл яасан юм гэхээр 7 төсөл, чамгүй мөнгөөр авчихвал яадаг юм гэхээр 7 төсөл.

Injective:

INJ token шатаах механизмд өөрчлөлт орсон байна. Одоогоор аль хэдийн 5,7 сая токен шатаасан байгаа юм байна.

Twitter тогтмол хэрэглэдэг хүн бүр ажигласан байх. Нэг хэсэг Injective-ийг shill хийсэн постууд олноороо харагдах болсон.

Сүүлийн үед харьцангуй намжсаныг харж болно.

Injective Solana-тай адил хурдан блокчэйн болно гэдэг зорилгын араас явж байгаа төслүүдийн нэг:

Image

Надад төрсөн сэтгэгдэл бол мэдээж сайн төсөл байх гэхдээ үнэлгээ нэгт өндөр, хоёрт яг чанартай influencer-үүд одоохондоо алга гэж харж байгаа учраас ажиглалтын байр суурьтай байна. Бага мөнгөөр Osmosis дээр farm хийхэд бас илүүдэхгүй.

INJ/OSMO pool APR: 35.2%

Oraichain - Дараагийн 100х төсөл мөн үү?

2020 оноос хойш маркет дээр байсан төсөл юм байна. Youtube орвол ийм магтсан бичлэгүүд харагдана.

Хиймэл оюун ухаантай холбоотой дараагийн narrative-д хамруулж оны эхээр өссөн төслүүдийн нэг.

Хиймэл оюун ухаантай холбоотой хэрэглээнд гарсан бүтээгдэхүүнтэй төсөл юм бол яагаад ингэж унадаг билээ?

Миний бодлоор хариулт нь энэ. Pump and Dump master Justin-ийн дараагийн том амлалт өгөөд юу ч хийдэггүй төслүүдийн нэг.

Oraichain 2021 онд бүр 100 доллар хүрч байсныг харж болно.

Oraidex:

Oraichain-ийн хамгийн дажгүй хэрэглээтэй бүтээгдэхүүн нь энэ exchange юм байна. Өөр төслүүд хийдэггүй өвөрмөц ялгаа нь Tron blockchain-тэй гүүртэй байгаа нь улам хардалт төрүүлсэн. Энэ dex дээрээ зоос гаргасан.

Image

Одоогийн ханш: $0.00587124

2 хөгжүүлэгч маш идэвхтэй 2 жил ажилласныг github-аас нь харж болно. Тэгвэл cosmos-ийн хамгийн том

Osmosis л гэхэд 135 хөгжүүлэгч хувь нэмрээ оруулсан байна.

Linkedn-ээс нь харвал 43 ажилтан нийтдээ байгаа юм байна. Ихэнх нь Виетнамд байдаг. Төсөлтэй холбоотой линкүүд.

  • Ocean Partnership

  • Blockcare AI

  • Orai Bridge

  • YAI finance - hereglehiin argagui l app bn.

  • Staking app and Lending Market

  • NFT authentication app

  • Data MarketPlace - web ni bolohgui bn.

  • Dino Hub

Энэ Dino Hub хиймэл ухаантай холбоотой будаа болгох учиртай төсөл нь чаавас. Дата маркет буюу хүмүүс дата зарж, худалдаж авч болдог онлайн дэлгүүр. Зүгээр хүмүүсийн анхаарал татах зорилготой ямар ч хэрэглээгүй баахан бүтээгдэхүүн гаргасан баг шиг санагдсан.

  • OWallet

Бизнес хөгжүүлэлт дээр нь ажиллаж байгаа энэ залууг сонсох юм бол үнэхээр мундаг төсөл шиг санагдаад ороод судалсан чинь үнэхээр санаанд хүрсэнгүй ээ.

Friend Tech

Шинээр гарсан social media app FriendTech хүмүүсийн анхаарлыг татав. Заавал урилгатай ордог бөгөөд influencer-үүд өөрсдийн гэсэн private өрөөг нээгээд тэнд нь хүмүүс орохын тулд influencer-ийн гаргасан токеныг худалдаж авч байж ордог юм байна. Үнэнч фенүүдээ саах хялбар арга л юм даа 🫢

Airdrop өгөх цуурхал байгаа учраас хүмүүс хэрэглэх гэж шуурч байгааг ойлгож байгаа ч мөнгө төлж хэрэглэдэг social media бизнес модель ажиллахгүй юм байна гэдгийг би бол ухаараад удаж байна.

Хуурам airdrop мэдээлэл аль хэдийн гараад хүмүүсийг луйвардаад эхэлсэн тул болгоомжтой байгаарай:

Image

Аль хэдийн ижил төстэй өөрийн гэсэн токентой төслүүд гарсан юм байна. Дараах жиргээнээс олж мэдээрэй:

https://twitter.com/Flowslikeosmo/status/1693624986924155177

EmperorOsmo-ийн онцлоод байгаа төслүүдийн нэг нь $SHARES

Access Protocol: $ACS

Токен ашиглаж төлбөртэй контент үзэх боломжтой болгодог ийм төсөл гарсан нь анхаарал татав. Санаа нь бол их энгийн ACS гэдэг зоосоо хүссэн унших, сонсох эсхүл үзэх дуртай сайттайгаа холбож stake хийгээд эрхээ авна.

6 сарын өмнөх ханшнаасаа 92 хувь унасан байгаа ч одоо ч үнэлгээ нь дэндүү өндөр байгаа учраас зүгээр ажиглахаар шийдлээ.

Render:

$RNDR дээр хиймэл оюун ухааны зах зээл дээр өөрийн хэрэглээгээ олж чадах болов уу гэдэг хүлээлт зах зээл дээр өндөр байсан ч хүлээлтэд хүрээгүй билээ. Тэгвэл 7 сард гарсан энэхүү мэдэгдлээрээ алдаагаа засах гэж оролдож байна

$RNDR зах зээлийн үнэлгээ нь одоо ч $AKT-аас өндөр бөгөөд бүтэн AI фокустай төсөл биш учраас бага мөнгөөр авсан нь зөв гэж бодож байна.

WorldCoin:

WorldCoin гарч ирснээсээ хойш 57 хувь унасан. Хүн шиг ярьж хүн шиг харилцан яриа өрнүүлж чаддаг луйврын ботнуудтай тэмцэх ирээдүйн шийдэл WorldCoin гэж байж магад гэсэн таамгуудыг дэвшүүлж байгаа шинжээчид байгаа. Миний хувь хүчтэй бодолгүй байна. Үргэлжлүүлэн ажиглах хэрэгтэй гэж бодож байна.

Avalanche:

Хийх ажилгүй 100 мянган доллар танд байвал аль хэдийн блокчэйн дээр токен болгосон 5 хувийн хүүтэй Америкийн засгийн газрын өрийн бичиг худалдан авах боломжтой болсон

619 сая долларын бондыг аль хэдийн токен болгосон байгаа юм байна.

Жирийн санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг блокчэйн дээр гаргах энэхүү үйлдлийг RWA - real world assets гэж нөхдүүд яриад байгаа юм.

Avalanche энэхүү трендийг барих сонирхолтой байгаа

Энэ 7 сард гарсан зарлал. $AVAX зоосны хувьд хамгийн өндөр ханшнаасаа 92 хувь унасан байна.

Энэ хүрээд төлбөртэй уншигчиддаа зориулаад авахад буллиш төслүүдээ танилцуулъя:

Keep reading with a 7-day free trial

Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.

Already a paid subscriber? Sign in
© 2025 CryptoPuujin LLC
Privacy ∙ Terms ∙ Collection notice
Start writingGet the app
Substack is the home for great culture

Share