Marкет оноо: 5 / өчигдөр -4 байсан/
Хүлээгдэж буй савалгаа: 0.65%
Уналттай зах зээл дээр ёроолдоо очиход, ёроолоосоо буцаад оргилдоо хүрэхэд шаардсан хугацаа сараар. Уналт 9 сар үргэлжилсан бол буцаад оргил дээрээ ирэхэд 25 сар шаардсан байна.
Энэ удаагийн булл маркет нь маш хүч султай бөгөөд ердөө 38 хувийн өсөлт үзүүлсэн байна.
Маркет шинэ дээд ханш тогтоогоод байхад Биткойн яагаад 43 мянга дээр дүмбийгээд байж байдаг билээ 😕 ?
Өмнөх циклээр бодлогын хүүг бууруулсны дараа маркет өссөн ч, Биткойн өсөөгүй бөгөөд Ковидын уналтаар маркетыг дагаж унаад бодлогын хүүг бүр 0 болсны дараа л жинхэнэ булл маркет эхэлсэн байгааг харж болно. Яг энэ давтагдвал 2024 онд Биткойн буцаад all time high дээрээ ирэх магадлалтай.
Гэхдээ өмнөхийг бүрэн давтах алба үгүй бөгөөд Биткойн ETF-ээс болоод Биткойн энэ удаа хувьцааны зах зээлтэй илүү хамааралтай байх болов уу гэж би бодоод байгаа юм.
Nvidia:
Nvidia өөрийнх нь Чипийг худалдаж авдаг компаниудад хөрөнгө оруулалт хийснээр Чипний хиймэл хомсдол бий болгосон гэсэн хардалт байна.
Хамгийн хурдтай блокчэйн ялна:
Ethereum дээр дата хадгалах дэндүү үнэтэй учраас Celestia гарч ирсэн одоо Ethereum, Celestai, Avail, EigenLayer, Near бүгд Data availability гэх концепт дээр өрсөлдөж байна.
Ethereum danksharding-тай холбоотой сонирхолтой мэдээллийг доор орууллаа:
Danksharding бэлэн боллоо гэхэд Celestia-ээс хэрхэн ялгарах вэ гэж бодов. Асуултын хариултыг хиймэл оюун ухаанаас асуувал Celestia давуу болж таарч байна.
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.