Хүлээгдэж байсан LYRA-ийн V2 гарсаан. 🎉
Нэг сарын 12-нд хугацаа нь дуусах Bitcoin хэлэлцээр дээр арилжааны урамшуулал явж байна:
🤔 Ингэхэд яагаад анх Лира дээр буллиш боллоо?
Блокчейн санхүүгийн салбарт settlement layer болно гэдэгт би хүчтэй итгэдэг хүмүүсийн нэг. Тийм учраас миний крипто хөрөнгө оруулалтын стратеги сайн Defi төслүүдийг олох дээр ихэнх нь тогтдог. Крипто дээр 2 жилийн өмнөөс миний ярьсан нэг таамаг нь Perp exchange дараагийн том тренд юм байна гэдэг байсан юм. Одоо хөл, толгой нь олдохгүй асар олон Perpetual exchange байна.
Тэгвэл Defi-ийн дараагийн алхмыг би Option market гэж үзээд байгаа юм. Гэтэл option дангаар нь хэрэглэхэд жирийн хөрөнгө оруулагчийн хувьд ойлгоход бэрх, барьцаа хөрөнгө их шаарддаг, хэлэлцээр болгон дээр тусад нь liquidity байх шаардлагатай байдаг учраас арилжааны spread ихтэй гэгчлэн олон бэрхшээл тулгардаг. Spread, liquidity-ийн асуудлыг уламжлалт санхүүгийн зах зээл дээр Market Maker-үүд үүрдэг бөгөөд ашигтай ажиллахын тулд delta-аа Future зах зээл дээр hedge хийдэг юм.
Эндээс гол ойлгох юм нь option арилжааг амжилттай хөгжүүлэхийн тулд future арилжааны зах зээл хөгжсөн байх шаардлагатай байдаг.
Энийг Lyra баг олж хараад зогсохгүй Option, Future 2-ыг хослуулсан платформ хийх гэж зорьсон бөгөөд өнөөдөр V2 нь нээлтээ хийлээ.
Гэхдээ бүх өндгөө нэг сагсанд битгий хий гэдэг байхаа? Тэгвэл энэхүү чиглэл дээр ажиллаж байгаа буллиш байгаа өөр төслийг өргөн барьж байна. 🫴🏻
Дараагийн тэгвэл 100х төсөл юу вэ?
Keep reading with a 7-day free trial
Subscribe to Мөлжүүртэй Булан to keep reading this post and get 7 days of free access to the full post archives.